Гэрээр эмчлүүлэгсдийн эмчилгээний зардлыг “халаасладаг" уу? | News.MN

Гэрээр эмчлүүлэгсдийн эмчилгээний зардлыг “халаасладаг" уу?

Гэрээр эмчлүүлэгсдийн эмчилгээний зардлыг “халаасладаг" уу?

Гэрээр эмчлүүлэгсдийн эмчилгээний зардлыг “халаасладаг" уу?

Манай улс цар тахлыг дотооддоо алдсанаас хойш таван сар гаруй хугацаа өнгөрчээ. Covid-19-ийн тохиолдол өдрөөс өдөрт зуу зуугаараа нэмэгдэж, халдварын тархалт гаарч байна. Улсын онцгой комисс (УОК), Засгийн газраас онцгой нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний шийдвэр бүрт олон нийт шүүмжлэлтэй хандсаар өнөөдрийг хүрэв. Шинжилгээний хариу удаашрах, андуурагдах, тодорхойгүй цаг үед гэнэт хөл хорио тогтоох гэх мэтээр тоочвол дуусашгүй.

Өнгөрсөн хугацаанд халдварын голомтыг хумихаар мэргэжлийн холбогдох байгууллагууд ажиллаж байгаа ч бодит байдал дээр эзнээ хүлээсэн асуудлууд ар араасаа хөвөрсөөр байна. Тэр дундаа Covid-19 аван, эмчлүүлж байгаа иргэд маш олон асуудлаар байр суурь, бухимдлаа илэрхийлж, холбогдох албаныхнаас хариулт нэхсээр суугаа юм. Хоёр иргэн Covid-19-эмчилгээний талаар Засгийн газарт гомдол, мэдээлэл (11-11 төв)-ээ ирүүлжээ.

Иргэн Д.Б: Миний өвчин хүндрээд, ХӨСҮТ-д ирлээ. Үнэхээр гомдолтой байна. Эмчилж байгаа газар нь төсөв байхгүй, захирамж ирээгүй гээд эмээ өгөхгүй байна. Доод албан тушаалтнууд чинь төсөв нь байхгүй болохоор яаж иргэдээ эмчлэх юм бэ. Сайд нар нь ярихаараа хэрэгжүүлэх хүмүүс нь болохгүй байгаа юм шиг юм яриад байдаг. Яг бодит байдал дээр төсөв мөнгө, эм тарианы мөнгө байхгүй, хоол унд нь чанар муутай байна. Ингэхээр яаж халдвар чинь буурах юм бэ. "Амар" зочид буудал бол бүр хэцүү, гарах өдөр бол өглөө эрт усан бантан өгөөд, өдрийн 16.00 цаг хүртэл гаргах шийдвэр ирээгүй гээд байлгаад, арай л дэндүү. Би гомдолтой байна. Төсөв байхгүй, эмчилгээ муугаас болж миний өвчин хүндрээд ХӨСҮТ-д ирсэн. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлгээс хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүсийн эмчилгээ тун хангалтгүй, гарахад нь дахин шинжилгээ авдаггүй, эдгэсэн эсэх нь тодорхойгүй эмнэлгээс гарч гэртээ харьж байгаа юм чинь халдвар буурахгүй шүү дээ. Энэ талаар яаралтай арга хэмжээ авч, хариу хэлнэ үү.

Иргэн Б.Б: 2021 оны гуравдугаар сарын 12-ны өдөр ажлын шаардлагаар PCR шинжилгээ өгч, 13-ны өглөөний 07.07 цагт гар утсанд шинжилгээний хариу сөрөг гарсан мэдээлэл ирсэн. Хөдөө явахаар Өлзий дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх байрны ойр явж байтал “ХӨСҮТ-өөс залгаж байна. Таны шинжилгээнээс Covid-19 илэрсэн байна гэж хэлсэн. Одоо ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа нэртэй хэвтэж байна. Хэвтсэн өдрөөс өдийг хүртэл надад өвчний ямар ч шинж тэмдэг алга. 2021 оны гуравдугаар сарын 13-ны өдөр хүртэл хамт байсан гэр бүлийн гишүүд болон бусад хүмүүсийн гурван удаагийн PCR шинжилгээ сөрөг гарсан. Халдвар авсан, эерэг гарсан гэх хүмүүсийн хамраас ядаж дусал нус ч гарахгүй байна. Ханиах, хоолой сэрвэгнэх зэрэг шинж тэмдэггүй цар тахал гэж байх уу?

Хардах эрхийн хүрээнд халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа гэсэн өдрийн тоо хүрэхгүй болохоор сөргийг эерэг болгосон юм биш биз гэж бодож байна. Эмчилгээ хийж байгаа боловч сөрөг байснаа эерэг болсон талаарх шинжилгээний хариунаас өөр нотолгоонд суурилсан эмчилгээ алга. Минийхээр бол эмнэлэгт ирэнгүүт Элиса шинжилгээ хийж, LgM-ийг үзэж халдвар авсан уу, үгүй юу гэж үзээд, хэрэв халдвар авсан бол барьцалдах чанараар нь халдварын идэвхжилтийг үзсэний дараа нотолгоонд суурилсан эмчилгээ хийх байсан болов уу. Иймд миний шинжилгээ сөрөг байснаа яагаад эерэг болсон, ямар хүн, ямар байгууллага хариуцлага алдсаныг тогтоолгох, ямар шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоонд суурилж, ямар стандартаар эмчилгээ хийж байгаа талаар нягталж танилцуулна уу. Миний шинжилгээний дээж ЗООНОЗ өвчин судлалын төвд шинжлэгдсэн болно.


"ХАЛДВАРТАЙ ИРГЭНИЙ ЭМЧИЛГЭЭНД ЗОРИУЛАХ ТӨСӨВ, ХӨРӨНГӨ БАЙХГҮЙГЭЭС ЭМЧИЛГЭЭ МУУ ХИЙЖ БУЙ АСУУДАЛ ОГТ БАЙХГҮЙ"

Иргэн Д.Б-ын гомдолдоо өгүүлсэнчлэн ХӨСҮТ-д төсөв, мөнгө байхгүйн улмаас эмчилгээ хийхгүй байх хэмжээний нөхцөл байдал үүссэн үү? Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсагаас тодруулахад “Манай зүгээс халдвартай иргэний эмчилгээнд зориулах төсөв, хөрөнгө байхгүйгээс эмчилгээ муу хийж буй асуудал огт байхгүй. Эм, эм хангамж, хувийн хамгаалах хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж зэрэг шаардлагатай бүх л зүйл хангалттай бий. 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Эрүүл мэндийн сайдын гаргасан 101 дүгээр тушаал, эмнэлзүйн оношлогоо, үйлчилгээний түр заавар гарсан байдаг. Covid-19-өөр өвчлөгсдийн 85 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж байна. Хөнгөн хэлбэрээр өвдсөн иргэнд вирусийн эсрэг эм уулгахгүй байгаа. 7-10 хоног эмчлээд, ажиглалт тусгаарлалтад шилжүүлдэг. Хөнгөн хэлбэрээр өвдсөн иргэнд витамин C, Д, дархлаа сайжруулах эмүүд, амин дэм, хоол зэргийг өгч байна” гэсэн хариулт өгсөн юм.


"ГЭРЭЭР ЭМЧЛҮҮЛЭХЭЭР БОЛСОН Ч ЦАХИМ БҮРТГЭЛ ДЭЭР ХӨСҮТ-Д ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА ГЭЖЭЭ

Covid-19-ийн шинжилгээ, эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой санал, гомдол тасрахгүй байна. Үүний зэрэгцээ Covid 19-ийн тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн салбарт орны хүрэлцээ хангалтгүй болж буй юм. Нийт батлагдсан тохиолдлын 85 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн тул цаашид эмнэлэгт бус, гэрээр эмчлэхээр болсон билээ. Бид өөр нэгэн иргэний гомдлын дагуу холбогдож мэдээлэл авсан юм. Тэрбээр Covid 19-тэй, гэрийн тусгаарлалтад орж, эмчилгээгээ хийлгэхээр болжээ. Тухайн иргэн гэрийн тусгаарлалтын үед хийх эмчилгээний талаарх иргэд болон мэргэжлийн байгууллагуудын ойлголт зөрүүтэй, авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь тодорхой бус байгааг хэлэв. Түүний яриаг та бүхэндээ хүргэе.

-Та Covid-19-өөр өвчилснөө хэзээ мэдсэн бэ?

-Халдвар авсан гэдгээ өнөөдөр өглөө мэдсэн. Уржигдар миний толгой өвдөж, халуурсан. Гэртээ халууны эм уугаад ч халуун буухгүй байсан учраас түргэн дуудсан. Дуудлагаар ирсэн эмч “Танд Covid 19-ийн ямар ч шинж тэмдэг илэрсэнгүй гэж хэлээд, дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэхийг зөвлөсөн. Маргааш өглөөний зургаан цагт босоод, ажил руугаа явах гэтэл толгой эргээд эвгүй байсан. Ажил руугаа явахаас өмнө дүүргийн эмнэлэгт очтол “Өрхийн эрүүл мэндийн төвдөө үзүүлээрэй” гэсэн. Өрхийн эмнэлэг дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгтөл хариу нь эерэг гарсан. Тэнд дөрвөн цаг гаруй ганцаараа тусгаарлагдсан ч “ПСР шинжилгээний хариу гарахгүй байна. Та машин унаанд суухгүйгээр гэртээ хариарай” гээд явуулсан. Гэртээ ирээд өөрийгөө бүрэн тусгаарласан.

ХӨСҮТ-өөс тантай холбогдож, ирж уулзсан уу?

-Өнөөдөр ХӨСҮТ-өөс надтай хоёр эмч ирж уулзсан. Эхнэр, хоёр хүүхэд, ааваас маань шинжилгээ аваад явсан.

-Одоо таны биед ямар нэгэн зовиур, шинж тэмдэг байна уу?

-Одоогоор надад илэрсэн шинж тэмдэг, зовиур гэхээр зүйл байхгүй байна. Халуурах, толгой өвдөх, бөөлжих, дотор муухайрах гэх мэт шинж тэмдэг илрээгүй.

-ХӨСҮТ-ийн эмч нар эмчилгээний жор болон хэрхэн тусгаарлагдах талаар заавар зөвлөмж өгсөн үү. Ямар эм тариа хэрэглэж байна вэ?

-Манай гэрт ирэхээсээ өмнө над руу утсаар холбогдож, “ХӨСҮТ-д тусгаарлагдах уу, аль эсвэл гэрээр эмчлүүлэх үү” гэж асуусан. Миний хувьд гэртээ тусгаарлагдмаар байгаагаа хэлсэн. Хариуд нь ХӨСҮТ-ийн баг гэртээ тусгаарлагдахыг хүссэн өргөдлөө бичээд байж байгаарай гэсэн. Удалгүй эмч нар гэрт ирж эхнэр, хүүхдүүдээс маань шинжилгээ авсан. Дараагаар нь миний өргөдөлтэй танилцаад, эргээд өөрийн биед ямар нэгэн эрсдэл үүссэн тохиолдолд гомдол санал байхгүйгээ бичээрэй гэсэн. Ингээд өргөдөл дээр гарын үсэг зуруулаад, гар утсаар зургийг нь авч баталгаажуулсан. Гараад явах үед нь ямар эм тариа хэрэглэх, эмчилгээ яаж хийх талаар асуухад “Халуун бүлээн хоол ундаа идэж уугаарай” гэж л хэлсэн. Би гэртээ байсан витамин C-г үзүүлтэл “Наадах чинь сайн, хэрэглэ” гэсэн. Би тэдний хариултыг сонсоод их бухимдсан. Өнөөдөр надаас утсаар ХӨСҮТ, ЦЕГ зэрэг маш олон газраас ярьж, мэдүүлэг авлаа. Covid-19 авсан би одоо яг яах ёстой талаар асуухад урдаас "Бид мэдэхгүй" гээд байх юм. Мэддэг хүн нь хаана ч байдаг юм бэ, гайхаад олдоггүй. Надад ямар ч эмчилгээний жор бичиж өгсөнгүй. Би одоо гэрийнхээ нэг өрөөнд хэвтэж байна.

-Холбогдох албаныхан халдвартай иргэдийг эмчлэх зардлыг улсаас хариуцаж, нэг хүнд 4-8 сая төгрөгийн эмчилгээ хийж байгаа гэсэн мэдээлэл өгч буй. Танд ямар ч эм, тариа өгөөгүй юм байна, тийм үү?

-Тухайн мөнгө нь дан ганц эм тарианд зарцуулагддаггүй юм билээ. Над руу ХӨСҮТ-өөс настайвтар нэг эгч холбогдож, эмч нарын цалин, хамгаалах хэрэгсэл, унаа, бензин тосны мөнгө зэргийг багтаадаг гэсэн. Covid-19-төй иргэний эмчилгээнд гурван сая гаруй төгрөгийн эм тан зарцуулж байгаа, яг найман сая биш шүү гэсэн. Гурван сая битгий хэл 3000 төгрөгийн ч эм өгөөгүй байж, таны гэрт хөл хорио тогтоолоо гээд явчихлаа. Энэ байдлыг хараад би өөрөө ч цочролд орсон. Өнөөдөртөө би ганцаараа дуугарч байна. Надаас өөр өчнөөн хүмүүс гэртээ хөл хорионд байгаа байх. Дэлхийг донсолгож буй өвчин. Монголчууд бид цөөхүүлээ. Одоохондоо гаднаас ямар ч эм тариа авахуулаагүй байна. Маргааш надад ямар нэгэн мэдээлэл, хариу өгөх байх гэж бодоод хүлээж байна. Одоохондоо халуун хоол цайгаа идээд, витаминаа уугаад л байж байна даа.

Та гэртээ гэр бүлийнхэнтэйгээ цуг тусгаарлалтад орсон уу. Гэр бүлийнхнийхээ аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ?

-Би бага насны хүүхдүүдтэй. Одоохондоо хүүхдүүд маань инээж наадаад л, сэргэлэн байна. Манай гэрээс нэг ч хүн өвдөөгүй. Хаанаас холбогдож тодорхой мэдээлэл авах тал дээр ойлголтгүй байна. ХӨСҮТ-өөс ирсэн ажилчид 110 гэх дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай гэсэн. Тухайн дугаараас юм лавлахад өөдөөс мэдэхгүй байна гэх хариулт л хэлж байна.

-Өөрийн хүсэлтээр гэрээр эмчлүүлэхээр болсон хэдий ч цахим бүртгэл дээр таныг ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа гэсэн мэдээлэл гарч ирсэн гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү. Та энэ талаар яаж мэдсэн юм бэ?

-Энэ мэдээллийг би ажлынхаа хүнээс сонссон. Өнөөдөр манай ажлын хүн над руу залгасан юм. Тэгэхдээ миний биеийн байдлыг асуугаад, эмнэлэгт хэвтчихсэн үү гэж асуусан. Гэрээр эмчлүүлэх болсон талаараа хэлэхэд ажлын залуу маань эмээгээсээ миний шинжилгээний хариу эерэг гарсан, эмнэлэгт байгаа гэх мэдээллийг сонссоноо хэлсэн. Манай эхнэр ч миний хажууд, утсаар ярихыг сонсож байсан. Гэртээ тусгаарлагдаж байгааг эмнэлэгт хэвтсэн гэж тэмдэглэдэг юм уу. Би ч сайн мэдэхгүй байна. Би уг нь гэртээ л байгаад байгаа.

-ХӨСҮТ-өөс тантай эргэж холбоо бариагүй юү?

-Эргэж холбоо бариагүй. Нам жим л байна.

-Гэр эмчилгээнд байх үед биеийн байдал хүндэрсэн тохиолдолд эргээд ямар арга хэмжээ авч, хэнд хандах ёстой талаар та ХӨСҮТ-ийн багаас тодруулсан уу?

-Хэрвээ би болон манай гэр бүлийнхний биеийн байдал хүндэрсэн тохиолдолд хаана хандах талаар асуухад өглөө ХӨСҮТ-өөс ирсэн багийн эмч нар "Бид мэдэхгүй, 110 гэх дугаарт холбогдоорой" гэсэн.

-Гэрээр тусгаарлаж эмчлэх шийдвэрийн талаар та ямар бодолтой байна вэ?

-Гэрээр эмчлүүлэх нь хувь хүний ухамсартай шууд холбоотой зүйл. Жишээлж бодъё. Хэн нэгэн гэртээ тусгаарлагдлаа гэхэд тухайн иргэнийг гэртээ байгаа эсэх, доошоо дэлгүүр лүүгээ ороод гараад ирэхэд хэн түүнийг хянах нь тодорхойгүй. Өвдөж, зовлоо гэхэд тэр 110 дугаарт маш олон залгаж байж холбогддог юм билээ. Дэглэмээ зөрчиж, хэдэн хүнд халдвар тараахыг мэдэхгүй шүү дээ. Хувь хүн өөрөө маш сайн ухамсарлаж байж л халдварыг тархаахгүй. Өвчин гэдэг хэлж биш, хийсч ирдэг. Хаанаас ч халдвар авах эрсдэлтэй болсон байна. ХӨСҮТ, холбогдох мэргэжлийн хүмүүст нь хандаж хэлэхэд ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй байна. Хэнтэй, хэрхэн холбогдох зэргээр мэдээллээ тодорхой болгож ажиллах хэрэгтэй. Иргэддээ дор бүрнээ дэглэмээ баримтлаарай гэж хэлмээр байна.


АМИН ДЭМТЭЙ ХООЛ ХҮНС ХЭРЭГЛЭЖ, ДАРХЛААГАА ДЭМЖЭЭРЭЙ!

УОК-ын дэргэдэх Шуурхай штабаас өчигдөр (2021.03.24) мэдээлэл хийх үеэр халдвартай иргэнийг гэрээр эмчлэх тусгаарлалтын талаар ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Гэртээ байгаа хүмүүс халуун цай ундаа уух хэрэгтэй. Ардын уламжлалт аргаар хунчир, чацаргана, аньс зэрэг хэрэглэж, дархлаагаа дэмжихийг зөвлөж байна. Өндөр тунгаар витамин В, D хэрэглэнэ. Ямар нэг байдлаар халуурах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл парацетамол уух хэрэгтэй. Гэхдээ эмийг гурав хоногоос илүү хэрэглэж болохгүй” гэв. Өөрөөр хэлбэл, гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа хүмүүсийн тухайд онцын эмчилгээний жор байхгүйг мэргэжилтнүүд хэллээ. Гэрээр тусгаарлах иргэндээ эмчилгээний нэг ч зөвлөмж өгөлгүй буцсан гэх ХӨСҮТ-ийн багийнхны хэлсэн шиг хөнгөн өвчилсөн иргэдэд онцын эмчилгээ байхгүй. Халдвар гэрийн тусгаарлалтад байхад нь хүндэрсэн тохиолдолд хаана хэнд хандах, ямар арга хэмжээ авах талаар мэдээллийг илүү тодорхой болгох хэрэгтэйг сануулсаар байна.

Гэрээр тусгаарлагдах болсонтой холбоотойгоор эмчилгээний зардлын асуудлыг тодорхой болгохыг шаардаж байна. Халдвартай иргэдийн эмчилгээний зардлыг УОК, Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу төр бүрэн хариуцаж, нэг өвчтөний зардлыг дунджаар 4 орчим сая төгрөг гэж тооцож буй. Гэтэл гэрийн тусгаарлалтад байгаа иргэнд эмчилгээ хийх зардал тухайн дундаж хэмээн тогтоосон зардлаас хэд дахин бага гарна. Учир нь эмнэлэгт биш учраас эмч эмнэлгийн ажилтнууд хамгаалах хувцас хэрэглэлийн мөнгө, иргэний хоол унд зэрэг эмээс гаднах нэмэгдэл мөнгийг танах боломжтой.

Мэргэжлийн хүмүүс нь эм өгөхгүй. Мэдээж иргэн гэрээсээ гарч болохгүй. Халдвартай иргэн гэрээсээ гарах боломжгүй нөхцөлд байхад эмч, мэргэжилтнүүдийн зөвлөсөн амин дэм, эм зэргээ хэрхэн, хаанаас авах вэ гэдэг эргэлзээтэй. Иймдээ ч иргэдийн дунд халдвартай иргэнийг эмчлэх зардал нэрийдлээр хөнгөн өвчилсөн иргэдийн эмчилгээний мөнгийг хэн нэгэн “халааслах гээд байна уу" гэх хардлага их байна.


"ГЭРЭЭР ТУСГААРЛАГДАЖ БАЙГАА ИРГЭДИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД УЛСААС МӨНГӨ ТӨСӨВЛӨӨГҮЙ"

Халдвартай иргэдийн эмчилгээ, үйлчилгээний талаар ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн ажилтан Б.Ууганбаяраас тодрууллаа.

-Жирэмсэн эмэгтэйчүүдэд төрөх эмнлгээс шаардлага тавьж байгаа юу, өмнө нь халдвартайгаа мэдэлгүй ЭХЭМҮТ-д очсон эхээс халдвар илэрч байсан удаа бий шүү дээ?

-Жирэмсэн эмэгтэйчүүдийг тогтмол шууд ПСР шинжилгээ өг гэж шаардахгүй байгаа. Төрөх дөхсөн эмэгтэй 72 цаг болоод PCR шинжилгээ өгч болохгүй. Жирэмсэн эмэгтэй төрөх болоод эмнэлэгтээ шууд дуудлагаар очиж болно. Ийм үед хүлээн авсан эмнэлэг нь шинжилгээ авч байгаа. Хэрэв сэжигтэй байвал тухайн эмнэлэг ХӨСҮТ-д хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх дүрэм журам үйлчилж байгаа.

-Халдвартай иргэдийг эмчлэх эмчилгээ, эм хангамжийн мөнгө хоцрох асуудал бий юу. Халдвар нь хүндэрсэн иргэнээс эмчилж байгаа газар нь төсөв байхгүй, захирамж ирээгүй гээд Covid-19-ийн эмээ өгөхгүй байгаа гэх гомдол ирсэн?

-Энэ талаар одоохондоо мэдээлэл байхгүй тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Covid 19-тэй иргэн гэртээ тусгаарлагдаж, эмчилгээ хийлгэхээр шийдсэн тохиолдолд эмчилгээ, ажиглалтыг хэрхэн хийх вэ. Гэр бүлийн бусад гишүүдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ямар зохицуулалт хийх вэ?

-Гэртээ тусгаарлагдах бол тухайн хүний биеийн байдал, гэрийн нөхцөл байдлыг харж тодорхойлно. Харин иргэдэд Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан хяналт тавьж ажиллана. Гэр бүлийн бусад гишүүдийг хамгаалах заавар зөвлөмжийг тухайн хүнд өгч ажиллаж байна.

-Тухайн халдвартай иргэний хэрэглэх эм, тунг ХӨСҮТ-өөс гэрт хүргэж өгөх үү. Халдвартай иргэн, гэр бүлийн хамт байгаа гишүүд гадагш гарч болохгүй нөхцөлд байгаа шүү дээ?

-Гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүст улсаас эм аваачиж өгөхгүй. Харин эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл хэрэглэж болох эмийг санал болгож хэлж өгнө. Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдийн эмчилгээний зардалд улсаас мөнгө төсөвлөөгүй.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-24 66.181.188.231

ЭРҮҮЛ ХҮНИЙГ ХЭВТҮҮЛЭЭД 500000 ТӨГРӨГ ӨГДӨГ ГЭСЭН ЦУУ ЯРМА ГАРААД БАЙНА. ТАГНУУЛ ЦАГДАА ШАЛГАЖ ҮНЭН ХУДЛЫГ НЬ ТОГТООЖ ХАРИУ ӨГӨӨЧЭЭ.

Avatar

хэн ч биш 2021-03-24 122.201.31.180

Хүний тоог нэмж мөнгө авдаг л юм байгаа биз хөл хорио энэ тэр гэж солиороод байлгүй ядарсан ард иргэдээ амьжиргаагаа залгуулахад нь битгий саад хийгээд гай болоод бай, тэр мөнгийг та нар л хувааж идэхээс бидэнд хэлтэрхий ч хүртэх биш дээ.

Avatar

Б 2021-03-24 202.55.188.37

Энэ засгийн газрыг эртхэн огцруулж цөөн ч гэсэн хүний амийг аварья. Содбаатар нь хамаагүй дээр байжээ. Энэ хөлдүү Оюун-Эрдэнэ, Амарсайханы талаар хэлэх ч муу үг олдохгүй байна. Здакууд өөрсдөө энэ өвчнөөрөө үхвэл таарна.

Avatar

Зочин 2021-03-24 66.181.181.26

Gereer emchileh bol zardliih n taliig uurt n ugvul taarna. Tegvel bugd haldvar avaad edgeh baih.

Avatar

Tenegyyd 2021-03-24 64.119.27.237

Dampuu dampuu,dampuu tur zasag

Avatar

Тунгаа 2021-03-24 202.126.89.70

Үнэн бол их ноцтой маш их ноцтой зүйл ярьсан байна

Avatar

зочин 2021-03-24 202.126.89.122

МАНынхан нэг хүнээс 8н сая гэж цавчаа хийдэг байсан нь ингээд илэрч үнэнд гүйцэгдлээ.

Avatar

Зочин 2021-03-24 202.9.46.249

Coronag ylstorjuulj togloj ashiglahaa boliochee novshnuuuda

Avatar

Зочин 2021-03-24 202.9.46.249

Mongold unen ym bhku ee ireedui ch baihgui heze ch saijrahgui

Avatar

Зочин 2021-03-24 202.126.88.181

Haldvargui bhad horiod l bsan, udurt heden zuugaaraa haldvar tarj bhad zugeer geed suuj bdag ene MAN mongolchuudyg mad tavijee. Munguu sain tsohij, hulhidah strategie bolovsruulj, suudlyn naimaagaa ch sain bodoj!!!

Avatar

Зочин 2021-03-24 202.126.88.181

Gereer emchluulj bgaa hereg uu, ene ZG bur tsaichij!!!

Avatar

zochin 2021-03-24 66.181.177.122

HOSUT, EMYam hangalttai idlee. odoo bulhai chin ilred onigoo bolj duusaj baina, Anhotgon gej france erees eheed jujig togloson, nutagtaa ochood shinjilgee ogson n Covid bish bolj taaraad shuuhdeh gehed n EMYam heden tsaas ogch amiig haasan chin barimttai zuil biz dee.

Avatar

Зочин 2021-03-24 202.55.188.102

Далимдуулж цавчдаг МАН-ын тавилттай жужигууд л яваад байна даа. Туунээс биш халдваргуй байхад суржигнээд хорьдог байж, ийм их халдвар зарлачаад хорихгуй тайван суугаад байна гэдэг чинь цаанаа учиртай байх нь

Avatar

тархалт гэрлийн хурдаар тархав 2021-03-24 66.181.182.218

мөнгө ч яахав .энэ өвчинд эм,тариа дусал байхгүй байхад юугаар эдгээж гаргаад бгаа юмбол энэ асуудалд хариулт алга бна.тусгаарагдаад,эмчилэгдээд эдгээд гэртээ гарав гэж мэдээллээд бгаа чини өвчингүй эдгэсэн,гэсэн баталгаа хаана бгаа юм бэ.үүнд хэн хариулах вэ.сайд уу,эмнэлэгийн эмч нар уу,эрдэмтэн доkторууд хариулт өгөөч..өгч чадах уу.нэг л бишээ.худлаа л болоод бна.

Avatar

Зочин 2021-03-24 66.181.176.58

сайхан усан бантан хуучин мантуу хар цайгаар шахаж бөөлжүүлээд эдгэрлээ гээд гаргаад байгаа юм. мөнгийг бол өвчинөөр далимдааулаад ёстой хүүлж байгаа шүү дээ. удахгүй нөгөө дарга нар хорио арилмагц казино тоглохоор дүрвээд алга болно.

Avatar

Зочин 2021-03-24 66.181.187.14

muu jingere shaahgui hataasan baij iim muuhai bandaashni heruul bologool.uzelre osgogchoro.mendee ingej helsen.

Avatar

Зочин 2021-03-24 66.181.187.14

zadarsan jingere daarj cahdahgui orn gere busniulsan nogoo said ahr sahal geed bodhoro dotor bachuurmaar damishiga.

Avatar

Зочин 2021-03-24 66.181.187.14

ene muu p***a yu yan ene muu p***a yu yan. chini uhsen hatasani chin zob gej uu chini uhel ob mini nom ob.

Avatar

Зочин 2021-03-24 202.179.25.244

Лалрын яс хаясан худал мэдээгээрээ дархлаа унагааж стресстүүлэхэд их тус болж бгаа шүү

Avatar

Зочин 2021-03-24 64.119.22.218

Иргэд өөрсдөө хариуцлагаа лээшлүүл. Олон долоон юм гоншигнохоо л больчих

Avatar

future 2021-03-24 59.153.114.202

Humuusiin tarhiig ugaahaa zogsoe

Avatar

Зочин 2021-03-24 122.201.22.197

Анхнаасаа яах гэж хонгон хэлбэрээр овдсон хумуусийг хэвтуулээд байсан юм бэ. Тэр хумууст тэгээд нэг хуний 8 саяыг зарж байсан болж таарч байна уу? Одоо тоо нь ихсээд гэрээрээ эмчлуулээд ирэхээр улаан монгогуй. Арай л юмаа. Дахиаж л МАН-г хэзээ ч б** сонго!

Avatar

Зочин 2021-03-24 202.55.188.102

Songodogguimaa, uursduu luivardaad garaad irdgiin

Avatar

Зочин 2021-03-24 202.126.90.1

Buzar MAN. Zovlon deer hurtel mongo husaj l bdag !!!!

Avatar

Зочин 2021-03-24 192.82.84.241

Эм эмчилгээтэй юм асуухаар ийшээ тийшээ гээд үргэлж тодорхой хариулт өгдөггүй үнэхээр ядаргаатай. Өвчлөгчдийн тоог сайн хянаж шалгах л хэрэгтэй. Шинжилгээний явцад гарч байгаа алдааг ч бас нягтламаар юмаа. Өвчин бизнес болоод бгаа үнэн шдээ

Avatar

Зочин 2021-03-24 64.119.27.245

Эмчилгээ байхгүй. Дархлааг чинь дэмжих гээд витамин өгнө. Хэрвээ дархлаа чинь дэмжигдэхгүй бол ёстой юу чинь өвдөхийг чөтгөр бүү мэд. Иймд халдварыг оновчтой удирдахаас эхлэнэ. Бид үүнийг ойлгохгүй тэнэж явна. Хэрэггүй хүмүүстэй бөөгнөрч уулзана.

Avatar

Зочин 2021-03-24 66.181.177.55

Ёооё яах вэ! Ямар ч зохион байгуулалтгүй, замбараагүй, арчаагүй ТӨР вэ? Мөнгө хусах боломжтой л ажлыг хагас дутуу хийдэг. Бид ямар азгүй юм бэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж