“Иргэн Э тагтаараа дамжин гадагш гарах оролдлого хийхдээ унасан”

Хуучирсан мэдээ: 2021.03.24-нд нийтлэгдсэн

“Иргэн Э тагтаараа дамжин гадагш гарах оролдлого хийхдээ унасан”

“Иргэн Э тагтаараа дамжин гадагш гарах оролдлого хийхдээ унасан”

Цагдаагийн алба хаагч төрөх гээд явж байсан эмэгтэйд гар хүрсэн гэх мэдээлэл гарсан. Шалгалтын явцад тогтоогдсон нөхцөл байдлын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Тэрбээр “00 цагийн үед буюу шөнийн хөл хорионы хязгаарлалттай үед Баянгол дүүрэгт зорчиж явсан тээврийн хэрэгслийг шалгасан байна. Тээврийн хэрэгсэл барих эрхээ хасуулсан, 23 настай Э нь автомашин жолоодож явсан зөрчил илэрсэн. Үүнд цагдаагийн алба хаагч Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр зүйлд заасны дагуу Зөрчлийн хуулиар арга хэмжээ тооцсон. Гэтэл тухайн иргэнтэй цуг сууж явсан жирэмсэн эмэгтэй эсэргүүцэл үзүүлсэн байна. Тухайн алба хаагч жолоочид нь хариуцлага тооцож явуулсан. Гэтэл цагдаагийн алба хаагчийг жирэмсэн хүнд халдсан мэтээр ташаа мэдээлэл гарч байна. Уг хэрэгтэй холбоотой бусад шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.

Б.Баатархүү цагдаагийн алба хаагчид тоглоом зарж байгаа иргэнийг зодсон байж болзошгүй болон өчигдөр өндрөөс хүн унаж гэмтсэн зэрэг мэдээллийн талаар “Иргэн Э-ээс цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт Баянгол дүүрэг, "Өргөө" кино театрын орчим хүн шоо тоглуулж, мөрийтэй тоглоомоор иргэдийг залилж байна гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу дүүргийн цагдаагийн эргүүлийн алба хаагчид очиход 1963 онд төрсөн, иргэн Г нь шоо тоглуулж байсан нь үнэн. Хуулийн дагуу арга хэмжээ тооцохоор цагдаагийн хэсэг рүү очтол янз бүрээр эсэргүүцэл үзүүлсэн тул гадаа гарчихаад унасан тул цагдаагийн алба хаагч тухайн иргэнд анхны тусламж үзүүлсэн. Иргэн Г торгуулахгүй, цаашид ч энэ мэтээр шоогоо тоглуулах болно гэж гомдол гаргаж, хэл ам хийсээр байсан.

Мөн өчигдөр Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрны гурван давхраас хүн унасан гэх дуудлага мэдээлэл ирсэн. Шалгалтын явцад 41 настай эрэгтэй Э-г гэрийнхэн нь гаргахгүй байсан тул гэрийнхээ тагтаар дамжих оролдлого хийж байгаад унасан. Тохойндоо бэртэлтэй, хэлээ хазсан тул ГССҮТ-д эмчлүүлж байна” гэлээ.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж