Завханд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоолоо | News.MN

Завханд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоолоо

Завханд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоолоо

Завханд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоолоо

Завхан аймагт дөрвөн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул өнөөдөр (2021.03.24) 14.00 цагаас хөл хорио тогтоох болсныг тус аймгийн онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Тус штабын мэдэгдэлд "Олимпийн хорооны томилолтоор Улаанбаатар хотоос Баянхонгор аймгаар дамжин гуравдугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд ирсэн таван иргэний гурвынх нь түргэвчилсэн оношлуурын хариу тод эeрэг гарлаа. Эдгээр иргэд өчигдөр "Завхан" буудалд байрласан бөгөөд "Загасан нүд" рeсторан, Усан бассейны саун, караокeд орсон байна.

Дээрх иргэдийн хавьтлыг тогтоох зорилгоор Улиастай суманд 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 14:00 цагаас эхлэн хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Мөн хавьтлуудыг тогтоож, шинжилгээний хариу гартал Улиастай сумын сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэлээ. Өвөрхангай аймгийн Хужирт сумын "Сэмжид" сувилалд амраад ирсэн Тосонцэнгэл сумын нэг иргэний PCR шинжилгээний хариу өнөөдөр эерэг гарсан тул аймгаас ажлын хэсэг, шуурхай арга хэмжээний баг газар дээр нь ажиллахаар гарлаа" хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Олимпын аварга Түвшинбаяр 2021-03-24 202.131.236.170

Юун олимпын хорооны ажил вэ? Хөдөлмөрийн баатар, Олимпын аваргаа хариуцлага ярих хэрэгтэй биш үү. Танай хүүхдийн адил хэдэн мянган хүүхэд Олимпын хорооноос болж, аймагтаа хөл хорионд орж, дөнгөж эхэлж байсан хичээл нь зогслоо.

Avatar

а 2021-03-24 66.181.187.39

очингуут нь шинжилгээ аваачээ наад малнуудаа хашаанд хашж зайлуул

Avatar

Зочин 2021-03-24 66.181.187.39

наад ралдвартай ирчээд хол хорио зөрчиж нэлээд газараар явж халдвар тараасан дуракуудаа хариуцлага хүлээлгэ ямар ухамсаргүй малууд вэ үхэж бсн хүүрнүүд хаа явсан газраа самарч явах юм АОК муу ажиллаж бна 23 нд ирсэн хүмүүсээс яагаад шинжилгээ аваагүй бдг билээ

Avatar

zochin 2021-03-24 66.181.161.14

oron hutsag buzarlaad,sauna gene shu umhiirch,haltaichad uheh hurle saunad orsnch hever bj,hotiin,sport,urlagiin halt……..

Avatar

Зочин 2021-03-24 202.55.188.102

Huduu ochson humuusiig udriin 50000-r 14 honog buudald tusgaarlah heregtei, tegvel shijilgeenees hoish haldvar avsan ch 14 honogt daragdana

Avatar

Зочин 2021-03-24 64.119.27.245

Улаанбаатараас 3 сар хүн бүү ав.

Avatar

Zochin 2021-03-24 66.181.182.12

Ulaanbatariig bas hul horio ehluuleh heregtei

Avatar

Зочин 2021-03-24 192.82.91.102

Хөдөө орон нутаг рүү замбраагүй зорчихыг хязгаарлаа чээ. Юун олимпийн ажил.Зөвхөн онц шаардлагатай ажлыг маш сайн хяналт дор явуу.. Өчүүхэн зөрчлөөс болж, маш их чирэгдэл зардал гарч, улс орон бүхэлдээ дийлэхгүй хүнд байдалд орох гээд байгаа юм биш үү. Бүх нийтийг тарианд хамруулах хүртэл цөөн хэд хоног тэвч л дээ.

Avatar

irgen 2021-03-24 192.82.84.230

zarim tohioldold iim tenemel hariytslagagui humuusiig ner ys zyragtai n zarlaachee.teghgui bol yamr ch uurchlult garhgui.bugdiig hunii erh hyviin nyyts geed halhavchlaad baih herggui de.ersdeltei uyed olimpiin horoo gegch gazar huduu yamr heregtei yum bee,yu hiih gej ochson baih y yls ornii tylgamdsan chyhal ajil mun gej u

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж