"Дархан зөвхөн халдваргүй бүсээс ирж буй иргэдийг нэвтрүүлнэ" | News.MN

"Дархан зөвхөн халдваргүй бүсээс ирж буй иргэдийг нэвтрүүлнэ"

"Дархан зөвхөн халдваргүй бүсээс ирж буй иргэдийг нэвтрүүлнэ"

"Дархан зөвхөн халдваргүй бүсээс ирж буй иргэдийг нэвтрүүлнэ"

Дархан-Уул аймгийн онцгой комисс өнөөдөр (2021.03.24) халдваргүй буюу зөвхөн ногоон бүсээс ирж байгаагаа нотолсон, нэвтрэх бичиг баримттай иргэдийг нэвтрүүлэхээ мэдэгдлээ. Тус аймгийн хэмжээнд Covid-19-ийн тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор ААН, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлахгүйгээр иргэдийн нийгмийн харилцааг 50 хувиар хумьж, долоо хоногийн хугацаанд онцын шаардлагагүй үед гэрээсээ гарахгүй байх тал дээр хяналт тавин ажиллаж буй юм байна.

Одоогоор Дарханд батлагдаад буй 17 тохиолдлын 11 нь эмчлүүлж буй юм. Өчигдөр ирсэн дөрвөн иргэний ойрын хавьтлуудыг тодорхойлох ажлууд үргэлжилж байгааг тус аймгийн Онцгой комисоос онцоллоо. Тухайлбал, Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсийн ажилтны ойрын хавьтлууд болон тус байгууллагын ажилтнуудын шинжилгээ өнөөдөр дуусах аж. Мөн “Сибирийн эрүүл мэнд”-ийн хүргэлтийн хоёр ажилтны хавьтлыг тодорхойлохоор ажиллаж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт халдварын эх үүсвэр нь тодорхойгүй дөрвөн иргэн байна. Улаанбаатараас Дарханд ирсэн иргэдийг долоо хоног тусгаарласны дараа шинжилгээ авч байгаа аж. Энэ нь тус аймгийн шуурхай штаб, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдлын алба хаагчдад багагүй ачаалал нэмж буйг мэдээллээ.

Тус аймагт өнгөрсөн өдрүүдэд Covid-19-ийн батлагдсан долоо, эх үүсвэр нь тодорхойгүй 4, нийт 11 тохиолдол бүртгэгдсэн тул гамшгийн эрсдэлийн шар түвшин рүү шилжиж байгааг тус аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал мэдэгдсэн.

Улсын онцгой комиссоос гаргасан түр журмын дагуу Дархан-Уул аймагт олон нийтийг хамарсан хурал цуглаан, баяр ёслол, хүлээн авалт, хүүхдийн тоглоомын төв, цахим тоглоомын газар, бүх төрлийн үйлчилгээний газрууд 18 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй, диско баар, караокег хязгаарлахаар болсон билээ.

Тархалтыг бууруулах зорилгоор иргэдэд үйлчилдэг бүх шатны төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн болон хувийн хэвшлийн ЕБС, СӨБ-ын үйл ажиллагаа, Шарын гол, Орхон, Хонгор сумын орох, гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 24-ний 08.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа. Харин дэд бүтцийн байгууллагуудад дээрх хязгаарлалтад хамаарахгүй аж.

Мөн тус аймгаас гарах иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан бол хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг холбогдох бичиг баримтыг үндэслэн зөвшөөрлөөр гаргах юм байна. Хүндэтгэн үзэх шалтгаанд эрүүл мэнд, ар гэрийн гачигдал, өвс тэжээл, албан томилолт багтаж байна. Дархан-Уул аймгийн иргэд бусад аймаг орон нутгаас тухайн аймгийн Онцгой комиссын бичигтэй ирэх ажээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-24 202.126.89.166

МАН ,сайн засагын бодолгоор халдваргүй бүс гэж байхгүй болсон . Эхнээсээ вакцин дуустал оруулгүй байх чинь яасын

Avatar

Зочин 2021-03-24 192.82.67.115

Энэ залууг УОК даргаар томилох хэрэгтэй. Амарсайхан, Сумьяабазар хоёр чадахгүй байж ямар балтуушаа хийж дарга болдог байна

Avatar

Зочин 2021-03-24 202.55.188.102

Huduu ochson humuusiig udriin 50000-r 14 honog buudald tusgaarlah heregtei, tegvel shijilgeenees hoish haldvar avsan ch 14 honogt daragdana

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж