"2021 он гарсаар Монголд 58 мянган удаа газар хөдөлсөн"

Хуучирсан мэдээ: 2021.03.24-нд нийтлэгдсэн

"2021 он гарсаар Монголд 58 мянган удаа газар хөдөлсөн"

"2021 он гарсаар Монголд 58 мянган удаа газар хөдөлсөн"

ОБЕГ-аас Монгол орны газар хөдлөлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.


ШУА-ийн Одон орон, гeофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын эрхлэгч М.ӨЛЗИЙБАТ:

-Өчигдөр газар хөдлөлт Говьсүмбэр аймгийн Чойр, Баянтал сумдад болон Улаанбаатар хот Дундговь аймагт тус тус мэдрэгджээ. Хүмүүст мэдрэгдсэнээр 3-5 баллын хүчтэй газар хөдөлсөн гэсэн. 2021 он гарсаар Монгол Улсын газар нутагт 58 мянган удаа газар хөдлөлт явагдсан. Үүнээс хүнд мэдрэгдсэн нь 14 газар хөдлөлт байна. 3.5 баллаас дээш газар хөдлөлт хүнд мэдрэгддэг. Саяны газар хөдөлсөн бүс нутагт урьд өмнө нь ингэж хүчтэй газар хөдөлж байсангүй. Удахгүй хаана, хэр хүчтэй газар хөдөлсөн тухай тодорхой мэдээлэл гарна. Богд уулын орой дээрх станц дээр гурван баллын газар хөдлөлт тэмдэглэгдсэн байна. Харин Төв аймгийн Баянцагаан суман дахь багаж дээр 4-5 баллын газар хөдөлсөн гэж тэмдэглэгджээ.

Монгол Улс төв Азийн газар хөдлөлтийн өндөр идэвхжилтийн бүсэд багтдаг.

-2000 он гараад хүчтэй газар хөдлөлтүүд явагдаж байна. Хүн амын суурьшилт харьцангуй багатай учир бид хохирол бага амсч байна. Саяны газар хөдлөлтийн ойролцоо барилга, байгууламж байсан бол хохирол амсах байсан. Улаанбаатар хот барилга ихтэй, хүн амын төвлөрөл их учир газар хөдлөлтийн тал дээр анхаарал хандуулах цаг нь ирсэн. Хот тойрсон боломжит гурван голомт дээр дохио илгээх систем суурилуулсан. 6-7 баллын чичиргээ үүсвэл энэ систем маань автоматаар дуугарч, гамшиг болохоос 30 секундээс нэг минутын өмнө иргэдэд мэдээлэл очно. Энэ зөвхөн Улаанбаатар хотын оршин суугчдад зориулагдсан систем. Систем маань гамшиг үзүүлэх хэмжээнд хүрвэл л автоматаар ажиллана. Сая 3-5 баллын газар хөдөллөө. Монголд 25-26 станц ажиллаж байна. Хотыг тойроод олон улсын станцуудтай нийлээд 30 гаруй газар хөдлөлтийг мэдрэх станц бий. Бидэнд гамшгийн төлөвлөгөө, зөвлөмж бий. Говь-Алтайн хагарал 700 км урт. Дээд тал нь 8 магнитуд хүрэх боломжтой. Гэхдээ 2500-3000 жилийн давтамжтай хүчтэй газар хөдлөх тооцоо гаргасан. Хотод баригдаж буй барилгуудын чанарыг сайжруулж, эрдэмтэд, судлаачдын зөвлөгөөг сонсох хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж