Хятад, Орос хоёр АНУ-ын эсрэг хүчээ нэгтгэлээ

Хуучирсан мэдээ: 2021.03.24-нд нийтлэгдсэн

Хятад, Орос хоёр АНУ-ын эсрэг хүчээ нэгтгэлээ

Хятад, Орос хоёр АНУ-ын эсрэг хүчээ нэгтгэлээ

ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзаж, АНУ болон түүний холбоотнуудын “хүйтэн дайны сэтгэхүйгээр” тавьсан хориг арга хэмжээнүүдийг хууль бус хэмээн үзэж, түүний эсрэг хамтран тэмцэхээр шийджээ.

Тухайлбал, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар энэ сарын 22, 23-ны өдрүүдэд Гуйлин хотод уулзаж, өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцсан байна.

Уулзалтын үр дүнд хоёр тал АНУ болон түүний холбоотнуудын тавьсан хориг арга хэмжээнүүдийн эсрэг хамтдаа тэмцэхээр тохиролцжээ. Түүгээр ч зогсохгүй уулзалтын үеэр тэд дэлхийн улс төрийн асуудал хурцадсан энэ хүнд үед “хүн төрөлхтний нийтлэг асуудлыг шийдвэрлэхийн тулд” НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн орнуудад дээд хэмжээний уулзалт зохион байгуулах санал дэвшүүлжээ. Түүнчлэн хоёр тал бүс нутгийнхаа асуудлуудыг хэлэлцэж байх шинэ платформ байгуулах талаар ярилцсан байна.

Ван И “Барууны орнууд худал хуурмаг зүйл санаанаасаа зохиож, түүнийгээ ашиглан Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс хошуу, хуруу дүрж байна. Гэвч тэдний дураараа дургих өдрүүд дууссан гэдгийг анхаарах ёстой” хэмээн ярьжээ.

Ийнхүү хоёр гүрэн уулзалт зохион байгуулсан нь Европын холбоо АНУ, Нэгдсэн Вант улс, Канадын жишгийг даган өнгөрсөн долоо хоногт Шинжааны асуудлаас болон Хятадын эсрэг хориг тавихаар ярилцаж, энэ долоо хоногийн эхээр албан ёсоор баталгаажуулсантай холбоотой хэмээн ажиглагчид үзэж байна.

Оросын тал харин Алексей Навальныйг хордуулсан, шоронд хорьсон, жагсагчдыг харгис аргаар дарсан хэмээн буруутгагдаж, АНУ-ын хоригийг хүртсэнээр Хятадтай илүү ойр харилцаатай болсон билээ.

Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Брюселлд зочлохдоо “Бид олон улсын хүний эрхийг зөрчиж буй үйлдлүүдийн эсрэг баттай зогсож, ижил бодолтой холбоотнуудтайгаа хамтран шаардлагатай бүх арга хэмжээг авах болно” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
22
ЗөвЗөв
8
БурууБуруу
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж