Хойд Солонгос Байдены захиргааны үе дэх анхны зэвсгээ туршлаа | News.MN

Хойд Солонгос Байдены захиргааны үе дэх анхны зэвсгээ туршлаа

Хойд Солонгос Байдены захиргааны үе дэх анхны зэвсгээ туршлаа

Хойд Солонгос Байдены захиргааны үе дэх анхны зэвсгээ туршлаа

Хойд Солонгосын эрх баригчид өнгөрсөн амралтын өдрүүдээр хоёр пуужин туршсан талаар АНУ-ын хэвлэлүүд өчигдөр (2021.03.23) мэдээлэв. Гэхдээ эдгээр пуужингууд нь баллистик биш, далавчит пуужин байсан бөгөөд туршилт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл (АЗ)-ийн тогтоолыг зөрчөөгүй гэж Өмнөд Солонгосын эх сурвалжууд мэдээлсэн байна.

Энэ удаагийн туршилт нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден албан тушаалаа хүлээн авч, тус улсын шинэ засаг захиргаа томилогдсоноос хойшхи анхны зэвсгийн туршилт болж байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна.

АНУ-ын эрх баригчид энэ туршилтад тийм ч их ач холбогдол өгөхгүй байгаагаа илэрхийлжээ. “Энэ бол ердийн нэг туршилт, цэргийн сургуулилалтын ажиллагаа. Манай улсаас энэ төрлийн туршилт бүрт ач холбогдол өгөх нь зохисгүй гэж үзэж байна” хэмээн АНУ-ын цэргийн албан тушаалтан ярьжээ.

Жо Байдены засаг захиргаа Хойд Солонгостой холбоотой бодлогоо тодорхойлж, дэлхий нийтээрээ хоёр улсын цаашдын харилцаанд анхаарлаа хандуулж буй энэ цаг үед Ким Жон Уны зүгээс энэ мэтээр АНУ-ын анхаарлыг татахыг оролдох болно гэж судлаачид үзэж байна. Саяхан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эмэгтэй дүү Ким Ё Жон АНУ-ын шинэ засаг захиргаанд анхааруулга өгсөн, сүрдүүлсэн мэдэгдэл хийсэн билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-24 103.26.195.206

Ким жаалыг зенд нь орхичих нь нэг хэсэгтээ зев байх аа, угаасаа ковид гуай элдэв хориг энэ тэртэй нийлээд хойдуудыг сехруулдэггуй юм аа гэхэд нилээн сулруулна, дотоодод эсэргууцэл тэмцэл гарахаас зайлсхийх ганц л зам нь хэн нэгэнтэй дайтах, тэгэхээр Ким жаал хэнтэй дайтахаар сонгох нь л хамгийн сонин, арай шууд АНУ-г сонгож тэнэгтэхгуй байлгуй дээ

Avatar

Зочин 2021-03-24 103.229.123.244

Том балиусаа л хууртаж хураалгахгүй байх хэрэгтэй!!!

Avatar

Зочин 2021-03-24 192.82.73.126

Хөөрхий хойдууд өлсөж дээ. Өлсөөд ирэхээрээ хуучин ЗХУд хийсэн пуужингуудаасаа будаж солонгос нэр өгөөд харваж жоол хоол олж иддэг бсан алтан үе бол бсан бхөө. Одоо тэр арга нь явцгүй болждээ

Avatar

Ovgon 2021-03-24 122.201.21.168

Kommunistuudiin muu arga.gej terdee. Ternees guilgachin hoid so-d yuch baihgui

Avatar

Зочин 2021-03-24 202.55.188.106

АНУ нэг базна шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж