Хойд Солонгос Байдены захиргааны үе дэх анхны зэвсгээ туршлаа

Хуучирсан мэдээ: 2021.03.24-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос Байдены захиргааны үе дэх анхны зэвсгээ туршлаа

Хойд Солонгос Байдены захиргааны үе дэх анхны зэвсгээ туршлаа

Хойд Солонгосын эрх баригчид өнгөрсөн амралтын өдрүүдээр хоёр пуужин туршсан талаар АНУ-ын хэвлэлүүд өчигдөр (2021.03.23) мэдээлэв. Гэхдээ эдгээр пуужингууд нь баллистик биш, далавчит пуужин байсан бөгөөд туршилт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл (АЗ)-ийн тогтоолыг зөрчөөгүй гэж Өмнөд Солонгосын эх сурвалжууд мэдээлсэн байна.

Энэ удаагийн туршилт нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден албан тушаалаа хүлээн авч, тус улсын шинэ засаг захиргаа томилогдсоноос хойшхи анхны зэвсгийн туршилт болж байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна.

АНУ-ын эрх баригчид энэ туршилтад тийм ч их ач холбогдол өгөхгүй байгаагаа илэрхийлжээ. “Энэ бол ердийн нэг туршилт, цэргийн сургуулилалтын ажиллагаа. Манай улсаас энэ төрлийн туршилт бүрт ач холбогдол өгөх нь зохисгүй гэж үзэж байна” хэмээн АНУ-ын цэргийн албан тушаалтан ярьжээ.

Жо Байдены засаг захиргаа Хойд Солонгостой холбоотой бодлогоо тодорхойлж, дэлхий нийтээрээ хоёр улсын цаашдын харилцаанд анхаарлаа хандуулж буй энэ цаг үед Ким Жон Уны зүгээс энэ мэтээр АНУ-ын анхаарлыг татахыг оролдох болно гэж судлаачид үзэж байна. Саяхан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эмэгтэй дүү Ким Ё Жон АНУ-ын шинэ засаг захиргаанд анхааруулга өгсөн, сүрдүүлсэн мэдэгдэл хийсэн билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж