Нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй хөтөлбөрийг хойшлуулжээ | News.MN

Нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй хөтөлбөрийг хойшлуулжээ

Нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй хөтөлбөрийг хойшлуулжээ

Нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй хөтөлбөрийг хойшлуулжээ

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй хөтөлбөрийн сонгон шалгаруулалт ирэх сараас эхлэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Сургалтын хугацаанд өөрчлөлт орж, агуулга дээрээ дахин ажиллах шаардлагатай болсон талаар холбогдох албаныхан мэдээллээ.

Дөрвөн яамны ажлын хэсэг гарч, хамтран ажиллаж байгаа бөгөөд Батлан хамгаалах яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёлын яамнаас хөтөлбөрийн сургалтыг хариуцаж байгаа аж. Зөвхөн Соёлын яамнаас гэхэд эх оронч үзэл, соёл урлагийн чиглэлээр зургаан багц сургалтын агуулга гаргасан байна. Энэ багц хөтөлбөрийн агуулгад дахин өөрчлөлт оруулах болсон талаар Соёл урлагийн их сургуулийн Радио, телевиз, медиа, урлагийн сургуулийн захирал, доктор Д.Одсүрэн хэлэв.

Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг өнгөрөгч хоёрдугаар сард танилцуулсан. Энэ хүрээнд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 500 тэрбум төгрөг зарцуулна. Үүнийг төсөв дотроо зохицуулалт хийх замаар гаргана. Түргэвчилсэн вакум сургалтад залуусыг хамруулах нэг сая төгрөгийн нэг сарын хугацаатай тэтгэлэгт хөтөлбөр зарлана гэж мэдэгдсэн.

Эхний ээлжинд Улаанбаатар хотын харъяат 500 залууг тэтгэлэгт сургалтад хамруулах аж. Сар бүр ажилгүй залуусыг сонгон шалгаруулсанаар жилд 5000 хүнийг ажлын байранд зуучилна хэмээн салбарын яам тооцож буй.

Сургалтад хамрагдах иргэдийн 30-аас доошгүй хувь эмэгтэйчүүд байна. Нэг удаагийн сургалтад хамрагдах залуучуудын 50-иас доошгүй хувь нь бүрэн дундаас доош боловсролтой, 25 хүртэлх хувь нь тусгай мэргэжлийн дунд, техникийн болон мэргэжлийн анхан шатны боловсрол эзэмшсэн, 25 хүртэл хувь нь дипломын болон бакалавр, түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй иргэнийг хамруулах юм байна.

Сургалтад хамрагдах хүсэлтэй залууст тавигдах шаардлагад 18-34 насны, сүүлийн гурван сар ажил хөдөлмөр эрхлээгүй байна. Боловсролын хувьд ямар нэг шаардлага тавихгүй хэмээн мэргэжилтэн хэлсэн юм. Энэ жил 5000 залууг хөтөлбөрт хамруулахаар 11.8 тэрбум төгрөг төсөвлөж, нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй, зорилтот бүлгийн ажилгүй залуусыг ажлын байраар хангана. Үүнд, суралцагчдын байр, хоолны зардал, эрүүл мэндийн үзлэг, халдвар хамгаалал, даатгал, сургалтын үйл ажиллагааны зардлууд багтсан талаар өмнө нь мэдээлж байв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-24 202.9.46.152

хойшлууах биш бүр мөсөн цуцал.Хайран хөрөнгө. Зөв зүйлд зарцуул.

Avatar

яааж ажил хийхийг үзүүлээд өгие дөө 2021-03-24 66.181.182.218

тэтгэвэрийн би наад сургалтанд чини суугаад 5хүний ажлыг чини ганцаараа би хийчихие.тийм чадал,мэдлэг боловсрол надад 10дахин их бна.хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарсан 55настай хүн би бна

Avatar

иргэн 2021-03-24 202.21.108.241

1 сая төгрөгөөр залуучуудыг уургалах гэсэн МАН-ын арга байсан нь баригдах шиг боллоо.

Avatar

Зочин 2021-03-24 192.82.70.159

mash zuv shdee mungu zugeer taraasanaas yadaj mergjiltei bolgood taraah heregtei gehdee aldaa baij magdagui 2 gol chuhal zuil deer anhaarah heregtei 1d gazar tarialan hugjuulj olon humuus gazar tarialan erhlehed demjij surgaltaa yavuulah heregtei nuguun oron bairaa uursduu barih hemjeend surgalt yavuulah heregtei bidend 3 chuhal heregtsee baidag 1d hool huns 2d dulaan oromj 3d dulaan huvtsas ene 3aa humuus uursduu hiij chaddag baih heregtei udahgui dain ulsgulun bolj medne ene 3 l hund tsagd he

Avatar

Зочин 2021-03-24 66.181.177.55

Бүр больцгоо МАНГАР-уудаа. Хусах арга чинь азаартаад байна

Avatar

зочин 2021-03-24 202.9.46.66

Энэ ажлыг үр дүнд хүргэхэд ажлын байр л хамгийн чухал. Энд гол тоглогч нь ХНХЯ болоод ажил олгогч нар юм. Хөтөлбөрийг ажил олгогч нартай холбоогүй цагт үргүй зардал болно. Ажил олгогч нарт ажлын байр бий болгосоны төлөө урашуулал олгох замаар тэднийг дэмжих боломж байна. Сургалтын зорилгоос харахад суралцагсадын хандлагыг өөрчлөхөд чиглэх юм байна. Гэтэл тэр хандлага гэдэг зүйл чинь ганц сарын сургалтаар тогтдог зүйл биш шүүдээ. Ажлын байранд удаан хугацаанд л төлөвшөнө

Avatar

Зочин 2021-03-24 202.179.24.171

МСҮТ ямар үр дүнтэй байгаагаа дүгнэж үзсэн үү.
ХАЙРАН ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ ШҮҮ.

Avatar

Зочин 2021-03-24 124.158.81.63

yuruusu chinii mungu bish. nuurse zarsan ylsiin mungu

Avatar

Зочин 2021-03-24 202.55.188.102

MAN-iin songuuliin surtchilgaa hiih kurs shuu dee. Songuulid ni ajillah humuusiig ingej tsalinjuulah gej baigaam

Avatar

Зочин 2021-03-24 192.82.77.252

Үүний оронд еөнхийлөгчийн санал болгосон 1 сая төгрөгийг өрх бүрд өг л дөө ядарч байнам иргэд айл өрх

Avatar

Зочин 2021-03-24 66.181.182.211

харин тиймээ, ерөнхийлөгчийн саналыг дэмжих байсан юм, Ариунзаяагийн сургалтын гэх мөнгийг болих нь зөв

Avatar

Зочин 2021-03-24 202.9.46.100

Хаха сонгуулийн луйвар нь бүтэлгүйтлээ

Avatar

Зочин 2021-03-24 192.82.77.252

мэдээж шүүдээ тийм балай бөгөөд МАН-ын сурталчлагч нар бэлдэх түр курст хэзээ ч мөнгө зарах ёсгүй

Avatar

Зочин 2021-03-24 66.181.184.151

БҮР ЗОГСОО. АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОЖ АЖИЛГҮЙЧҮҮДЭЭ АЖИЛТАЙ БОЛГО

Avatar

Зочин 2021-03-24 66.181.161.108

энэ оюунэрдэнэ банди үүхээсэй

Avatar

Зочин 2021-03-24 202.21.113.82

Энэ хөдөлмөр сургалт, тэтгэлэгтэй гэх ёстой нэг муухай, мэдээжийн луйвар харагдаад байгаам даа. Сайн санаж ийм тэнэг акц хийж байгаа байх л даа, гэхдээ л нэг тийм үзэл суртал үнэртсэн, үзэл суртлын концлагерь шиг сэтгэгдэл төрүүлсэн, мөнгө төрхи угаах ажиллагаа.

Avatar

Зочин 2021-03-24 202.21.113.82

тархи

Avatar

иргэн 2021-03-24 59.153.115.106

Соёлын яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн сургалтыг хариуцаж байгаа хэрэг үү. Энэ яам тамгийнхан вакцин хийлгэсэн бил үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж