Нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй хөтөлбөрийг хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.24-нд нийтлэгдсэн

Нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй хөтөлбөрийг хойшлуулжээ

Нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй хөтөлбөрийг хойшлуулжээ

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй хөтөлбөрийн сонгон шалгаруулалт ирэх сараас эхлэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Сургалтын хугацаанд өөрчлөлт орж, агуулга дээрээ дахин ажиллах шаардлагатай болсон талаар холбогдох албаныхан мэдээллээ.

Дөрвөн яамны ажлын хэсэг гарч, хамтран ажиллаж байгаа бөгөөд Батлан хамгаалах яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёлын яамнаас хөтөлбөрийн сургалтыг хариуцаж байгаа аж. Зөвхөн Соёлын яамнаас гэхэд эх оронч үзэл, соёл урлагийн чиглэлээр зургаан багц сургалтын агуулга гаргасан байна. Энэ багц хөтөлбөрийн агуулгад дахин өөрчлөлт оруулах болсон талаар Соёл урлагийн их сургуулийн Радио, телевиз, медиа, урлагийн сургуулийн захирал, доктор Д.Одсүрэн хэлэв.

Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг өнгөрөгч хоёрдугаар сард танилцуулсан. Энэ хүрээнд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 500 тэрбум төгрөг зарцуулна. Үүнийг төсөв дотроо зохицуулалт хийх замаар гаргана. Түргэвчилсэн вакум сургалтад залуусыг хамруулах нэг сая төгрөгийн нэг сарын хугацаатай тэтгэлэгт хөтөлбөр зарлана гэж мэдэгдсэн.

Эхний ээлжинд Улаанбаатар хотын харъяат 500 залууг тэтгэлэгт сургалтад хамруулах аж. Сар бүр ажилгүй залуусыг сонгон шалгаруулсанаар жилд 5000 хүнийг ажлын байранд зуучилна хэмээн салбарын яам тооцож буй.

Сургалтад хамрагдах иргэдийн 30-аас доошгүй хувь эмэгтэйчүүд байна. Нэг удаагийн сургалтад хамрагдах залуучуудын 50-иас доошгүй хувь нь бүрэн дундаас доош боловсролтой, 25 хүртэлх хувь нь тусгай мэргэжлийн дунд, техникийн болон мэргэжлийн анхан шатны боловсрол эзэмшсэн, 25 хүртэл хувь нь дипломын болон бакалавр, түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй иргэнийг хамруулах юм байна.

Сургалтад хамрагдах хүсэлтэй залууст тавигдах шаардлагад 18-34 насны, сүүлийн гурван сар ажил хөдөлмөр эрхлээгүй байна. Боловсролын хувьд ямар нэг шаардлага тавихгүй хэмээн мэргэжилтэн хэлсэн юм. Энэ жил 5000 залууг хөтөлбөрт хамруулахаар 11.8 тэрбум төгрөг төсөвлөж, нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй, зорилтот бүлгийн ажилгүй залуусыг ажлын байраар хангана. Үүнд, суралцагчдын байр, хоолны зардал, эрүүл мэндийн үзлэг, халдвар хамгаалал, даатгал, сургалтын үйл ажиллагааны зардлууд багтсан талаар өмнө нь мэдээлж байв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж