Ардчилсан намгүй Монгол хаашаа явж байна вэ? | News.MN

Ардчилсан намгүй Монгол хаашаа явж байна вэ?

Ардчилсан намгүй Монгол хаашаа явж байна вэ?

Ардчилсан намгүй Монгол хаашаа явж байна вэ?

“Хэрэйд улсыг хэн мөхөөв” гэх асуултдаа “Миний үр-нялх Сэнгүм” гэж ван хан Тоорил өөрөө хариулдаг. Түүн шиг АН-ыг хэн мөхөөж байгаа үнэнтэй АН-ынхан эвлэрэх цаг болжээ. Тэгэхдээ АН-ын толгойд нялх-Сэнгүм гарч байгаагүй. Намын удирдлагын багтаа МАН шиг 1980 оныхон байтугай, 1970 оныхноо ч гаргаж ирэхгүй дарсаар, “өнөөх л хэдэн ардчилагчид”-тайгаа өтөлж яваа нам. Өтөлж яваа гэдэг нь түүхээрээ МАН-аас залуу ч удирдлагын шинэчлэлээрээ 90 “нас”-тай МАН-аас бараг “хөгшин” гэсэн санаа.

Урьдын гавьяагаараа улс төрд үргэлжийн давуу эрх эдлэх гэсэн партизануудын мөнхийн сонирхол, “Монголд ардчилсан үзэл санааг тээгч нь АН” гэх андуурал, “АН бол би” гэх лидерүүд хийгээд фракцын ахлагч нарын эго нь АН-ыг ч, АН-ын амжилт, ялалтыг таллан хуваасаар өнөөдрийг хүрэв. УИХ-ын сүүлийн хоёр сонгуульд “МАН-д санал өгчихлөө” гэж АН-ынхан ард түмнийг буруутгаж, өөрсдийгөө өмгөөлсөн. Яг үнэндээ бол хэдхэн хүний хувийн сонирхол, улс төрийн шуналыг олон мянган гишүүн бүхий нийт намынхаа зовлон болгосон, фракцуудад хувьчлагдсан, удирдлага нь олон кноптой бүлэглэлийн өмчлөл бүхий АН нэртэй ХХК-д л ард түмэн санал өгөөгүй юм.

Харин өнөөдөр АН-ын зовлон АН-аас хальж, Монголын асуудал болжээ. АН-ын дотоод зодоонтой хамт Монголд либерал ардчилал бүдгэрч, либерал бус ардчилал тодорч байна. Энд АН-ынхан тамираа бартал байгаа ганц тамгаа булаацалдан дотроо тэмцэлдэх тусам, тэнд либерал бус ардчилал хөрслөх, хөгжих сайхан суурь болов. Өөрөөр хэлбэл, Монголын ардчилал хяналтгүй, манаачгүй болов. Ардчиллын манаачийн тухай ярихаар л АН-ынхны өөрсдийгөө ардчиллын билгэ тэмдэг, өмчлөгч хэмээн өргөмжилдөг өвчин нь сэдэрдэг. Бодит байдал дээр ардчиллыг Англи, Америкууд ч өмчлөхөөсөө өнгөрсөнтэй тэд эвлэрдэггүй “хуучин хүү” хэвээр явна. Өнөөдөр дэлхийн 193 орны 118 нь ардчилсан дэглэмтэй. Эдгээр улс оронд дэлхийн нийт хүн амын 60 орчим хувь нь амьдардаг гэх тоо бий. Харин  улс төр судлаач эрдэмтдийн тооцож, бас тодорхойлсноор бидний мэддэг, төсөөлдөг либерал ардчиллын романтик үе үндсэндээ дуусч, дээрх 118 улсын 35 хувьд нь либерал бус, дүр эсгэсэн ардчилал биежин хүчирхэгжиж байгааг онцолжээ. Тэдний нэг нь Монгол Улс юм. Ерөнхий өнгө, онош нь таарч байгаа эсэхийг доорхи тодорхойлолттой тулгаж үзье.

Судлаачдын тодорхойлсноор либерал бус ардчилал гэдэг нь “Сонгууль шударга, чөлөөтэй, бүх нийтийн оролцоотой болдог. Харин ардчилсан сонгуулиар гарч ирсэн улстөрчид нь эрх мэдэлтэй болмогцоо хууль ёсыг уландаа гишгэж, дураар авирлах, авлигад идэгдэж, төрийн эрх мэдлээр далайлган иргэдийн эрх, эрх чөлөө болон түүнд суурилсан хувийн хэвшилд халдах үзэгдэл газар авах, бурангуй бүхэн нь аажмаар нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөн нийтээрээ дүлийрч эхлэх”-ийг хэлдэг гэжээ. Гаднаас харахад, улс төрийн тогтолцоо нь хэвийн, сонгуулийн ардчилалтай мэт боловч уг сонгуулиар байгуулсан төр засаг нь ард иргэдийнхээ итгэлийг даахгүй, хүсэн хүлээж байгаа шийдвэрийг гаргаж чадахгүй байгаа улс орнуудыг ардчиллыг дүр эсгэсэн, либерал бус, эрэмдэг ардчилалтай гэж тодорхойлжээ.

Шударга ёс ярьж, шударга сонгуулиар төрийн эрхэнд гарч УИХ-ын гишүүн болмогцоо хувийн компанидаа тус бүр нэг тэрбум төгрөгийн ЖДҮ авах давуу эрхийг дүр эсгэсэн ардчиллын бодит жишээ. Шударга ёс тогтоох нэрийн дор замын цагдаа болгоны энгэрийн халаасанд зүүлттэй байдаг камерт бичсэн иргэний дүрс бичлэгийг улс төрийн зорилгоор олон нийтэд цацаж хүний эрх эрх чөлөөнд халддаг шударга бус үйлдэлт ардчилал Монголд тогтож байна. Ард түмний нэр барин гарч ирсэн дарга нар нь илт таргалж, эрх ямбандаа умбан, нийгмээсээ улам бүр тасардаг ардчилал Монголд тогтлоо. Тэд “Бороо орвол” засаглаж байгаа улстөрчдийн гавьяа гэж попорно. Эрх баригч намынхан хувьтай хүн болно. Харин ган болбол сөрөг хүчнээ, бас  баялаг бүтээгчдээ буруутгана. Эцэст нь монгол төрийг хүчгүйдүүлнэ. Монголчуудын эв нэгдлийг хагална. Монгол хүний жудаг, мөн чанарыг сэвтүүлнэ. Монгол Улсын эдийн засгийг сүйрүүлнэ. Схем ердөө л энэ, хийдэг улс төр нь ийм.

Улсын эдийн засгийн ачааны хүндийг үүрч яваа үндэсний компаниудынхаа төлсөн татварын өрмийг нь шууд ардчиллаар сонгогдмогцоо дүр эсгэсэн ардчилагчид болж хувирсан эрх мэдэлтнүүд хувьдаа хамж, хусмыг нь ард түмний дунд цоорхой шуудайд хийсэн элс мэт талын нэг цацан халамжилсан дүр үзүүлдэг болов.   Шударга ёс ярьж, шууд ардчиллаар сонгогдсон гишүүд өнөөдөр шимэгчид боллоо. Тэд яг ЖДҮ шиг ард түмний татвараас хувьдаа паразитлан амьдарна. Зарим нь “Монгол төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэж буй”-даа гуньсан ярилцлага өгч,  хувьдаа нэг ч бизнесгүй гэж гутрах  хирнээ өвөл, зуны  хэдэн давхар хаустай, өрхийн орлого, хадгаламж нь хэдэн  тэрбумаар хэмжигдэж, гадаадад тансаглан амрахдаа бизнес ангиллын суудалд заларч, хамгийн үнэтэй зочид буудалд тансаглаж  байгааг юу гэж ойлгох вэ.

Энэ бол өнөөдрийн Монголын бодит дүр төрх. Товчхондоо, Монголд либерал ардчилал сонгуулийн сурталчилгаатай хамт эхэлж, сонгогч саналаа хайрцагт хийснээр дуусдаг болжээ. Ардчилал гэнэт үгүй болохгүй ч, сонгуулиас сонгуульд  алхам алхмаар хумигдаж яг өнөөдрөөр харвал сөрөг хүчин, иргэний нийгэм, хараат бус институтууд, мэргэжлийн сэтгүүлзүй нэр төдий үлдэж, эрх баригч хүч, намыг шүүмжлэн дуугарсан нэг нь амьдралаа алдах хэмжээний айдас бүхий нэг намын системд эргэн сэргэжээ. Энэ нь монголчуудын хүссэн, 30 жил хүлээж зүтгэсэн,  АН-ынхны 1990 онд эхлүүлсэн ардчилал мөн үү?

Хэрвээ биш бол энэхүү буруу замыг зогсоох, Монголоо дүр эсгэсэн ардчиллаас аврах ачааны хүнд нь АН-ын нуруун дээр ахин ирэв. Энэ бол АН-ын нийгэмд үүрэх ёстой үүрэг, хүлээх ёстой хариуцлага юм. Түүнээс бус, өрсөлдөгчөө МАН, холын зорилгоо 2024 оны УИХ-ын сонгууль гэж харах нь АН амьд байхын утга учир хараахан биш билээ. АН бол МАН-тай өрсөлдөх гэж бус, ардчилсан Монголын төлөө амьд байх ёстой улс төрийн хүчин юм. Хэрвээ энэхүү нийтлэг эрх ашгийг хүлээн зөвшөөрч,  том зургаа харж чадаж байгаа бол “АН-д ашиггүй ч, маньд ашигтай” гэх хувийн амбицаа хаях улс төрийн болон иргэний эр зориг гаргахыг С.Эрдэнэ, Ц.Туваан, бүр Ерөнхийлөгч Х.Баттулгаас ардчилал, эрх эрх чөлөөнд хүн бүр хүсэх.  Монголд ашиггүй бүхэн АН-д, АН-д ашиггүй бүхэн монгол хүн бүрд ашиггүй байх улс төрийн шинэчлэлийг Монголын нийгэмд гагцхүү АН эхлүүлэх ёстойг ард түмэн хүлээж байна.

Эцэст нь ахин асууя. Монголд сонгуулийн ардчилал байгаа юу, байгаа. Гэхдээ сонгогч саналаа хайрцагт хийх хүртэл. Монголын сонгууль  тайван, иргэд саналаа шууд өгдөг үү, өгдөг. Тэгвэл яагаад иргэдийн сонгож байгуулсан төр засаг нь ард түмнийхээ хүлээлтэд нийцэхгүй, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй, хамгийн гол нь иргэдийн амьдрал дээшлэхгүй  байна вэ? Олон учир шалтгаан бий байх. Хамгийн гол нь ардчилсан улсын суурь багана нь, амьд ардчиллын үндэс болох шударга ёс нь эрх чөлөөтэйгөө эзэнгүй байна. Тэрхүү эзэн-манаач байх үүрэгтэй бөгөөд өгөгдөлтэй АН нь амьгүй, өөрөө өөрийгөө  таллан хуваагаад завгүй явна.

Хэрвээ Монгол Улс ардчилалгүй бол, ардчилсан засаг төргүй бол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал маань буцаад дэ-факто болно. МАН 1990 он хүртэл Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж ирсэн нь үнэн шиг, 1990 онд ардчилал гарч, АН байгуулагдаж байж, ардчилсан төр засагтай болсноор Монгол Улсын тусгаар тогтнол бүтэн болж, Москва, Бээжингээс бүрэн хамааралгүй болсон нь түүхэн үнэн юм. Өөрөөр хэлбэл, монголчуудын тусгаар тогтнолын галт бамбар бол ардчилал, олон нам бүхий ардчилсан парламентат төр засаг юм. Энэ утгаараа хэдхэн лидерийнхээ төлөө бус, бүр АН-ын төлөө ч бус, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бүтэн байлгахын төлөө АН ахин босож, дахин нэгдэх үүрэгтэй юм.

Ц.БУЯННЭМЭХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хуульч 2021-03-24 88.125.80.192

энэ намыг гүндалайд өгөөд нэг мөр самруулсан нь дээрээ хаашдаа уруудаж яваа

Avatar

Зочин 2021-03-24 192.82.91.102

АН сөнөх яагаа ч үгүй. Энэ нам, түүний үзэл манайд удаан оршино. Монголчуудын бараг тал хувь нь үүний дотор хөрөнгөтний үзэлд толгойгоо нэвт угаалгасан залуус их дэмжиж байна.Тэд ийм үзлийн аюултайг бүр яс махандаа тултал мэдэрч ойлгож байж л сая сэхээрч магадгүй. Энэ болтол зай их бий., Манай орон ядуу буурай гуйлгачин байдалдаа хэвээр л байна.Юм хийж бүтээх чадвартай ,ухамсартай иргэдтэй болж байж улс хөгждөг гэдгийг бүх нийтээрээ ойлгох, нийгмээрээ ийм болох цагт л байдал өөрчлөгдөх биз.

Avatar

Батаа 2021-03-24 66.205.4.66

АН-ыг хэн сөнөөв? АН-ын нялх Сэнгүм Х.Баттулга сөнөөв гэжээ.

Avatar

Зочин 2021-03-24 202.126.90.64

MAN, AN ALI CH NAM BIDEND HEREGGUI. AN GARCH IREHDEE BURUU ZAMAAR BUDAA TEESEN, MAN BOL UEIIN UED BURUU ZAMAAR BUDAA TEEGESSTEI MONGOL ULSYN TSUSYG SHUUSIIG N SORSON, SORJ YAVAA HUVALZNUUD!!!!!!

Avatar

Зочин 2021-03-24 192.82.71.51

Ардчиллыг устгаж байж л Монгол Улс хөгжиж, монголчуудын нуруу тэнийнэ.

Avatar

зочинзочин 2021-03-24 59.153.86.26

Хятад улсын ганц хүсэл чинь наадах чинь ,Тэд ардчилал хүчтэй байгаа газар яаж ч чаддаггүй ,Хаана ардчилал суларч бн ,дарангуйлал хүтэй бн, Тэнд харх шиг олноор суурьшиж эдийн засгийн зөөлөн аргаар эзлэн түрэмгийлэл хийж байгааг дэлхий даяараа одоо ойлглдог тэдний эсрэг хүчтэй тэмцэж эхлээд бн

Avatar

Зочин 2021-03-24 103.229.123.244

АН -гүй болчихвол Монгол маань Шууд 1-3 жилийн дотор л Сингапурыг даваад гараад явчихна!!

Avatar

үргэлжлэл 2021-03-24 134.101.62.210

. Одоо Ан ын сонгуулд дараагын хулгайчууд их мөнгө төлөөд эрх тушаалд очих гэж өрсөлдөж бн. Ард түмэн удаан боловч одоо ухаараад энэ нам гэсэн бүлэглэлүүдыг түүхийн тавцангаас зайлуулж бн. эхний ээлжинд АН. Дараагынх нь МАН. Маныхан ингэж сүйрэх гэж байгаагаа ойлгоод МАХН тай нэгдэх гэж аврал хайж бн. Одоо монгоын ард түмэнд ямар замаар эх орончдоо сонгож энэ сүйрлмйн аюуулаас эх орноо аврах замыг хайх шаардлага ирлээ.

Avatar

зочин 2021-03-24 134.101.62.210

Ан хэзээ ч жинхэн адрчилалыг монгол улсад авчраагүй. Монголын ардчилалыг зүгээр дүр эсгэсэн ардчлал гэдэгийг бусад жинхэнэ ардчилсан герман тэргүүтэй орнууд тодорхойлоод ардчилалын индехд ухраасан. Нам нэртэй энэ хулгайчмдын бүлэглэлүүдийг ард түмэн ойлгоод дэмжихээ больсон учир эхнээсээ сүйрч эхэлж бн. Энэ нам нэртэй бүлэглэлүүдийн толгойд төрөөс хулгайлж төрсөн тэрбумтангууд л байдаг. Тэд ард түмэнд улс эх орондоо юу ч хийгээгүй хиихч үгүй.

Avatar

Зочин 2021-03-24 192.82.71.51

Шийдээд ирсэн ардчилсан гамингуудыг

Ширмэн бөмбөгөөр сөнөөгөөд өнье!

Avatar

БЗД АН гишүүн 2021-03-24 172.56.12.182

Энэ хүн бол АН-г 2 хуваагдахыг маш их дэмжиж араар нь хор найруулж хутган үймүүлсэн хүн!
Ингэж 2 хуваагдаж намын даргад нэр 2 хувааж сулруулаад БЗД-г самарсан шигээ АН-г өмчилж, өөрт үйлчилдэг газар болгож самрах гэсэн өчүүхэн аминч санаатай хүмүүсийн гар хөл!!
Ямарч улс төрийн соёл байхгүй! БЗД дээр дараалсан баахан ялагдалдаа ямарч хариуцлаг хүлээгээгүй!
Ямар нэг дарга болох гэж л явдаг болхоос Намын үзэл баримтлал түй ч байхгүй! өөрт ашигтай гэсэн фракц, мөнгөтэй гишүүнтэй наалдчихдаг!…

Avatar

Зочин 2021-03-24 150.129.143.212

Т1 ЮМ ШИГ МОНГОЛ ОРОН ОЛОН НАМЫН СИСТЕМТЭЙ УЛС АН ӨӨРСДИЙГӨӨ АРДЧЧИЛАЛ ГЭЭД БОДЧИХСОН ЮМУУ ХА ХА ХА ХОГИЙН ЛУЙВАРЧИД ИХ САНАЧИХАЖ

Avatar

Зочин 2021-03-24 66.181.161.36

одоо л зөв явахнуу гэж харж байна үхэж байгаа тэр ан долоон уулын цаагуур тонилж монголчуудын нурууг амраа түй түй

Avatar

mgl 2021-03-24 202.179.11.230

Yamar uzel barimtlaltai ni ch medegdehgui, gishuudiin too ni ch todorhoi bus.

Avatar

зочин 2021-03-24 64.119.27.213

сонгуулийн ардчилал алга шүү дээ. арай ардчиллалтай болгох гээд нэг удаа сонгогдоно гэсэн заалт хийлээ. Энэ бол өмнө ерөнхийлөгч хийсэн хүн дахиж өрсөлдөхгүй гэсэн заалт шүү дээ. өмнө ерөнхийлөгч хийж ард түмэнд танигдсан хүн жирийн нэр дэвшигч 2 бол тэнгэр газар шиг зөрөөтэй биздээ. тийм л учир дахин нэр дэвшингүй гэсэн заалтаар маргаад байна даа.

Avatar

Иргэн 2021-03-24 66.181.183.205

Харин Монголд тогтож эхэлсэн ч АН-ын 30 жил сүйтгэсэн тэр ардчилалагы чинь муу нэртэй МАН хамгаалах үүргийг хүлээгээд байна. МАНАН-гаас ангижирч, шүүх засаглалыг цэвэршүүлэх ажлыг эхлүүлэх гэж зүтгэж байгааг бид харж л сууна. АН-ын лидерүүд нэртэй хүмүүс эрх мэдэл, хувийн эрх ашгийг нийтийн эрх ашгаас дээгүүр тавьж, хоорондоо хөлөө жийлцэж байгааг ч бас харж байна. Европ тивээс давалгалж ирсэн ардчилалыг Монголдоо нэвтрүүлснээр "анхдагчид" нэр зүүсэн хүмүүс одоо бүгд БАЯН болсон. Одоо болноо

Avatar

иргзн 2021-03-24 202.179.25.212

одоо яая гэхэв дээ Жам юм жамаараа л болж байна ш дээ АН-ыг ийм Арчаагүй байдалд хүргэсэн Элбэгдорж Батүүл Баярцогт ДаГанболд Сайханбилэг гээд АН-ын нэрээр Өөрсөдийнхөө хувийн Эрх ашгийн Улс орон Ард иргэд дээ багагүй Балаг тарьсан эдгээр Гэмт хэрэгтэн Этгээдүүдээс л болж АН Сүйрлээ ш дээ одоо МУ 39он Коммунизм Дарангуйлалын нийгэм рүү явж байна

Avatar

Зочин 2021-03-24 103.229.123.232

Бузрын Жанхуу, ЗИ, Эрдэнээ нараас салж байж АН эрүүлжинэв

Avatar

Зочин 2021-03-24 49.0.149.20

АРДЧИЛСАН ГЭДЭГ ГОЁ НЭРЭЭР НЭГ ХЭСЭГ ХҮН Л БАЯЖААД ӨДИЙГ ХҮРЭВ УЛСААСАА БАЯН БОЛСОН ЛУЙВАРЧИДЫГ БЭЛТГЭСЭН ЖАМААРАА АЛГА БОЛСОН НЬ ДЭЭРДЭЭ ЭД НАРЫГ ДАХИЖ СОНГОВОЛ ӨШӨӨ Л ЯДУУРАХ БАЙХДАА ИРГЭДИЙН СЭТГЭХҮЙГЭЭР ТОГЛОХЫГ ОРОЛДСОН ДАРГЫН СУНГААЧ ГЭНЭ ҮҮ ГАДНЫХАНЫ ГАР ХӨЛ БОЛСОН ГОЁ ЯРЬДАГ ДЭЭРЭМЧИД ГЭВЭЛ ИЛҮҮ ЗОХИНО

Avatar

Зочин 2021-03-24 202.126.90.138

Жонхуу бидон адьшаа пүрэвдорж батзандан лу.болд алтанхуяг баасанхүү жавхлан гэсэн дан галзуучууд,хоосон толгойнуудын бөөгнөрөл тарах нь гарцаагүй байсан.Эхлээл АН тарж үлгэр үзүүлэж,улс орондоо тус болох хэрэгтэй.Дараа нь МАН.ыг шаардаж юу ч биш болгож тараана.

Avatar

Зочин 2021-03-24 192.82.71.51

Хэцс, гамин чандруугийн AHУc намаар яадаг юм бэ? Үнс болон хийсвэл таарна. Цаана нь УДШ- д бүртгэлтэй 20 гаруй нам байж л байна.

Avatar

зочин 2021-03-24 59.153.86.26

Юцтай үнэн үгнүүд уншигдаж бн вэ Үндсэн хуулиндаа дархалсан ардчилал маань өнөөдөр бараг манаачгүй гэхэд хилсдэхгүй боллоо , Гэхдээ тамга тэмдэг булаалдсан хэдэн нөхдүүд , хоёр талын хоёр намын аль нь яг чонотой нийлсэн нохойны замаар орж МАН*-ы хүслийг гүйцэлдүүлээд бн вэ , Сонгуулийн дараа учирыг нь олж хариуцлага тооцох цаг ирэх биз, АН нам хүчтэй байж том байж чадах үед Монгол улс хүчтэй байдаг , АН нам хүч суларч НЭГ НАМ дангаар болоод ирэх үед Монгол улс хүчгүй болдгыг бид харлаа,

Avatar

Зочин 2021-03-24 192.82.68.207

ГАИТАИ ЭНЭ НАМ МОНГОЛД ХЭРЭГГУИЭЭЭ

Avatar

zochin 2021-03-24 64.119.17.17

MONGOLD AN KHEREGGUY DEE

Avatar

ЗГХЭГ дэд дарга Ганбат 2021-03-24 185.220.101.150

Чадваргүй байдлаа ухаарч хожим огцорсон Ухны ХүрэлсүК /ЭР/ төрийн ордны 261 тоот болон УБ зочид буудлын баруун талын МАН-ын байрны 6 давхрын баруун жигүүрт төрийн жинхэнэ алба хаагч /ЭМЭГТЭЙ/ ажилтан иргэн “Мөнгөнцэцэг”-ийг ажлын байр олгох нэрийдлээр дарамтлан үүдний өрөөндөө суулган намын байранд ажиллуулж, эмэгтэй хүний гэмгүй занг ашиглахаа үтэр түргэн ЗОГСООНО УУ!!! Өөрийн ахын хүү Гандөлийг ЗГХЭГ-ын орон тооны ажлаас нь гаргаж, ичилгүйгээр, жүжиглэлгүйгээр үүдэндээ суулгамаар юм…

Avatar

зочин 2021-03-24 202.21.105.186

АН-ын дарга, гишүүд нь өөрсдөө энэ намаа байхгүй болгосон, ийм болохоор өөрсдөөсөө буруугаа хай за

Avatar

Зочин 2021-03-24 64.119.23.75

Ардчилсан Нам -ыг ард түмэн байгуулж, дэмжиж, хайрлаж, харамлаж яваа. АН-ыг эрх мэдэл, албан тушаал, авилгад дуртай, хэт их мэдэгчийн дүр тоглосон үе, үеийн "дарга" нар нь устгаж, нэр хүндийг шороотой хольсон. Битгий МАН-аас болон бусад улс төрийн хүчнээс шалтаг хай. Алтанхуяг, Эрдэнэ, Элбэгдорж, Энхболд, Дорлигжав гээд хариуцлага хүлээж "би чадаагүй" гэж хэлэх ёс зүйтэй дарга асан байна уу. Байхгүй …..

Avatar

Дд 2021-03-24 202.126.89.91

Жэнко ардчилсан намыг булшилсан. Албан тушаал эрх мэдэлд хүрэхдээ ардчилсан намыг шат болгож ашиглачихаад, хэрэггүй болонгуут лидерүүдийг н шоронд хатааж,нойлын цаас шиг л хаясан. Хэрэг болонгуут Туваан гэгчийг гаргаж ирж бужигнуулж байнадаа. С. Эрдэнэ харин үзэл бодолдоо үнэч байж, нөхдөө бас намаа аврах гэж хичээж байгаад н баярлаж байна.

Avatar

Зочин 2021-03-24 192.82.71.51

AHУc намыг Цай овогт элбэгдорж аль ээ эрт булшилчихсан юм өө. Ми овогтын ханзан дээр хоол зөөлгөөд хэвтэж байхдаа. Хамгийн аймаар нь Монгол Улсыг хятдын колони болгосон явдал.

Avatar

Зочин 2021-03-24 202.21.108.61

Баабар болон баабартангууддаа баярлалаа гэж хэл. Нэг л их коммунист гэж ард олныг цэнэглээд, өөрсдийнхөө боловсон хүчин, өөрсдийнхөө ирээдүйг төлөвлөөгүйн хар гай гэж энэ. Одоо Ардын нам бол ардчиллыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байна. Тийм ч учраас Дэлхийн банк, ОУВС, ДЭМБ зэрэг Америкийн байгууллагууд манайд цар тахлын үеэр харамгүй тусаа хүргэлээ. Ардчилсан нам бол ардчиллын илэрхийлэл байхаа болиод удаж байна, сэрцгээ ардчилсан оркуудаа.

Avatar

Зочин 2021-03-24 157.245.194.216

Жэнко ардчилсан намыг булшилсан. Албан тушаал эрх мэдэлд хүрэхдээ ардчилсан намыг шат болгож ашиглачихаад, хэрэггүй болонгуут лидерүүдийг н шоронд хатааж,нойлын цаас шиг л хаясан. Хэрэг болонгуут Туваан гэгчийг гаргаж ирж бужигнуулж байнадаа. С. Эрдэнэ харин үзэл бодолдоо үнэч байж, нөхдөө бас намаа аврах гэж хичээж байгаад н баярлаж байна.

Avatar

Зочин 2021-03-24 203.23.199.222

Hulgaich nam hulgaich naraasaa salaach

Avatar

Зочин 2021-03-24 64.119.27.142

Ардчилсан нам Элбэгээ Батүүл нараас салж бж л өөрчлөгдөнө

Avatar

Зочин 2021-03-24 202.179.21.229

Ардчилсан нам гэж хулгайч луйварчдын л бүлэглэл шдээ сөнөцийншдээ.одоо байдгиймуу.Эбэ Батүүүл С.Эрдэнэ гээд харахаас ой гутам ялтнууд л харагдаад удирдаад байдаг ийм намд хэн дуртай байхавдээ чааваас

Avatar

Зочин 2021-03-24 103.229.123.232

Төр засгийн толгойд Жанхуу мэтийн боловсролгүй, хонгио толгойтой бөхчүүд байгаа цагт энэ улс хэзээ ч өөдлөхгүй.

Avatar

ЗОЧИН 2021-03-24 202.21.126.30

АН-Д АРД ТҮМЭН ХОЁР УДАА ЭРХ ӨГӨӨД ХАМРААРАА ГАЗАР ХАТГАТАЛ ХУУРТСАН ДАА. ЗҮГЭЭР Л АН-ЫН НӨХДИЙН ЭЛДЭВ ГОЁ НЭРТЭЙ ТӨСЛӨӨР ХУВААЖ ИДЭХ ӨРСӨЛДӨӨНИЙ ЖИЛҮҮД БАЙСАН ШДЭЭ. АРД ТҮМЭН НҮДТЭЙ ЮМ БОЛОХООР ШАНГ НЬ ХҮРТЭЭСЭН. МУУ НЭРТЭЙ Ч МАН НЬ АРАЙ ДЭЭР ЮМ ГЭЖ МЭДЭЭД БАЙГАА. ЭДНИЙГ НАМ МӨН Ч ШИГ БИШ Ч ШИГ БОЛОХЫГ ӨӨРСДӨӨ ХИЙСЭН ЛАЙ НЬ ШҮҮ ДЭЭ.МУУ ЮМ МОДОН УЛААТАЙ БАЙДА ЮМАА.

Avatar

Зочин 2021-03-24 66.181.178.92

ugsen b**s naadhaar chin bid yadii nuraa ustga alga bolgo ugaas baruunii gar hul hulgaich mungunii ezdiin jijig hongil shdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж