Энэ оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд том оврын ачааны машины 298 осол гарчээ. Үүний 196 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Ачаа тээврийн зориулалттай бүх төрлийн машин үүнд хамаарч байгаа бөгөөд урин дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн том оврын автомашины хөдөлгөөн ихэсдэг. Энэ үед тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж, замын хөдөлгөөний нөхцөл байдлыг сайтар судалж хөдөлгөөнд оролцох шаардлагатай байдаг.
Хамгийн гол нь ачаа тээврийн жолооч нар хол замд явдаг, ядардаг тул сайтар унтаж амарсны дараа замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө. Тухайлбал, нийслэлээр дамжин өнгөрч буй ачаа тээврийн машины 80-90 хувь нь 21.00 цагаас хойш хөдөлгөөнд оролцох зөвшөөрөлтэй байдаг. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалдаа анхаарах шаардлага байгааг ч онцоллоо.
Ачаа тээврийн машины 70-80 хувь нь хийн тормозтой байдаг. Үүнтэй холбоотойгоор хий нь хөлдөх, гэнэт тормоз ажиллагаагүй болж, осол гарах шалтгаан болдог байна.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ