2100 он гэхэд жилийн тал нь зуны улирал болно

Хуучирсан мэдээ: 2021.03.24-нд нийтлэгдсэн

2100 он гэхэд жилийн тал нь зуны улирал болно

2100 он гэхэд жилийн тал нь зуны улирал болно

Хэрэв уур амьсгалын өөрчлөлт энэ хэвээрээ үргэлжилбэл 21 дүгээр зууны сүүлчээр нэг жилийн хугацааны талыг зуны улирал эзэлдэг болно гэж Хятадын эрдэмтэд тооцоолжээ. Уг судалгааны тайланд өгүүлснээр дэлхийн дулаарлын улмаас жил ирэх тусам зун илүү урт, халуун болох бол өвөл илүү богино, дулаан болох юм байна. Сүүлийн 60 жилийн хугацаанд дэлхий даяар зуны улирал 17 хоногоор сунасан байна.

Эрдэмтдийн тооцооллоор 1952-2011 оны хооронд зуны улирал 78 өдрөөс 95 өдөр болж уртассан бол хавар, намар, өвлийн улирлууд тус бүр 124-өөс 115, 87-оос 82, 76-аас 73 өдөр болж богиносчээ. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын ихэнх бүс нутагт зуны улирал илүү урт үргэлжилдэг болоод байгаа ба Газар дундын тэнгисийн бүс нутгийн зун 1950-аад оноос хойш 10 жил тутамд найман өдрөөр сунаж байгаа гэсэн тооцоо гарчээ.

Өнгөрсөн хугацаанд мөн дэлхийн хуурай газрын болон далай тэнгисийн жилийн дундаж температурын хэмжээ байнга өссөөр ирсэн байна. 1970-аад оны сүүлээр дэлхийн дунджаас сэрүүн жил болсон бөгөөд түүнээс хойш 40 гаруй жилийн турш температур тасралтгүй өссөнийг тооцооллоос харж болохоор байгаа юм.

Дэлхийн дулаарлыг үүсгэж буй хамгийн том хүчин зүйл нь хүлэмжийн хийн ялгарал бөгөөд байдал энэ хэвээрээ үргэлжилж, цаг уур дулаарсаар байвал шумуулаар дамждаг халдварт өвчний тархалт нэмэгдэх, улирлын чанартай харшлын өвчлөл улам хүндрэх, үр тарианы ургах хугацаа сунжирч, гарц буурах зэрэг олон сөрөг нөлөө үзүүлэх юм байна.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж