Владимир Путин хийлгэсэн вакциныхаа нэрийг нууцалж байна | News.MN

Владимир Путин хийлгэсэн вакциныхаа нэрийг нууцалж байна

Владимир Путин хийлгэсэн вакциныхаа нэрийг нууцалж байна

Владимир Путин хийлгэсэн вакциныхаа нэрийг нууцалж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр (2021.03.23) Covid-19-ийн эсрэг вакцины эхний тунгаа тариулжээ. Гэвч Кремлийн зүгээс Путинд хийсэн вакцины нэрийг нууцлан, Оросод бүтээсэн вакцин гэдгээс өөр мэдээлэл өгсөнгүй.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Бид Ерөнхийлөгчийн хийлгэсэн вакцины нэрийг зарлахгүй. ОХУ-д бүтээсэн гурван вакцин гурвуулаа маш найдвартай, өндөр үр дүнтэй” хэмээн хэлжээ. Мөн тэрбээр "Путин бусад орны удирдагч нар шиг камерын өмнө вакцин хийлгэх нь дэмий зүйл хэмээн үзэж, үзэгчгүйгээр вакцин тариулсан" хэмээн мэдэгдсэн юм.

Өмнө нь Кремлийг эсэргүүцэгчид ОХУ-ын вакцинжуулалт маш удаан үргэлжилж, Путин вакцин тариулахгүй байгааг хүчтэй шүүмжилж байв. Тухайлбал, ОХУ өдгөө 146 сая иргэнийхээ ердөө 4.3 хувийг вакцинжуулаад буй нь барууны бусад орнуудтай харьцуулахад маш бага юм.

Ард иргэдээс авсан судалгаанаас харахад хүмүүс өнгөрсөн оны сүүлээр "Спутник В" вакцинд 58 хувь итгэж байсан бол энэ оны хоёрдугаар сард 62 хувь нь "Спутник В" вакцин хийлгэх хүсэлтэй болжээ. Мөн Кремлийн зүгээс Путин вакцин тариулаагүй байгаа нь ард түмний вакцинд итгэх итгэл нэмэгдэхгүй байгаатай шууд холбоотой биш хэмээн мэдэгдэж байв.

Хүмүүс Путинээс яагаад өдийг хүртэл вакцин хийлгэхгүй байгааг нь удаа дараа асууж байсанд тэрбээр арванхоёрдугаар сард “Спутник В вакциныг миний насныханд төдийлөн тохирохгүй гэж эмч нар зөвлөж буй. Тэгээд ч ээлж дараагаа бодвол над шиг хүмүүсийн вакцин тариулах цаг арай болоогүй байна” хэмээн хариулж байлаа.

Тухайн үед "Спутник В" вакциныг эмч нар 18-60 насныханд хамгийн тохиромжтой хэмээн үзэж байсан ч хожим 60-аас дээш насныхан "Спутник В" вакцин хийлгэхэд аюулгүй хэмээн дүгнэсэн юм.

Песковын хэлсэнчлэн Путин ОХУ-ын бүтээсэн эхний вакцин "Спутник В"-г сурталчлахад чухал хувь нэмэр оруулсан билээ. Түүнээс гадна Москва дотооддоо бүтээсэн "ЭпиВакКорона", "КовиВак" хоёр вакцинд яаралтай тусламжийн горимоор зөвшөөрөл олгосон юм. Гэвч тус хоёр вакцины эцсийн шатны туршилт хараахан дуусаагүй тул үр дүн нь тодорхой болоогүй байгаа аж.

Эх сурвалж: REUTERS, ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-03-24 122.201.21.168

sputnik v vaccinaa orosiin emch erdemted, tomchuud uursduu hiilgehgui bgaa shde. Tegeheer budilaantail gesen ug

Avatar

Зочин 2021-03-24 202.179.24.239

спутник 5 аа хийлгэсэн бол хэлэх л байх. өөрийнхөө вакцинд итгэхгүй л байгаа юм байна даа хөөрхий

Avatar

Зочин 2021-03-24 202.126.90.132

Бүхл юм нь нууц …аягүй бол Путин гэдэг нь жинхэнэ нэр нь биш байх тэ ? … Яг л тагнуулч болж тоглож байгаа пацаан шиг …
Тариулсан вакцинаа хүртэл нуугаад байхдаа яахав дэ….Хэлчихээр яг яачихна гээд байгаан
Энэ Оросууд жоохон солиотой байхаа …агуу их инженер ,эрдэмтэн Игор Курчатовыг хүртэл нууцалсаар байгаад л үхүүлсэн .

Avatar

Тэнэг 2021-03-24 66.181.184.220

Чам шиг тэнэгүүд хийлгэснийг нь хийлгэнэ гээд дайрна шүү дээ. Кх кх кх

Avatar

Зочин 2021-03-24 150.129.142.102

Монгол хөгжих нь бүс нутаг, да ялангуяа Монголчуудын уугуул нутаг байсан Байгаль нуур, Тагна Урианхай орчмын Монгол угсаатнуудад пан Монгол үзлийг гааруулж яваандаа салан тусгаарлах үзэгдэл явагдна. Тэгэхээр оросуудад хүчирхэг Монгол хэрэггүй, зүгээр үнэтэй цахилгаан, нефтийн барааг нь дуугай шиг аваад л мөнгөө төлөөд л мөөмөө унжуулаад л явж байх хонь шиг хүлцэнгүй хүмүүс хэрэгтэй. Путин ах болоод үе үеийн орос удирдагч нарын баридаг төрийн бодлого нь ерөөсөө л энэ.

Avatar

Зочин 2021-03-24 192.82.89.87

саяхан монголын говийг ойжуулах солонгосын төслийн тухай ютүб контэнт үзлээ бүх л улс далан барьж гадагш урсах усны урсацаа боож нөөцөлж усны асуудлаа шииддгийн байна бүр ус хангалттай со хүртэл өчнөөн далан барьж байна монголын хойгуур урсаад оросруу явчдаг голууд дээр далан барих ус нөөцлөх голдиролыг нь өөрчилж цөлжилттэй тэмцэх боломж байдгыг нь даанч оросуудаас айгаад хөдөлдгүй гэнэ

Avatar

З 2021-03-24 202.21.107.115

Хэдэн удаа тариулдаг н**ш вэ оросын вакцинаа тариулсан гээд сарын өмнө гуцаад байсан

Avatar

Зочин 2021-03-24 202.131.243.186

Ядуу Монголыг их л дээрэлхэх юм даа нэг усан цахилгаан станц бариулчихгүй, жоохон усаа бассейн хийе гэхээр хийлгэхгүй, чи муу өөр яахын гэсэн байртай нефтээ хамгийн өндөр үнээр зарна. Бид тэхэд энд Орос2 үхчих гээл тэнэгүүд нь

Avatar

Зочин 2021-03-24 103.26.193.126

Путин эртний хөрш, зовох цагт нь харамгүй туслаж байсан Монгол Улс нь Усан цахилгаан станц, Тавантолгойн төмөр зам, Нефть боловсруулах үйлдвэр г.м. эдийн засгийн онц чухал төслүүдээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаад нь монголчууд дургүйцээд байгаа болохоос Их гүрний тэргүүн яаж байх нь маньд падгүй л дээ!!! Бид түүнийг муулах ч үгүй, магтах ч үгүй!!!

Avatar

orosd baidal harin ch sain bna.baruund bol gamshig bolj bna.. 2021-03-24 66.181.180.111

orosd barag 10 say hvn vaktsin tariulsan bna. deer ni orosd bvh horiog taviad baidal gaigui bgaa ch dee. getel frans german baruund l haldar harin gamshigiin hemjeend bgaa ch dee. baruuniihan dandaa hudalaa orosiig muulij baidag daa..

Avatar

иргэн 2021-03-24 103.57.94.140

Энэ 2 хоршоо л муулж харлуулж кайф авдаг ухрууд доор их бна даа. Бид хэн бээ. 21р зуунд эрээн эрхуугээс доор л хогжилтэй бна ш дээ. Нэг их АНУ барууныг шутэгсэд. Тэгээд тэд нар шигээ хогжооч. Орос хятад буруутай юм байх даа

Avatar

Зочин 2021-03-24 192.82.91.102

Манай барууны баячуудыг шүтэн бишрэгч ардчилагчид нэртэнгүүд, ОХУ, БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа сурталчилгаа явуулж, удирдагчдын нь нэр төрийг харлуулж гутааж, харилцаагаа бүх талаар тасалж байж Монгол орныг цэцэглүүлэн хөгжүүлэх юм гэсэн.

Avatar

иргэн 2021-03-24 202.179.25.212

Гое АНУ болон Европын холбооныхоныг Алцагнуулж ангайлгаж Айлгаж чадаж байгаа манай Хүрэлсүхийн Шүтээн Путины Үйл хөдлөлийн нь Бахархан дуурайж Гангарах дуртай Мундаг Орос өвгөн ш дээ

Avatar

Зочин 2021-03-24 192.82.71.51

Өөрсдөө 3 төрлийн вакцин үйлдвэрлэчихсэн улс шүү дээ. Аль нэгийг нь сурталчилж болохгүй. Нуух нь зөв. Тэгээд ч хувь хүний нууц гэж бас байна.

Avatar

Зочин 2021-03-24 192.82.68.132

ха ха пайзер тариулсан

Avatar

Пайзер 2021-03-24 66.181.184.220

Пайзер байхдаа яахав ха ха ха хо хо хо

Avatar

Зочин 2021-03-24 192.82.89.87

юу гэж орос вакцин хийлгэхэвдээ мэдээлэлтэй байгаа хүн амиа хорлох гэж байгаа биш ард түмэнээ хүртэл хайрлаад хийхээ ч мэдэхгүй байхаа ч мэдэхгүй ацан шалаанд орчоод сууж байна

Avatar

kkkkkkkk 2021-03-24 66.181.177.165

Бүх дэлхийд гологдсон хөгшин өвөө байж бас алцганаад л…Эх ороноо зовоосон муу дарангуулагч. Дурак.

Avatar

Зочин 2021-03-24 192.82.69.157

тархиа угаалгачихсан г*** банди эсвэл х***а л ингэж хжцна дээ

Avatar

orosuud atomiin stans bariidag sansariin puujin hiideg uls sh dee. 2021-03-24 66.181.180.111

oros oron gaihshigtai hogjij bna batsaanaa. 2000 onoos hoish putin garch ireed oros oronii 1990 -iod onii aimshigt baidalaas gargaj hvcherheg oros oroniig bii bolgood bna.orosuud tiim muu amidardag gej uu dee.chi orosiin tom hotuudiig haraad vzeed daraa ni buraa da.gehdee ih tom oroniig 20 jil gehed ingej sain hogjuulij bgaa amjilt shuu.deer ni 2014 ond baruun ediin zasagiin horig taviad 5 sariin daraa l oros oron svirenee gesen harin mash ih hogjij bna.tend sar bvr 50-60 vildveru

Avatar

Зочин 2021-03-24 122.201.22.170

ха ха ха, чи чаддаг юм бол оросод очоод нэг амьраад үз дээ, чамд цэвэрлэгчийн ч ажил олдохгүй, олдлоо гэхэд сарын арван мянган рублиэс хэтрэхгүй, чамайг тажикуудаас ч дор үзнэ москва петербүрг гэсэн хоёр гуравхан хотод л амьдрал нь арай гайгүй бусад нь бүгд гуйлгачин, чиний пүпкин ахын чинь гавьяа ердөө л энэ

Avatar

Ju 2021-03-24 192.82.77.32

Shdee ard tumenee huuraad

Avatar

Зочин 2021-03-24 103.26.193.126

Путин Файзер хийлгэсэн байхаа? Хэрэв тэгээгүй бол нуугаад байх ямар ч шалтгаан байхгүй шдээ?!! Өөрөө ч нууж буй шалтгаанаа хэлж чадаагүй байна!! Ерөөс хаалттай, битүү, дотуур тамиртай хүний зан л даа!!

Avatar

Зочин 2021-03-24 103.26.193.126

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жу Ин гэргийн хамт "Астразенека" вакцин хийлгэжээ гэж мэдээлжээ. Тариулж байгаа зураг нь ч гарсан байна.

Avatar

МЭДЭЭ 2021-03-24 64.119.20.59

АМЕРИК ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ГЭСЭН

Avatar

Зочин 2021-03-24 103.229.123.232

Тэнэг хулгайч, луйварчин, дарангуйлагч өөрийнхөө вакциныг ш а а л г а а д далд ор.

Avatar

neg muu ot horhoi aguu hvniig shvvn gej yu bh be dee.. 2021-03-24 66.181.180.111

cham shig muu hurliiz ot l delhiin hamgiin aguu hvniig ichegui ingej helen l dee.chi bol hen ch medehgui neg muu hurliiz ot ch dee.vhehed chin barag avgai hvvhed chin neriig chin martah l hvn ch de.putin bol delhiin tvvhend 20 garui jil gol togologch aguu hvn gedegeer l oronoo..ene hvniig delhii meddeg yumaa.

Avatar

Зочин 2021-03-24 192.82.68.132

агуу ч гэх шиг дурак чинь. подлец, мудак, идиот

Avatar

Зочин 2021-03-24 202.9.46.177

Энэ нөхөр Барууны вакцин шаачихаад нуугаад байна даа. Оросыг хийлгэсэн бол шууд зарлах ёстой. Айхтар зальтай нөхөр юм даа.

Avatar

Зочин 2021-03-24 192.82.73.126

Энэ өвгөн юугаа хийлгэх нь хэнд хамаатай гэж. Одоо Хүрэлсүх гээд дуурайгч нь энэн шиг нуугаад гүлдийгээд сууна гэж бодцон яваа

Avatar

Haak 2021-03-24 59.153.112.240

оросыг одоо хэн ч сонирхохоо больжээ.. угаасаа бүдүүлэг хоцрогдсон муухай газар л даа. архичид ихтэй. одооны залуус орос гэхээс илүү Америк, Англи, Герман, Франц, Швед, Авсртали, Азиас Япон, Солонгосыг иүүтэй үзэж сурч, амьдрахаар явах болжээ. Угаас цаг үеийн шаардлага нь ийм. Харин Хятад орон сайхан хөгжиж, дэлхийн жуулчдыг илүүтэй татаж байна. оросууд Путлертайгаа далд орж үз. Ертөнцийн хамгийн элэг доог, дарангуйлалтай, булай улс.

Avatar

chi baruun evrop , amerikiig mohoj buig medehgui bna neo liberializmm mohoj bna. 2021-03-24 66.181.180.111

cham shig tarhia ugaalgasan mal l ingej yrinaa.delhiid oros orongui neg asuudaliig shiidej chadahgui ch de.amerikiin ih gvren davuu baidal jilees jild buurch bna, araliin angili ih gvren bha 1945 onoos bolison.frans bol mohoj bui oron bolood bga, tend chin 8 say musilmanuud bga bvh sport ni haruud haltaruud bolood udaj bga.. sheveduud eh orondoo tsagaachdaa bariulij diilehgui bgaa.odoogoor hvnii olonoor barij bga.10 jiliin daraa musilmanuud evropiig udirdaj musilmanii esoor amidaranaa..ba

Avatar

Зочин 2021-03-24 202.9.46.114

Орос улс Ерөнхийлөгчдөө аль сайныг нь тарьсан байхооо

Avatar

Зочин 2021-03-24 202.9.46.74

СТЮПИД ВИ ВАКЦИНАА Л ХИЙГЭЭГҮЙ Л ЮМ БАЙНА Л ДАА.

Avatar

Зочин 2021-03-24 64.119.27.188

Сүртэй ш дээ

Avatar

Зочин 2021-03-24 161.35.27.218

ӨӨР ШИГЭЭ БОДОВ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж