Владимир Путин хийлгэсэн вакциныхаа нэрийг нууцалж байна

Хуучирсан мэдээ: 2021.03.24-нд нийтлэгдсэн

Владимир Путин хийлгэсэн вакциныхаа нэрийг нууцалж байна

Владимир Путин хийлгэсэн вакциныхаа нэрийг нууцалж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр (2021.03.23) Covid-19-ийн эсрэг вакцины эхний тунгаа тариулжээ. Гэвч Кремлийн зүгээс Путинд хийсэн вакцины нэрийг нууцлан, Оросод бүтээсэн вакцин гэдгээс өөр мэдээлэл өгсөнгүй.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Бид Ерөнхийлөгчийн хийлгэсэн вакцины нэрийг зарлахгүй. ОХУ-д бүтээсэн гурван вакцин гурвуулаа маш найдвартай, өндөр үр дүнтэй” хэмээн хэлжээ. Мөн тэрбээр "Путин бусад орны удирдагч нар шиг камерын өмнө вакцин хийлгэх нь дэмий зүйл хэмээн үзэж, үзэгчгүйгээр вакцин тариулсан" хэмээн мэдэгдсэн юм.

Өмнө нь Кремлийг эсэргүүцэгчид ОХУ-ын вакцинжуулалт маш удаан үргэлжилж, Путин вакцин тариулахгүй байгааг хүчтэй шүүмжилж байв. Тухайлбал, ОХУ өдгөө 146 сая иргэнийхээ ердөө 4.3 хувийг вакцинжуулаад буй нь барууны бусад орнуудтай харьцуулахад маш бага юм.

Ард иргэдээс авсан судалгаанаас харахад хүмүүс өнгөрсөн оны сүүлээр "Спутник В" вакцинд 58 хувь итгэж байсан бол энэ оны хоёрдугаар сард 62 хувь нь "Спутник В" вакцин хийлгэх хүсэлтэй болжээ. Мөн Кремлийн зүгээс Путин вакцин тариулаагүй байгаа нь ард түмний вакцинд итгэх итгэл нэмэгдэхгүй байгаатай шууд холбоотой биш хэмээн мэдэгдэж байв.

Хүмүүс Путинээс яагаад өдийг хүртэл вакцин хийлгэхгүй байгааг нь удаа дараа асууж байсанд тэрбээр арванхоёрдугаар сард “Спутник В вакциныг миний насныханд төдийлөн тохирохгүй гэж эмч нар зөвлөж буй. Тэгээд ч ээлж дараагаа бодвол над шиг хүмүүсийн вакцин тариулах цаг арай болоогүй байна” хэмээн хариулж байлаа.

Тухайн үед "Спутник В" вакциныг эмч нар 18-60 насныханд хамгийн тохиромжтой хэмээн үзэж байсан ч хожим 60-аас дээш насныхан "Спутник В" вакцин хийлгэхэд аюулгүй хэмээн дүгнэсэн юм.

Песковын хэлсэнчлэн Путин ОХУ-ын бүтээсэн эхний вакцин "Спутник В"-г сурталчлахад чухал хувь нэмэр оруулсан билээ. Түүнээс гадна Москва дотооддоо бүтээсэн "ЭпиВакКорона", "КовиВак" хоёр вакцинд яаралтай тусламжийн горимоор зөвшөөрөл олгосон юм. Гэвч тус хоёр вакцины эцсийн шатны туршилт хараахан дуусаагүй тул үр дүн нь тодорхой болоогүй байгаа аж.

Эх сурвалж: REUTERS, ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж