Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны “Задгай” гэдэг газар дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байгаа тухай дуудлага өчигдөр (2021.03.23) 11:51 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Өчигдөр Онцгой байдалд ирсэн дуудлагын дагуу Аврах 105-ын алба хаагчид 9.5 км туулан, хэргийн газарт 12:06 цагт очиж, удаж муудсан цогцсыг гарган, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. Мөрдөн шалгах ажил явагдаж байна" гэв.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ