ЭМЯ: Эмчилгээнд 8-9 саяын зардал гарахгүй байгаа | News.MN

ЭМЯ: Эмчилгээнд 8-9 саяын зардал гарахгүй байгаа

COVID-19

ЭМЯ: Эмчилгээнд 8-9 саяын зардал гарахгүй байгаа

ЭМЯ: Эмчилгээнд 8-9 саяын зардал гарахгүй байгаа

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2021.03.24) мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:  

-Өчигдөр (2021.03.23) нийт 12605 сорьцод шинжилгээ хийхэд 218 хүнээс Covid-19 илэрч, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 5610 боллоо. 186 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарлаа. 176 нь Улаанбаатар хотод 42 нь хөдөө орон нутагт тус тус илэрлээ. Тодруулбал, Өвөрхангай аймагт 27, Дархан-Уул аймагт 18, Төв аймагт 5 тохиолдол тус тус илэрлээ. Нийт 18 хүний биеийн байдал хүнд, 4 хүний биеийн байдал нэн хүнд байна.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.ЭНХСАЙХАН:

-Монгол Улсын хэмжээнд нийтдээ 226427 хүнийг вакцинжуулаад байна. Өмнөговь аймгийн есөн суманд 6330 хүнийг вакцинд хамрууллаа.
Монгол Улсын Засгийн газар албан ёсоор орос вакцин оруулж ирээгүй байгаа бол хувийн хэвшлүүд орос вакцин оруулж ирсэн. Дөрөвдүгээр сарын эхээр Оросоос 300 мянга гаруй тун орж ирэхээр яригдаж байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ВАКЦИНЖУУЛАЛТЫН ПАСПОРТ ОЛГОХООР СУДАЛЖ БАЙНА

-Вакцин хийлгэсэн хүмүүст хэрхэн вакцинжуулалтын паспорт олгох вэ?

-Олон улсын стандартад нийцсэн паспорт олгохоор судалж байна. E-mongolia дээр вакцин хийлгэсэн мэдээлэл англи, монгол хэлээр гарч байна.

-Вакцины эхний тун хийлгэсэн эмэгтэйчүүд дааврын эм ууж болох уу?

-Жирэмсний эхний гурван сард вакцин хэрхэн нөлөөлж буй талаар судалгаа байхгүй байна. Вакцин хийлгэсний дараа эхний гурван сардаа жирэмслэх төлөвлөгөөгүй бол хийлгэж болно. Одоо хэдэн насны хүүхдүүдэд ямар туншаар вакцин хийх талаар судалж байна.

-"AstraZeneka" вакцины хугацаа өөрчлөгдсөнтэй адил бусад вакцины хоёр дахь тунг хийлгэх хугацаа өөрчлөгдөх боломжтой юу?

-ДЭМБ-аас хоёр дахь тунг 8-12 долоо хоногийг дараа хийлгэхийг зөвлөсөн. Энэ нь илүү үр дүнтэй гэж үзсэн.

-Хоёр вакцин хольж хийлгэж болох уу?

-Нэг үйлдвэрлэгчийн хоёр тунг хийлгэхийг зөвлөж байна. Одоогоор дэлхийн эрдэмтэд хоёр өөр төрлийн вакцин хийх талаар судалж, эмнэлзүйн туршилтууд хийж байна.

-Вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авсан тохиолдол бий юу?

-Хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 14-28 хоногийн дараа дархлаа тогтдог. Вакцин хийлгэсэн, хийлгээгүй гэх хүмүүс энэ дэлхий дээр нэг хэсэг амьдрах учир халдвар хамгааллын дэглэмээ сайн бариарай. 2022 оны дунд үе хүртэл үргэлжилнэ гэж төлөвлөж байна.

-Хэдэн аймагт PCR шинжилгээ хийж байгаа вэ?

-Орон нутагт нийт 10 газар PCR шинжилгээ хийж байна.

НЯРАЙ ХҮҮХДҮҮДИЙН ХАМРААС БУС, АМНЫ ХӨНДИЙ, ХООЛОЙНООС СОРЬЦ АВДАГ

-Халдвар авсан хүүхдүүдээс хэрхэн шинжилгээ авдаг вэ? Ялангуяа нялх хүүхдүүдээс яаж авдаг вэ?

-Манай улсын хувьд хараахан шүлсний шинжилгээ нэвтрээгүй байна. Нярай хүүхдүүдэд зориулагдсан уян бамбар байдаг. Нярай хүүхдүүдийн хамраас авахгүй амны хөндий, хоолойноос сорьц авдаг.

-Чингэлтэй дүүргийн 247-р цэцэрлэгт covid-19-ийн голомт үүссэн гэсэн. Хичнээн хүнээс халдвар илрээд байна вэ?

-Анх гуравдугаар сарын 12-нд эхний тохиолдол батлагдсан. Тус цэцэрлэгийн нийт гурван ажилчин, тэдний ойрын хавьтал таван хүн гээд нийт найман хүнээс халдвар илрээд байна.

-Халдвар авсан иргэний эмчилгээнд 8-9 сая төгрөг зарцуулж байгаа гэсэн мэдээлэл бий. Гэрээр эмчилгээ хийж буй энэ үед эмчилгээний зардал хэд болсон бэ?

-8-9 сая төгрөгийн зардал гарахгүй байгаа. Нэг хүнд хэдэн ч төгрөгийн эмчилгээний зардал гарч болно. Энэ бол дундаж үнэ. Биеийн байдал нь хүндэвтэр, хүнд байгаа хүмүүст тусгайлан эмчилгээ хийдэг. Сүүлд 4 орчим сая төгрөгт багтана гэсэн тооцоо гаргасан. Өгч буй эмээс гадна эмчлэгч эмч нарын цалин хөлс мөн багтдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Хичнээн газар тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг хаагаад байна вэ?

-Орон нутгуудын онцгой комиссууд шийдвэрээ гаргаж байна. Зарим аймгууд хөдөлгөөнөө хааж байх шиг байна.

-Өчигдөр 300 гаруй иргэнийг гэрээр эмчилж байгаа гэсэн. Ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Одоогоор нийтдээ 306 иргэнийг гэрээр тусгаарлаад эмчилж байна. 24 цагийн шуурхай баг маань очдог. Хөнгөн, шинж тэмдэг илрээгүй, мөн тухайн иргэн өөрөө гэртээ үлдье гэвэл гэрээр нь эмчилж байгаа. Өрх, дүүргийн эмнэлгүүд хяналт тавьж байна.

-Энэ ажилд хичнээн төгрөгийн эмчилгээ, зардал төлөвлөсөн бэ?

-Улсаас ямар нэгэн байдлаар зардал гаргаж, мөнгө төгрөг төсөвлөөгүй.

-Халдвар авсан гэртээ байгаа иргэдээс хэд хоногийн дотор дахин шинжилгээ авч байгаа вэ?

-Анхны шинжилгээг ХӨСҮТ-өөс очиж авдаг. Давтан шинжилгээ авах шаардлагагүй байдаг. Нийслэлийн эрүүл мэндийн газраас хяналт тавьж, холбогдох утсаа үлдээдэг.

-Гэртээ тусгаарлагдаж буй иргэд өөрсдийн мэдээллээ хэрхэн хянах боломжтой вэ?

-Гэртээ байгаа бол гэртээ байгаа гэж бүртгэгддэг. Тэрнээс биш гэртээ байгаа хэрнээ ХӨСҮТ-д эмчлүүлж байна гэж бүртгэгдэхгүй. Дашрамд хэлэхэд, Тосонцэнгэлд очсон Өвөрхангай аймгийн иргэдийн шинжилгээний хариу баталгаажиж гараагүй байна. Гарахаар нь хэлнэ. Мөн PCR шинжилгээний цэгүүдийг нэмэхгүй байх бодлого барьж байгаа. Вакцинжуулах ажилдаа илүүтэй анхаарч байна. Мэдээж PCR шинжилгээний цэгүүдийн үйл ажиллагааг зогсоохгүй. Онцын шаардлагагүй бол албан байгууллагууд алба хаагчдаасаа битгий шинжилгээ нэхээрэй.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Tuesday, March 23, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

уншигч 2021-03-24 192.82.72.204

8,9 сая эмчилж бна гэсэн бсан ёстой хуцах юмдаа тэгсэн нэг хүн тэр уулгаад бгаа эмийг нь авсан чинь эмийн сангаас 70 80 мянга болж бна гэсэн шд сонгуулийн мөнгө үү эмя цавчаа хийж бсангээд хэлчихлээ

Avatar

Зочин 2021-03-24 66.181.177.55

Ковидийн нэрээр идэж ууж, цавчаа хийдэг байсан юмаа гээд хэлчлээ. Тэмцэж мэддэггүй, хяналтгүй төртэй ард түмэн хогчино болждээ

Avatar

Zochin 2021-03-24 196.54.28.156

Vaktsinaa hurdan hiigeech jolooch nartaa

Avatar

Зочин 2021-03-24 202.55.188.102

Ноднин халдваргуй байхад суржигнээд хорио хийгээд байсан байж одоо ийм том тоо зарлачаад -Одоохондоо эрсдэлгуйээ гээд тайван суугаад байгаа нь 1 хуний эмчилгээний 8 сая цавчих гэсэн МАН-ын тавилттай жужиг л болж таарч байх шиг. Их л тоо зарлаж том л цавчаа хийж байна даа.

Avatar

Зочин 2021-03-24 66.181.177.108

8 саяыг зарцуулдаг гэж нэг биш удаа зарласан шүү дээ. Худлаа хэлсэн болж таарч бна уу

Avatar

Зочин 2021-03-24 202.131.240.250

үнэ гаргах талаар ямар ч ойдголтгүй байж олон юм донгосох юм. Хар ухаанаар бодоод үз. Олон хүн өвдөх тусам эмчилгээний зардал тэр хэрээр багасна. У чир нь нийт гаргасан зардалаа өвчтэй хүний тоонд хувааж 1 өвчтөний зардал гаргна. Урьд нь өвчилсөн хүн цөөн учир эмчилгээний зардал их гарах нь ойлгомжтой

Avatar

УОК Амарсайхан гэж нөхөр коронаг зад тараалаа. 2021-03-24 103.212.119.53

Хот хөдөөгүй тарж иргэд айдастай дарамттай байна. Хөл хорио тогтоо

Avatar

Зочин 2021-03-24 192.82.69.157

идэж байсан нь одоо л тодорхой болж ирж байна даа

Avatar

Зочин 2021-03-24 103.57.92.198

ИРГЭД ЭЭ АВРАХГҮЙ бол СОНГУУЛЬ БОЛОХГҮЙ

Avatar

Зочин 2021-03-24 103.57.92.198

Дархан Шарын голд халдвар тараах шалтаг нь баяр тэмдэглэсэн хэсэг иргэдээс болсон гэнэ лээ НОГООН БҮСИЙГ халдварын голомт болгосон ИРГЭДЭД ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦООЧ ЭЭ ӨВЧНИЙГ НЬ ЭДГЭЭЧИХЭЭД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ТООЦООРОЙ …. ДАРХАНЫ ОНЦГОЙ КОМИСС САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА …халдвар тараасан хүмүүсээр ГАРСАН БҮХ ЗАРДЛЫГ ТӨЛҮҮЛ төлж чадахгүй гэвэл ХУУЛИАР АРГА ХЭМЖЭЭ ав …. НОГООН БҮС ийг УЛААН болгов наад халдвар тараагч нар чинь

Avatar

Иргэн 2021-03-24 192.82.67.115

Хаа сайгүй, шөнө бүр УБ хотоор дүүрэн согтуу хүмүүс холхилдож, зодоон хийх, хашгирах нь ердийн үзэгдэл болсон. Улсыг удирдаж байгаа жаалуудын туршлага, мэдлэг хаан ч хүрэхгүй байгаа нь илт. Хүрэлсүх үнэнхүү болчимгүй алхам хийжээ. ЗГ-ын байгууллагуудын уялдаа, зохион байгуулалт, хариуцлага, хамгийн гол нь шийдвэрүүд нь жулдаад байна жулдаад байна. Энэ хэдэн хүүхдүүд яаж улс орныг авч явах юм бол. Томхон шиг гамшиг ирвэл эд нар нусаа хацартаа наахаар байна. Угаасаа ч байдал тийм л байгаа.

Avatar

Зочин 2021-03-24 192.82.69.157

Харвардын курсын үнэмлэхтэй манаач баньд. Дээд сургууль төгссөн манаач жижүүрүүд хаданд гарч байгаа шүү

Avatar

Зочин 2021-03-24 202.55.188.102

Ноднин халдваргуй байхад суржигнээд хорио хийгээд байсан байж одоо ийм том тоо зарлачаад -Одоохондоо эрсдэлгуйээ гээд тайван суугаад байгаа нь 1 хуний эмчилгээний 8 сая цавчих гэсэн МАН-ын тавилттай жужиг л болж таарч байх шиг. Их л тоо зарлаж том л цавчаа хийж байна даа

Avatar

Зочин 2021-03-24 103.26.193.126

Энхрий хайрт намзасаг маань иргэдийн дунд тахал 300-400 хүрэхийг хүлээгээд байгаа юм байх даа?? Өрхийн орлгогүйф болох айлуудад төрөөс тэтгэмж өгөөд хөл хориогоо бушуу тогтоогооч ээ!!! Эдийн засгаа бодсоор байтал чинь хүн ард чинь тахалд нэрвэгдээд дууслаа шүү!!! Халдвар хамгааллын дэглэмээ хатуу баримтлах тухай уриа чинь хоосон лоозон болчихоод байна!! Зах дэлгүүрт ороод та нар хар л даа?! Зай барина гэж огт байхгүй, шууд хүрч ирж хүнд наалдаад л, зай барь гэхээр уцаарлаад л .!

Avatar

Бямбаа 2021-03-24 88.103.231.157

Засагийн газарын шишүүд юу хийхээ мэдэхгүй болохоор ажиллахгүй бна. Бусад оронд бол бүх сайд нар бүгд өдөр бүр ТВ-ийн дэлгэцэд ярьж бна. Жинхэнэ хятад вакцин бол аврал мөн гэдгээ харуулсаар байна. Засгийн тамгатай хятад вакцинаас айвал хохь болно шүү, настангуудаа.

Avatar

Зочин 2021-03-24 66.181.176.243

Ерөнхий сайдаа! Тэнэг амарсайхан аа! Хөл хориогоо тогтоогооч ээ! Гадуур манайхан ёстой л нэг налайж байна даа! Яаж корона гаа багасгах гээд байгаа юм бэ? Эрүүл мэнд хэрэгтэй шүү

Avatar

ЗГ хариуцлага хүлээж чадах уу МАН? 2021-03-24 203.23.49.77

Би ч гэсэн хийлгэсэн. Гэхдээ ХОЖИМ ҮҮСЧ болох ХҮНдэрлээс л айж байна тэрнээс ХЯТАД ВАКЦИНД итгээгүйдээ биш. ДЭМБайгууллага одоо болтол зөвшөөрөөгүй байгаа. ХЯТАД ВАКЦИН хятадаас өөр БУСАД хөгжингүй орнууд дүгнэлт гаргаагүй байгаад байна. Магадгүй ХОЖИМ ХОРТ ХАВДАР эсвэл ямар нэг эмгэг үүсэх эрсдэлээс л ИРГЭД айж байгаа. ХЭРВЭЭ хүндрэл гарвал ЗГ оруулж ирсэн ВАКЦИНДАА хариуцлага хүлээх үү гэдэг байна.

Avatar

Bear 2021-03-24 103.10.20.82

Delaying further lockdown measures will make it much harder to get the virus under control… meaning longer, and harder lockdown when the politicians finally listen to the scientists… which at this rate will be when 1000s of new infections per day are being reported (in about 2 weeks time).

Avatar

Зочин 2021-03-24 192.82.67.115

Маш чадамжгүй, ярьхаас өөрцгүй ЗГ байна. Хүрэлсүхээ ЗГ-ын бүрэлдэхүүнээ солихгүй бол энэ улс чинь маш хүнд байдалд ороод байна.

Avatar

Зочин 2021-03-24 192.82.69.157

Вакцин хийлгэсэн, хийлгээгүй гэх хүмүүс энэ дэлхий дээр нэг хэсэг амьдрах учир халдвар хамгааллын дэглэмээ сайн бариарай.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Ямар вакцин одоо хэнд хийж байгааг нуусаар байх уу. Өнөөдөр мэдээлсэнгүй. 2021-03-24 103.26.195.211

Ахмадууд вакцинд хамрагдах дургүй биш, дуртай байгаа. Гэвч хятадын вакцин тариулахаас айгаад байгаа юм.Яагаад гэвэл, хятадад хуурамч вакцин гарсан. Хятадууд дотооддоо 18-аас доош, 60-аас дээш насныханд вакцинаа тарихгүй байгаа мэдээ тарсан. Үнэн худлыг судлаад тодорхой мэдээлэл өгөх төрийн байгууллага, удирдах албан тушаалтан өдийг хүртэл алга.МЭДЭЭЛЖ БОЛОХГҮЙ НЭГ ҮНЭН БАЙГАА болоод ам нээхгүй байна уу, үгүй юу бүү мэд.ЗГ үнэнийг хэлэх хэрэгтэй.Иргэд ойлгоно доо.

Avatar

Зочин 2021-03-24 192.82.71.152

Balai min! Hyatd vaccine hiylgesen hun baina. Asuudalgui reakts uguhgui zugeer l baijiin! Muhar suseg uzen yadaltandaa zahiragddag hotsrogdson malnuud aigaad baij bai! Ugaasa delhiyn buh yum hyatad d uildverlegddeg bolson tsag

Avatar

иргэн2 2021-03-24 203.23.49.77

Би ч гэсэн хийлгэсэн. Гэхдээ ХОЖИМ ҮҮСЧ болох ХҮНдэрлээс л айж байна тэрнээс ХЯТАД ВАКЦИНД итгээгүйдээ биш. ДЭМБайгууллага одоо болтол зөвшөөрөөгүй байгаа. ХЯТАД ВАКЦИН хятадаас өөр БУСАД хөгжингүй орнууд дүгнэлт гаргаагүй байгаад байна. Магадгүй ХОЖИМ ХОРТ ХАВДАР эсвэл ямар нэг эмгэг үүсэх эрсдэлээс л ИРГЭД айж байгаа. ХЭРВЭЭ хүндрэл гарвал ЗГ оруулж ирсэн ВАКЦИНДАА хариуцлага хүлээх үү гэдэг байна.

Avatar

Corona 2021-03-24 66.181.191.20

Бэтий шааа

Avatar

ОЙЛГОХГҮЙ 2021-03-24 66.181.161.33

Жилийн өмнө гадамж замаар ариутгал хийж яваад байсан машинууд нь хаачаа вэ? Халдар 10 хүрэхгүй цөөхөн байхад сүржигнээд хяналт шалгалт яваад, байгууллага, өрх гэрээд ариутгал хийгээд байсан, одоо л тэр нь ……. баймаар юм.

Avatar

Зочин 2021-03-24 66.181.182.12

Хөл хорио эхлүүлэх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж