Олон улсын боксын холбоо буюу AIBA-гаас Монголын боксын холбоонд “Аваргууд ба алдартнууд” комиссын гишүүнээр “Бээжин-2008” зуны ХХIX олимпийн наадмын аварга, 2008 оны Дэлхийн шилдэг боксчин, Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Энхбатын Бадар-Ууган сонгогдсоныг мэдэгдлээ.
“Аваргууд ба алдартнууд” комисс нь Олон улсын боксын холбооны дэргэд шинээр байгуулагдсан, цаашид холбооны үйл ажиллагаанд нөлөө бүхий үүрэгтэйгээр оролцох, өндөр ач холбогдол өгч буй комисс юм.
Олимпийн аварга Э.Бадар-Ууган тус комиссын гишүүн болсноор Монгол Улсаас анх удаа Олон улсын боксын холбоонд хариуцлагатай алба хаших эрхэм үүрэг хүлээж байна.
Холбоо 2021-03-24 202.9.40.168
ОУОХороонд ямар ч санал өгөх эрхгүй . Зүгээр билэгдлийн чанартай , ямар хүнийг сонгож болдог нэр төдий юм шүү .
Зочин 2021-03-24 202.126.89.110
Мөнгөөр олимпийн аварга болсон хүндээ . Энийг мэдэх 6 хүн байгаа . Муу бүхэн удахгүй илчлэгдэн .
Хайду 2021-03-24 66.181.161.17
Бадарууган хулчгар эр. Олимпийг аварга цолыг хамгаалах амаргүй хариуцлагаас эмээсэн. Нялцгай амьтан
Баагий 2021-03-24 202.179.26.136
Биднийг нэг огшоосон тамирчин. Агуу хүн. Бас эртхэн боксын замналыг өндөрлөх нь маш зөв шийдвэр. Учир нь насныхаа ихэнхийг зодолдоод өнгөрөөчихвөл дараа нь бизнес ч үгүй болж хоцорно. Харин одоо бол эхлүүлсэн бизнесээрээ амжилтанд хүрэх боломжтой нас юм. Гол нь жонхуутай зууралдвал аюул болно.Улстөр гэдэг бузраас хол яв
Хайду 2021-03-24 66.181.161.17
Пялдага