Олон улсын боксын холбоо буюу AIBA-гаас Монголын боксын холбоонд “Аваргууд ба алдартнууд” комиссын гишүүнээр “Бээжин-2008” зуны ХХIX олимпийн наадмын аварга, 2008 оны Дэлхийн шилдэг боксчин, Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Энхбатын Бадар-Ууган сонгогдсоныг мэдэгдлээ.
“Аваргууд ба алдартнууд” комисс нь Олон улсын боксын холбооны дэргэд шинээр байгуулагдсан, цаашид холбооны үйл ажиллагаанд нөлөө бүхий үүрэгтэйгээр оролцох, өндөр ач холбогдол өгч буй комисс юм.
Олимпийн аварга Э.Бадар-Ууган тус комиссын гишүүн болсноор Монгол Улсаас анх удаа Олон улсын боксын холбоонд хариуцлагатай алба хаших эрхэм үүрэг хүлээж байна.
Холбоотой мэдээ