Мьянмарын хоёр дахь том хот Мандалайд дэг журам сахиулж байсан цагдаагийн хүчнийхэн гэртээ байсан долоон настай охиныг буудаж, амийг нь хөнөөжээ. Тэрбээр тус улсад өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд цэргийнхэн төрийн эргэлт хийснээс хойш амиа алдсан хамгийн залуу хохирогч болж байна. Үүний өмнөх өдөр мөн Мандалай хотод 14 настай хүү буудуулж амиа алджээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, цагдаа нар гэртээ байсан аав руу буудахдаа өвөр дээр нь суусан охины амийг хөнөөсөн бөгөөд охинд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амийг нь аврахад оройтсон байжээ.
Хүмүүнлэгийн байгууллагуудын мэдээлж буйгаар тус улсад нийт 20 гаруй хүүхэд цэрэг, цагдаа нарын гарт амь үрэгдээд буй бол нийт амиа алдсан хүний тоо 260 гаруйд хүрсэн байна.
Тус улсын төрийн эрхийг хүчээр гартаа аваад буй цэргийн дэглэмээс мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд, тэмцэгчдийн эсрэг аль болох бага хүч хэрэглэхийг хичээж байгаа ч улс оронд анархизм тогтоох гэсэн жагсагчдын үйлдлийг таслан зогсоохоос өөр аргагүй хэмээн тайлбарласан байна.
Британийн колоничлолоос 1948 онд чөлөөлөгдсөнөөсөө хойших ихэнх хугацааг цэргийн дэглэм дор өнгөрөөсөн энэ улс 2010 оноос эхлэн ардчиллын замнал руу орж, 2015 онд анхны чөлөөт сонгууль явуулж, ардчилсан хөдөлгөөний зүтгэлтэн Аун Сан Сү Чигийн нам ялалт байгуулсан юм. Гэвч өнгөрсөн сард дахин цэргийнхэн улс орны удирдлагыг гартаа аваад байгаа нь энэ билээ.
Эх сурвалж: BBC
zochin 2021-03-24 202.55.183.178
Хүний эрх шудрага ёс чинь тайван амгалан Монгол улсад ч алга. Дотоод дайн болбол манай улс яах бол одоо ингэж байгаа улс чинь дайн болбол зүгээр араатан хүн сүрэг болно
Зочин 2021-03-24 192.82.89.87
монголчуудын дарлалд бас байсан монголд дургүй ард түмэний нэг сүүлд бас ёпоонуудад бас эзлэгдсэн азгүй ард түмэн
Зочин 2021-03-24 202.131.241.210
нөгөө хүний эрх яриад байдаг Америк европ яасанбэ … орост болохоор хориг гэд
Зочин 2021-03-24 192.82.89.87
наадахаа энд ярихаар барууны аль нэг сайтад комэнт тавиач хэл байхгүйлдээ чамд
Зочин 2021-03-24 139.5.218.87
Нөгөө хүний эрх яриад эдийн засгийн хориг таюиал байдаг лаг Америк, Европ хаана байнааа хахахах
ХЭХЭ 2021-03-24 103.26.194.206
Иванууд хаана байна томроод байдаг биздээ
Зочин 2021-03-24 66.181.161.113
Бүх хүнээ хядчихаад цэргийнхэн нь дангаараа үлдчихмээр юм даа кккк. Тэгж байж л санаа нь амрах улс бололтой
ss 2021-03-24 192.82.67.122
rohinja nariig hyadaad baisan odoo uursdiiguu hyadaad ehellee suirch baihdaa taarsan uls bna daa
2 2021-03-24 202.70.34.98
Ста нуудаа хүндлэл, ичих сэтгэгдэл, нийгэмд хар мэдээ тараах талаар ойлголт бна уу
1 2021-03-24 202.70.34.98
тэгээд зураг энэ тэрийг нь тавихаа болиоч п***а нуудаа