Мьянмарт долоон настай охин буудуулж амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2021.03.24-нд нийтлэгдсэн

Мьянмарт долоон настай охин буудуулж амиа алдлаа

Мьянмарт долоон настай охин буудуулж амиа алдлаа

Мьянмарын хоёр дахь том хот Мандалайд дэг журам сахиулж байсан цагдаагийн хүчнийхэн гэртээ байсан долоон настай охиныг буудаж, амийг нь хөнөөжээ. Тэрбээр тус улсад өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд цэргийнхэн төрийн эргэлт хийснээс хойш амиа алдсан хамгийн залуу хохирогч болж байна. Үүний өмнөх өдөр мөн Мандалай хотод 14 настай хүү буудуулж амиа алджээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, цагдаа нар гэртээ байсан аав руу буудахдаа өвөр дээр нь суусан охины амийг хөнөөсөн бөгөөд охинд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амийг нь аврахад оройтсон байжээ.

Хүмүүнлэгийн байгууллагуудын мэдээлж буйгаар тус улсад нийт 20 гаруй хүүхэд цэрэг, цагдаа нарын гарт амь үрэгдээд буй бол нийт амиа алдсан хүний тоо 260 гаруйд хүрсэн байна.

Тус улсын төрийн эрхийг хүчээр гартаа аваад буй цэргийн дэглэмээс мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд, тэмцэгчдийн эсрэг аль болох бага хүч хэрэглэхийг хичээж байгаа ч улс оронд анархизм тогтоох гэсэн жагсагчдын үйлдлийг таслан зогсоохоос өөр аргагүй хэмээн тайлбарласан байна.

Британийн колоничлолоос 1948 онд чөлөөлөгдсөнөөсөө хойших ихэнх хугацааг цэргийн дэглэм дор өнгөрөөсөн энэ улс 2010 оноос эхлэн ардчиллын замнал руу орж, 2015 онд анхны чөлөөт сонгууль явуулж, ардчилсан хөдөлгөөний зүтгэлтэн Аун Сан Сү Чигийн нам ялалт байгуулсан юм. Гэвч өнгөрсөн сард дахин цэргийнхэн улс орны удирдлагыг гартаа аваад байгаа нь энэ билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж