“Khan bank” аппликэйшний онцлох 5 шинэчлэл | News.MN

“Khan bank” аппликэйшний онцлох 5 шинэчлэл

“Khan bank” аппликэйшний онцлох 5 шинэчлэл

“Khan bank” аппликэйшний онцлох 5 шинэчлэл

ХААН Банк үнэнч харилцагчиддээ санхүүгээ удирдахад нь хялбар, бас цэгцтэй боломж олгож байна. Харилцагч та тааламжтай өөрчлөлтөд бэлэн үү? Хэрвээ тийм бол та ХААН Банкны санхүүгийн хэрэгцээг тань улам хялбарчлах шинэчилсэн аппликэйшнийг сонгоорой. Зайнаас санхүүгээ удирдах ухаалаг шийдэл хэчнээн чухал гэдгийг цар тахлын үе бидэнд улам тодорхой ойлгуулсаар байна. Нөгөө талаас, дижитал банкны шилжилтэд Covid-19 сайн нөлөө үзүүлсэн тухай яриа дэлхий даяар ид өрнөж буй билээ. Дижитал шилжилтийн нэг хэсэг болох уг ажлын үр дүнд харилцагчид гар утсаараа дамжуулан санхүүгээ удирдахад дөхөм болж буйн зэрэгцээ үйлчилгээний боломжууд ч өргөжжээ.

Эрхэм харилцагч танд “Khan bank” аппликэйшний ОНЦЛОХ 5 ШИНЭЧЛЭЛ-ийг танилцуулъя. 

  1. Гүйлгээ давтах тохиргоо. Тогтмол давтамжтай хийдэг гүйлгээнүүд бидэнд цөөнгүй бий. Та гар утасны аппликэйшнээ ашиглаж буй тохиолдолд үүнийг ганцхан товшилтоор шийдэх боломжтой. Мөн өөрийн данс хооронд гүйлгээ хийхэд нууц үг шаардахгүй.
  2. Хувааж төлөх үйлчилгээ. Бусдаас мөнгө хүлээж авах, нэхэмжлэх, төлбөр хуваан төлөх үйлчилгээ амархан бас шуурхай боллоо.
  3. Өнгөлөг тод харагдац. Аппликэйшн үзэмж нэмсэн нь танд сэргэг мэдрэмж төрүүлэх нь гарцаагүй.
  4. Нэг цонхноос бүх үйлдэл. Өмнө нь интернэт банк, мобайл банк үйлчилгээнд бүртгүүлэхийн тулд зайлшгүй салбарт очих буюу вэбээр ханддаг байсан бол одоо энэ бүгдийг аппликэйшний тусламжтай шийдэх боломжтой болсон. Мөн цахим банкныхаа аль ч хувилбарт зөвхөн нэг нэвтрэх нэр, нууц үгээр хандаж болно.
  5. Гаалийн төлбөр, татвар төлөхөд хялбар. Төрийн үйлчилгээг гар утасны аппликэйшнээрээ дамжуулан нүд ирмэхийн зуур авч, төлбөр тооцоог найдвартай, шуурхай аргаар шийдэх боломжууд цаашид улам бүр нэмэгдэх юм.

Интернэт банк, Khan Bank аппликэйшн шинэчлэгдлээ

Шинэ долоо хоногийн шинэхэн өглөө та бүхэндээ шинэчлэгдсэн Интернэт банк, Khan Bank аппликэйшнээ танилцуулж байна.🔗 Та дараах холбоосоор аппликэйшнээ шинэчлээрэй: smarturl.it/KhanBankapp

Posted by Khan Bank on Sunday, March 21, 2021

Цар тахлын үед гэрээсээ онлайн банк орохыг уриалсаар ирсэн бол өдгөө энэ нь нэгэнт өдөр тутмын хэвшил болж эхэлсэн. Тэгвэл энэ үед найдвартай, ойлгомжтой, аливаа ажлыг хөнгөвчилсөн шийдэл ус агаар мэт чухал нь хэн бүхэнд мэдрэгдэж буй.  ХААН Банкны аппликэйшний шинэчлэлүүдийн гол давуу тал ч энэ. Хэрвээ та  одоо ашиглаж буй өмнөх хувилбарыг илүүд үздэг бол түүнийгээ шинэчилсэн аппликэйшнтэй давхар хэрэглэх боломжтой.

Дээрх шинэчлэл нь дижитал шилжилтийн өргөн цар хүрээтэй ажлын зөвхөн нэг хэсэг бөгөөд дансны мэдэгдэл авах сувгаа удирдах боломж нээлттэй болсноор шимтгэл, хураамжийн дүнгээ харилцагч өөрөө шийдэх зэргээр санхүүгээ хөтлөн явуулж, төлөвлөхөд нь туслах шинэ боломжуудыг цаашид улам бүр нэмэгдүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

M 2021-03-25 139.5.217.246

Тавьсан, эсвэл тавьж байгаа нь.

Avatar

батэрдэнэ 2021-03-25 103.26.195.218

энэ бүрэн гүйцэт тестлээгүй алдаатай апликэшнээ засаачээ, бөөн алдаа, гүйлгээ хийж болохгүй 7 хонож байна

Avatar

ХЭРЭГЛЭГЧ 2021-03-25 66.181.161.45

Хадгалсан загвар дээрх гүйлгээний утганууд маань байхгүй болоод ашиглахал бүр хүндрэлтэй болсон байна. Жишээ нь: Автобусны карт сунгахад утган дээр нь олон оротой тоо бүхий картын дугаарыг байнга бичих хэрэгтэй болчихлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж