“Могодод хурдан морины бэсрэг уралдаан болсон нь үнэн” | News.MN

“Могодод хурдан морины бэсрэг уралдаан болсон нь үнэн”

“Могодод хурдан морины бэсрэг уралдаан болсон нь үнэн”

“Могодод хурдан морины бэсрэг уралдаан болсон нь үнэн”

Булган аймгийн Могод сум руу гуравдугаар сарын 21-ний өдөр зорчсон гурван иргэний нэгээс Covid-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн. Тодруулбал, шинжилгээнийхээ хариуг хүлээлгүй орон нутагт хурдан морины уралдаанд оролцохоор зорчсон иргэдийн нэг нь халдвартай нь урьдчилсан байдлаар тогтоогдоод буй юм. Засгийн газраас аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хэрэгжих журам, тогтоол, шийдвэрийг хүргэж, ирэх тавдугаар сарын 1-нийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхыг даалгасан билээ.

Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны хуудаст өнгөрсөн Даваа гариг /2021.03.22/-т “Улаанбаатар хотоос Булган аймгийн Могод суманд зорчин ирсэн гурван иргэний нэг нь Covid-19 авсан нь шинжилгээгээр батлагдаад байна. Тус иргэд энэ сарын 21-ний өдрийн 10.00 цагийн орчим Могод суманд ирээд, 22.00 цагийн орчимд Улаанбаатар хот руу буцсан. Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб яаралтай горимоор хуралдаж, хариу арга хэмжээний нэгдүгээр багийг Могод суманд ажиллуулж байна.

Тус баг нийслэлээс ирсэн иргэдийн зорчсон маршрут, уулзсан иргэд, үйлчлүүлсэн дэлгүүр зэрэг ойрын хавьтал болох иргэдийн мэдээллийг тандан, сумаас орж, гарах хөдөлгөөнийг бүрэн хааж ариутгал, халдваргүйжүүлэлтийг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Иймд иргэд та бүхэндээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, амны хаалтаа тогтмол, зөв зүүж, олон хүн цугларсан газар очихгүй байх, хүн хоорондын зайг баримтлах, гэртээ зочин урихгүй байж, ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийхийг анхааруулж байна” хэмээн мэдээлжээ.

Могодод хурдан морины бэсрэг уралдаан болсон нь үнэн

Могод суманд зорчин ирсэн гурван иргэний нэг нь Covid-19 авсан нь шинжилгээгээр батлагдаад байна.https://news.mn/r/2414308/

Posted by News.mn on Tuesday, March 23, 2021

Могод суманд хурдан морины уралдаан зохион байгуулагдаж, хөл хорионы дэглэм зөрчигдсөн эсэх талаар холбогдох байгууллагуудаас тодрууллаа.

Булган аймгийн Шуурхай штабаас энэ талаар тодруулахад “Могод суманд хэсэг уяачид дур мэдэн морины уралдаан зохион байгуулсан нь үнэн. Шинжилгээний хариу нь гараагүй байхад Улаанбаатар хотоос морины уралдаанд ирж оролцоод, өдөртөө буцсан хүний шинжилгээний хариу эерэг гарсан мэдээллийг бидэнд өгсөн. Ямар ч зөвшөөрөлгүй болсон уралдаанд оролцсон хүмүүс болон тэдгээрийн ойрын хавьтагчдыг тусгаарлан, шинжилгээнд хамруулахаар Могод суманд Булган аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ахлуулсан тандалт судалгааны баг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хяналтыг чангаруулан ажиллаж байна. Хил залгаа сумдаас орж, гарах хөдөлгөөнд анхаарч, хяналтын постуудыг нэмэн, зөвхөн шаардлагатай хүмүүсийг нэвтрүүлж байна.

Орхон, Булган аймгийн иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа. Гэхдээ Засгийн газрын тогтоолын дагуу иргэд хүнс тээвэр, эрүүл мэндийн болон ажил явдал гарсан зэрэг зайлшгүй шаардлагатай тохиолдолд зорчих боломжтой. Улаанбаатараас Булган чиглэлийн зорчих хөдөлгөөнд ПСР өгсөн тохиолдолд ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй.

Хөл хорионы дэглэмийн үед тусгаарлах журмыг дагаж мөрдөлгүй, хурдан морины уралдаан зохион байгуулсан гэх тодорхой тооны хүмүүс шинжилгээний хариу нь гараагүй байхад хяналтын постоор хэрхэн нэвтэрсэн болохыг тогтоохоор ажиллаж байна. Онцгой комиссын хуралдаанаар тусгаарлалтын журам зөрчсөн иргэдэд Гамшгийн тухай хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох тухай яригдсан. Тэр бэсрэг наадамд нийт 80 орчим хүн оролцсон албан бус мэдээлэл бий. Олон хүн оролцсон учраас тусгаарлах, тандалт судалгаа хийхэд мэдээж тодорхой хугацаа шаардагдаж байна. Одоогийн байдлаар 6-7 сумын уяачид уралдаанд оролцсон нь нотлогдсон. Аймгийн онцгой комиссоос тус сумдад үүрэг өгч, уралдаанд оролцсон бүх уяачийг тодруулсан. Өдгөө тэдгээр уяачид болон хавьтагчид гэрийн тусгаарлалтад байна. Булган аймгаас хөл хорионы үеэр авч хэрэгжүүлэх шаардлагатай бүхий л дүрэм, журмыг сумдад цаг тухай бүрт нь өгч байсан ч уяачид нутгийн Засаг даргын тамгын газар болон цагдаа нарт мэдэгдэлгүй уралдаан зохион байгуулсан. Уяачид нэг нэгэндээ нууцаар мэдээлэл дамжуулж, зөвшөөрөлгүйгээр хурдан морьд уралдуулсан учир хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллах шийдвэр гараад байна” гэсэн юм.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор уяачдад ямар хариуцлага хүлээлгэх талаар тодрууллаа. Тэрбээр “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хорио цээрийн дэглэм зөрчиж, тэмцээн уралдаан зохион байгуулсан нь тогтоогдвол Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд зааснаар, “Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих” гэдэг үндэслэлээр хариуцлага тооцно. Тодруулбал,

  • Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Гамшгаас хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн хуулийн заалтуудтай. Энэ хүрээнд одоогийн байдлаар хэд хэдэн иргэнд хэрэг нээн шалгаж байна. Хэрэг шийдвэрлэгдсэний дараа дахин мэдээлэх болно гэж заасан байдаг гэлээ.

Булган аймгийн Онцгой байдлын газраас “Хяналт, шалгалтын ажил явагдаж байгаа учраас ямар нэгэн тайлбар хэлэх нь эрт байна” гэсэн бол Монголын морин спорт, уяачдын холбооноос “Бидэнд уралдаан зохион байгуулсан талаар мэдээлэл ирээгүй” хэмээн хариулав.

Үүсээд буй нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам өчигдөр (2021.03.23) 11:00 цагийн ээлжит мэдээллийнхээ үеэр мэдээлэхдээ “Хурдан морины уралдаан зохион байгуулсан талаар бидэнд ямар нэгэн мэдээлэл ирээгүй гэсэн юм. Харин Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлснээр Булган аймгийн Могод суманд хурдан морины уралдаанд оролцсон 19 хүний ойрын хавьтлаас шинжилгээ авсан. Мөн 61 дам хавьтал тогтоогдоод байна гэв.

Шадар сайд С.Амарсайхан МХЕГ-т ажиллаж, тус газрын удирдлагуудад үүрэг өгөхдөө "Хурдан морины уралдаанд оролцсон 19 хүнийг ажиглаж байна. Хүний бөөгнөрөл үүсгэх зэргээр иргэд хайхрамжгүй үйлдэл гаргаж байгаа тухай мэдээллийг аймгуудаас оролцож буй төлөөллүүд танилцуулав.

Цар тахлын хөл хорионы дэглэм зөрчсөн асуудлын хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг олон нийтийн анхаарлыг татаж байна. Салбарын яам нь халдварын шинэ голомт байж болзошгүй тохиолдлын талаар ямар нэгэн мэдээлэл хүлээж аваагүй, мөн хяналтын постууд нь шинжилгээний хариу нь гараагүй иргэний зорчих хөдөлгөөнийг хязгаарлаагүй зэрэг асуудал үүсч байна.

Цар тахлын тухай мэдээллийг нуун дарагдуулах, худал мэдээлэх нь хориотой. Гэтэл олон нийтээс бодит мэдээллийг нуух оролдлого хийж байгаа нь халдварын тархалтыг нэмэгдүүлэх, ойрын хавьтлуудын тоо олшрох зэрэг өндөр эрсдэл дагуулж буй юм.

Хөл хорионы дэглэмийн үед үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэлд:

  • Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт
  • Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
  • Спортын арга хэмжээ, цанын бааз, заал, биллъярд, фитнес, бүжиг, иогийн клубын үйл ажиллагааг хязгаарлана хэмээн тусгасан юм.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-24 175.38.21.100

Jijighen sumiin udirdlaga, tsagdaa nar uraldaaniig medehgui untaj baidag yum baih daa

Avatar

Иргэн 2021-03-24 43.242.243.129

энэ өвчины хажуугаар морь бөх 2 шиг хэрэггүй юм алга доо нэмэр болохгүй бол нэхрмээс болхоо болиод өгөх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-03-24 202.21.104.234

Тэр хурдан морьдууд нь корона тусаад үхэж үрэгдсэн цагт л наад морь уралдуулах донтонгууд чинь ойлгож, хүлээж авна байх Түүнээс
коронагийн халдварт өвчнөөр хүн өвдлөө, нас барлаа гээд байхад огтхонч тоохгүй байгаа хэнэггүй нь дэндсэн уяачдын морьд нь корона тусаад үрэгдвэл яаж орилж чарлах бол…..зөрчлийн хуулийн дагуу 5 сая төгрөгөөр торгоосой ядаж….

Avatar

Анандбузар 2021-03-24 64.119.21.74

Анандбазар тэнээд л явсан Могодод уралдуулж дээ

Avatar

Зочин 2021-03-24 202.21.103.139

Уячид, бөхчүүд гээд хэнд ч хэрэггүй, ямар ч гавьяа байгуулдаггүй, бүтээн байгуулалт хийдэггүй харин балаг тарьдаг бүлэг хүмүүс болохыг энэхүү цар тахал ёстой нэг сайн харууллаа даа.

Avatar

Зочин 2021-03-24 202.126.90.101

Хэдэн саяын үнэтэй морьтой улсад тоогуулийн 100 мянга юу ч биш. Хүн зөөсөн улсын машиныг хураадагтай адил морийг хураах эсхүл өөрсдийг нь 10 км мориор ташуурдаж туулга. 2 аймаг 7 сумын хүмүүсийг хорироодог тэнэгүүдээс бүх зардлыг гаргуул. Ял хөнгөдөж тэнэгүүд даварч бна

Avatar

Зочин 2021-03-24 64.119.18.98

Өлзийт ч яахав, Могодынхон л

Avatar

Зочин 2021-03-24 64.119.27.99

Архангайн Өлзийтийн тэнгүүд очсон гэсэн үү сумын төвийнхээ СОК ынхоо постыг сайжруулаарай тэнэг өөлдүүд бүүр нэг хогийн бүдүүлэг өөлдүүд

Avatar

Зочин 2021-03-24 202.126.90.80

ГАВЛАД ГАНЦАД ХОРИ

Avatar

зочин 2021-03-24 66.181.161.117

УЯАЧИД, БӨХЧҮҮД МОНГОЛЫГ МИНЬ СҮЙТГЭЖ БАЙНАА ШҮҮ

Avatar

tur 2021-03-24 66.181.190.136

UHEH MURUURUU UHEHGUI

Avatar

Зочин 2021-03-24 202.126.89.164

зохион байгуулсан хүн байдаггүй юмуу хэсэг уяачид зөнгөөрөө тэнэж яваад таааралдаад морьдоо уралдсан юмуу Эсвэл оролцсон хүмүүс ард Аюуш шиг тойруулаад гарын үсэгээ үурчихсан юмуу

Avatar

Зочин 2021-03-24 103.26.193.126

Уралдаан зохион байгуулсан уяачдыг нэрээр нь бичиж нийтэд харуулах хэрэгтэй!!! "Xэсэг уяачид", "Зарим гишүүд" г.м. нэргүй шүүмжлэл чинь ямар ч үр нөлөөгүй болоод байна!!!!

Avatar

ЗОЧИН 2021-03-24 202.126.88.216

ӨӨРСДӨӨ ИЙМ ТЭНЭГ ХӨЛДҮҮ МУЛГУУ. ҮХСЭН ҮЛИЙНИЙ ЧИНЬ МОРИНЫ УРАЛДААН ЭНЭ ТЭР ВЭ? ЦАГАА ОЛОХ ЮМ АА? ҮНЭН ДУРАК ЮМ АА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж