“Дахин газар хөдлөлт болсон ч хүч нь суларна” | News.MN

“Дахин газар хөдлөлт болсон ч хүч нь суларна”

“Дахин газар хөдлөлт болсон ч хүч нь суларна”

“Дахин газар хөдлөлт болсон ч хүч нь суларна”

Нэмэлт:

Онцгой байдлын ерөнхий газраас ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнтэй хамтран  газар хөдлөлттэй холбоотой цаг үеийн  асуудлаар мэдээлэл хийлээ.

Говьсүмбэр аймагт болсон 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь нийслэлээс 163 км-ийн зайтай болжээ. Энэхүү газар хөдлөлтийн чичирхийлэл нь 6-7 баллаар хэмжигдэж байгаа аж. Улмаар нийслэлд хатуу хөрсөн дээр 2-3 баллаар мэдрэгдсэн болохыг ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.

"УЛААНБААТАРТ АЮУЛЫН ТҮВШИНД ЧИЧИРХИЙЛЭЛ МЭДРЭГДЭЭГҮЙ"

ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан А.Мөнхсайхан:

-Бидний хувьд нийслэлийн хатуу хөрсөнд 2-3 баллаар мэдрэгдсэн. Балл гэдэг нь газар хөдлөлтийн төвөөс янз бүрийн зайд мэдрэхийг хэлнэ. Газар хөдлөлтийн давтамж нь хүчээс хамаарна. Говьсүмбэрт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь аюулын түвшинд хүрээгүй тул газар хөдлөлтийн  давтамжийн хүч нь буурна. Энэхүү газар хөдлөлтийн чичирхийлэл  Улаанбаатарт аюулын түвшинд хүрч мэдрэгдээгүй учраас  зарлан мэдээллийн дохио автоматаар дуугараагүй.

Одоогоор газар хөдлөлтийн улмаас хохирол гараагүй гэдгийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна. Тодруулбал, байшин барилга нурах, хүний амь эрсэдсэн томоохон хохирол гараагүй аж. ОБЕГ-аас газар хөдлөлтийн үед нуугд, суу, хүлээ гэсэн гурван зарчим баримтлахыг зөвлөв.

НИЙСЛЭЛД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН 3-5 БАЛЛ ЧИЧИРХИЙЛЭЛ МЭДРЭГДЛЭЭ

Улаанбаатар хотод 22:50 минут орчимд  газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдлээ. Газар хөдлөлтийн хүч  5.5 магнитуд бөгөөд голомт нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойд зүгт 16 км зайнд болсон гэх Шуурхай мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Энэ талаар тус  хүрээлэнгээс тодруулахад "Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойд зүгт  16 км-ийн зайд 22:46 минут 54 секундэд 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэхүү газар хөдлөлтөөс үүдсэн хүчтэй чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдлээ. Чичирхийлэл нь нийслэлд 3-5 балл орчмоор мэдэгдлээ. Урьдчилсан байдлаар нийслэлийн ихэнх хүмүүст мэдрэгдсэн байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ГайхмаарГайхмаар
14
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-03-23 66.181.182.12

Manai tsonh gazar hoir hudulluu. Uneheer ih aisan.

Avatar

Зочин 2021-03-23 66.181.186.135

Орон дээрээ хэвтэж бсан 2 тийшээ займчуулаад бөндөгнөтөл хөдөллөө.

Avatar

Зочин 2021-03-23 211.36.140.227

Байгалаа хайрлахгүй ухуулж төнхүүлээд галзуурцгаагаад байгаа юмаа.Анхааруулага гэж ойлгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-03-23 202.126.90.129

Асуудал үүсвэл өнөөгийн УОК ноль заан ямарч мэдлэг, чадамж байхгүй.

Avatar

Ингээд л Тэнэгтдэг юм??? 2021-03-23 103.212.119.77

Юун асуудал? Юун УОК? Газар хөдлөлтийг урьдчилан мэддэг ямар ч улс орон алга байна, таны тэр лам, бурхан ч тус болж чадахгүй… Тэнэгтэж байхаа болимоор байна???

Avatar

Зочин 2021-03-23 192.82.75.12

Gazar gudlultiin golomtoos chichirgee mash hurdan hol gazar yavdag. Govisumberees UB hurtel oiroltsoogoor 350km tegheer usreed l 1 (udaan) minutiin dotor Ub-d bgaa humuus medrene. Er n bol 30-40 secundiin dotor. Harin gazar hudlult tum garzriig hamarsan, huchtei, anhaaruulah dohio dugarah hemjeend bsan bol usreed l 2-3 minute l bgaa seremjluulgiin dohio urdichlan dugarhad. Tiim bolhoor ene gazar hudlult baga bsan n unen. Bidnii medersen n S wave gedeg 2dahi chichirgee bsan.

Avatar

Лорд 2021-03-23 64.119.18.200

Сайхан бавалцаж байсан чинь газар хөдөллөө. Ороо цөмөртөл бавлаа гээд өөрөөрөө бахархсан чинь газар хөдлөж байж

Avatar

Зочин 2021-03-23 122.201.31.187

hutsdag muu nohoi ve chi

Avatar

Зочин 2021-03-23 202.9.47.45

Recent Events
Mar 23 2021 14:46:55 M 4.7 150 km
MONGOLIA гэж УБ т байрлах станц нь мэдээлж байхад яагаад 5.5 M гэж мэдээлж байгааг тайлбарлаад өгөөч.

Avatar

Зочин 2021-03-23 203.91.115.54

Магнитуд, бал гэж 2 өөр хэмжээсээр яриад байгаа юмаа. Манайхны л будилаан.

Avatar

АЙМААР 2021-03-23 103.212.119.53

АЙМААР

Avatar

Зочин 2021-03-23 37.139.23.37

Юм өргөцөн явж байгаад урагшаа унатал мэдрэгдлээ ш д. Хаа байсан Говь-Сүмбэрээс чичирхийлэл нааш ирж байхад нөгөө түгшүүрийн дохио дуугарсангүй. Өмнө нь бас
Хөвсгөлөөс наашаа хүчтэй чичирхийлэл явж ирэхэд огт дуугараагүй. Тэр дохио гэдэг нь угаасаа худлаа юм биш үү?

Avatar

ИРГЭН 2021-03-23 122.201.31.146

МАШ ХҮЧТЭЙ МЭДРЭГДЭЖ ТАВИЛГА ЭД ХОГШИЛ ЧИЧИРХИЙЛЛЭЭ. АЙМААР ЭВГҮЙ ЮМ. ТӨР ЗАСАГ УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ТАГ ЧИГ.УТАСДААД АСУУСАН ЧИНЬ БИД КОВИДЫГ Л ХАРИУЦНА БҮХ ЮМЫГ БИТГИЙ НЯЛЗААГААД БАЙ ГЭЖ УУРЛААД БНА🙂

Avatar

Монгол хүн. 2021-03-23 103.10.21.35

Худлаа гөрөөд байгаарай. Одоо тэгж төрийн үйлчилгээний утсаар тэгж ярьдаг сармагчин ч байхгүй сармагчин минь.

Avatar

Зочин 2021-03-23 122.201.31.187

s*****g muu nohoi ve chi

Avatar

Зочин 2021-03-23 64.119.20.13

yag hoorhon ohinoor hohuuleed tavih gej baihad l chichreed yvchihsan neg ih toogoogui

Avatar

Irgen 2021-03-23 64.119.21.181

Yag 00 doon duleed suuj bsanchin togloi ergeed yawchihsan aryaa hichtei dulchihwuudeee gejbodsonchin gazar hudulj bsan bnshd

Avatar

МЭДЭГДСЭН 2021-03-23 66.181.184.39

ЦОНХНЫ РААМ ЧИЙХАРЧ ДУУГАРСАН. БАС СУУЖ БАЙХАД ХҮЧТЭЙ БИШ Ч ЧИЧИРХИЙЛЖ ИЛТ МЭДЭГДСЭН

Avatar

Irgen 2021-03-23 64.119.21.181

Yamar ewgui medregdweee

Avatar

зочин 2021-03-23 66.181.161.7

баг зэрэг мэдрэгдсэн ор хөдлөх шигэ болсон хэвтэж байхад

Avatar

Зочин 2021-03-23 64.119.16.212

Ailaa.Gazar hudlult unheeded aimaar shuu.

Avatar

УОК 2021-03-23 66.181.188.200

Урьдчилж анхааруулахдаа бишээ. Болсны дараа 1 2 минутын дотор мэдээллэх үүрэгтэй. Хариуцлага хүлээ

Avatar

Зочин 2021-03-23 64.119.25.236

Мэдээлэхээр хэмжээнд хүрээгүй болохоор амжиж анхааруулах систем ажиллахгүй байгаа юм. Бүлтрэхээ зогсоо.

Avatar

Зочин 2021-03-23 124.158.65.63

tiishd msg yvuulah heregtei

Avatar

Зочин 2021-03-23 202.126.88.65

z**l

Avatar

Зочин 2021-03-23 202.126.88.65

Zulbasaga mine surteishd

Avatar

зочин 2021-03-23 202.179.26.99

ор доргиж ширээн дээрх гэрэл чичирхийллээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж