“Дахин газар хөдлөлт болсон ч хүч нь суларна”

Хуучирсан мэдээ: 2021.03.23-нд нийтлэгдсэн

“Дахин газар хөдлөлт болсон ч хүч нь суларна”

“Дахин газар хөдлөлт болсон ч хүч нь суларна”

Нэмэлт:

Онцгой байдлын ерөнхий газраас ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнтэй хамтран  газар хөдлөлттэй холбоотой цаг үеийн  асуудлаар мэдээлэл хийлээ.

Говьсүмбэр аймагт болсон 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь нийслэлээс 163 км-ийн зайтай болжээ. Энэхүү газар хөдлөлтийн чичирхийлэл нь 6-7 баллаар хэмжигдэж байгаа аж. Улмаар нийслэлд хатуу хөрсөн дээр 2-3 баллаар мэдрэгдсэн болохыг ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.

"УЛААНБААТАРТ АЮУЛЫН ТҮВШИНД ЧИЧИРХИЙЛЭЛ МЭДРЭГДЭЭГҮЙ"

ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан А.Мөнхсайхан:

-Бидний хувьд нийслэлийн хатуу хөрсөнд 2-3 баллаар мэдрэгдсэн. Балл гэдэг нь газар хөдлөлтийн төвөөс янз бүрийн зайд мэдрэхийг хэлнэ. Газар хөдлөлтийн давтамж нь хүчээс хамаарна. Говьсүмбэрт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь аюулын түвшинд хүрээгүй тул газар хөдлөлтийн  давтамжийн хүч нь буурна. Энэхүү газар хөдлөлтийн чичирхийлэл  Улаанбаатарт аюулын түвшинд хүрч мэдрэгдээгүй учраас  зарлан мэдээллийн дохио автоматаар дуугараагүй.

Одоогоор газар хөдлөлтийн улмаас хохирол гараагүй гэдгийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна. Тодруулбал, байшин барилга нурах, хүний амь эрсэдсэн томоохон хохирол гараагүй аж. ОБЕГ-аас газар хөдлөлтийн үед нуугд, суу, хүлээ гэсэн гурван зарчим баримтлахыг зөвлөв.

НИЙСЛЭЛД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН 3-5 БАЛЛ ЧИЧИРХИЙЛЭЛ МЭДРЭГДЛЭЭ

Улаанбаатар хотод 22:50 минут орчимд  газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдлээ. Газар хөдлөлтийн хүч  5.5 магнитуд бөгөөд голомт нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойд зүгт 16 км зайнд болсон гэх Шуурхай мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Энэ талаар тус  хүрээлэнгээс тодруулахад "Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойд зүгт  16 км-ийн зайд 22:46 минут 54 секундэд 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэхүү газар хөдлөлтөөс үүдсэн хүчтэй чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдлээ. Чичирхийлэл нь нийслэлд 3-5 балл орчмоор мэдэгдлээ. Урьдчилсан байдлаар нийслэлийн ихэнх хүмүүст мэдрэгдсэн байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ГайхмаарГайхмаар
14
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж