Г.Батхүү амиа алдсан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав | News.MN

Г.Батхүү амиа алдсан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

Г.Батхүү амиа алдсан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

Г.Батхүү амиа алдсан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

Одоогоос хоёр жилийн өмнө Төрийн ордонд УИХ-ын гишүүн асан Г.Батхүү учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан. Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс маш нууцын зэрэглэлтэйгээр гүнзгийрүүлэн шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Сүүлийн өдрүүдэд Г.Батхүү амиа алдсан хэргийг хаах саналтайгаар Нийслэлийн прокурорын газар (НПГ)-т шилжүүлсэн гэх мэдээлэл гарсан.

Эх сурвалжийн мэдээлснээр, мөрдөх байгууллагаас Г.Батхүүгийн амиа алдсан хэргийг хаах саналаа прокурорт ирүүлсэн байна. Прокурорын байгууллага хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Тодруулбал, Мөрдөн шалгалт хийсэн байгууллагаас Г.Батхүү агсны хэргийг хаах саналтай байгаагаа прокурорын газар хүргүүлснийг хянаад, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан байна. Өөрөөр хэлбэл, хэргийг хаах саналтай ирснийг нь хүлээж авалгүй, нэмэлт мөрдөн шалгахаар болсон байна.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа тэргүүтэй хүмүүс өнгөрсөн Даваа гариг (2021.03.22)-т, Г.Батхүү амь насаа алдсан хэргийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр С.Одонтуяа “Г.Батхүү агсныг амиа алдахад нөлөөлсөн,  амиа алдахад хүргэсэн сэжигтэн тогтоогдоогүй” гэх шалтгаанаар хэргийг хаах саналаа НПГ-т гаргасан гэх мэдээ гарах боллоо. Энэ хэргийг ингэж учир битүүлгээр хаахыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хэдхэн хоногийн өмнө Г.Батхүү агсны гэр бүлийнхэнд хэрэгтэй холбоотой 13 секундын бичлэг өгсөн залуу нас барсан тухай мэдээлэл гарсан. Үүнийг үгүйсгэсэн, эсхүл нотолсон мэдээлэл одоогоор алга. Өнөөдөр Монгол Улсад хууль хяналтын байгууллагынхан ажлаа хийж чадаж байгаа эсэх нь эргэлзээ төрүүлж байна” хэмээн мэдээлсэн юм.

Дээрх бичлэгийг тараасан гэгдэх иргэн Г нь 13 секундын бичлэг байгаа хэмээн хуурч, Г.Батхүү агсны ар гэрээс 15 сая төгрөг залилж авсныг цагдаагийн байгууллагаас тогтоосон байдаг. 2020 оны хоёрдугаар сард цагдаагийн байгууллагаас “13 секундын бичлэг байгаа гэдэг нь тогтоогдоогүй. Г нь зургаан удаагийн үйлдлээр бусдаас 260 сая төгрөг залилж авсан нь шалгалтын явцад илэрсэн” гэж мэдэгдэж байв. Харин иргэн Г нас барсан эсэхийг тодруулахад албаныхан үгүйсгэсэн хариулт өглөө.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-24 202.126.90.80

APUGIN ARHINAS BOLJ OLON HUN UHSEN TUNI L NEG

Avatar

Зочин 2021-03-24 103.229.123.244

Уг муутыг усан дотор байсан ч түймэр авна !!! гэж яг ийм юмыг хэлдэг юм.

Avatar

Зочин 2021-03-24 202.179.21.229

Зүв зүгээр явж байсан хүн юм бол яахаараа гонхноос унаж үхдийн гаднын нөлөө л мэдээж байгаашдээ.Аягүй сонион манайхан нээрээн улөан цайм мэдээжийн юмыг нээрээн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж