Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 246 дугаар цэцэрлэгийн гурван ажилтнаас Сovid-19 халдвар илэрчээ. Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс тодруулахад “Цэцэрлэгийн гурван ажилтан халдварт өртсөн нь үнэн. Одоогоор тандалт судалгаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Одоогоор тус цэцэрлэгийн ажилчдыг 14 хоногийн хугацаанд гэрийн тусгаарлалтад оруулсан байна. Тухайн халдвар голомтолж тархаагүй, ойрын хавьтлуудаас нь халдвар илрээгүй гэх мэдээлэл байгаа юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ