Замын-Үүд суманд Covid-19 халдварын сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгджээ | News.MN

Замын-Үүд суманд Covid-19 халдварын сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгджээ

Замын-Үүд суманд Covid-19 халдварын сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгджээ

Замын-Үүд суманд Covid-19 халдварын сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгджээ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Covid-19 халдварын сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгджээ. Энэ талаарх мэдээллийг Замын-Үүд сумын Шуурхай штабаас тодруулахад “Манай суманд Сovid-19 халдварын сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдсэн нь үнэн. Гэхдээ аймгийн Шуурхай штабаас шийдвэр гартал тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Эх сурвалжийн мэдээлснээр Улаанбаатар хотоос Замын-Үүдэд  тээврийн жолооч очсон байна. Сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал болсон иргэдийг сумын Нэгдсэн эмнэлэгт тусгаарласан байгаа аж. Одоогоор халдвартай эсэх нь бүрэн батлагдаагүй байгаа бөгөөд хоёр иргэний шинжилгээний сорьцыг өнөөдөр Улаанбаатар хот руу явуулсан гэнэ.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж