Энхтайвны гүүрийг өргөтгөснөөр түгжрэл саарах уу? | News.MN

Энхтайвны гүүрийг өргөтгөснөөр түгжрэл саарах уу?

Энхтайвны гүүрийг өргөтгөснөөр түгжрэл саарах уу?

Энхтайвны гүүрийг өргөтгөснөөр түгжрэл саарах уу?

Энхтайвны гүүрийг зургаан эгнээ болгон өргөтгөж, явган хүн, дугуйн замтай болгож шинэчлэхээр зураг төслийг хийж эхэлсэн тухай Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдэгдсэн нь эсэргүүцэлтэй тулах шинжтэй.

Дархан-Улаанбаатарыг холбосон 204 км авто зам барихаар хуучин замыг нь там болгосон шиг Энхтайваны гүүрээ шинэчлэх нэрээр нураагаад дашийншог болгох вий гэдэг болгоомжлолыг ч дайж байна. Бодох л асуудал.

Одоогоос 63 жилийн өмнө Энхтайвны гүүрийг хятад ажилчид барьж ашиглалтад оруулсан бөгөөд шинэчлэн барих төслийг өмнөд хөрштэй хамтран хэрэгжүүлж мэдэх нь. Асуудал ярианы түвшинд байгааг Нийслэлийн Засаг дарга онцолжээ.

Хамгийн гол нь Энхтайваны гүүрийг өргөтгөснөөр түгжрэл хэдэн хувиар саарах вэ гэдэг судалгаа одоогоор алга.

Жил гаруйн өмнө Замын цагдаагийн гүүрэн гарцыг ашиглалтад оруулж, хөдөлгөөн нээсний дараа Энхтайвны гүүрний замын хөдөлгөөний ачааллыг 40-50, уулзваруудын ачааллыг 30 хувиар бууруулах боломжтой боллоо гэж албаныхан тайлбарласан ч талаар болсон юм.

Учир нь, Covid-19 халдвар дотоодод тархахаас өмнө нийслэлчүүд автомашины түгжрэлд ихэнх цагаа үрж, зарим өдөр тэг зогсолт хийж байв. Автобусанд суусан ч амины машинаараа явсан ч ялгаагүй, ажлаасаа гэр хүрэхийн тулд оройдоо гурван цагийг зарцуулж байсан бол өглөө гэрээсээ ажилд хүрэхэд хоёр цаг орчмыг зарцуулж ирсэн.

Өөрөөр хэлбэл, ганц гүүр барьснаар түгжрэл буурдаггүйг Замын цагдаагийн орчимд баригдсан гүүрэн гарц харуулсан гэж хэлж болно. Тиймээс гүүр барих нөхцөлд дагуулаад уулзвар дээр огтлолцох замыг чөлөөтэй нэвтрэх боломжтой болгох шаардлага ч тулгарч буй юм.

Нөгөөтэйгүүр, нийтийн тээврийг хөгжүүлэхгүйгээр их хотын түгжрэлийг сааруулах боломжгүйг нэгэнтээ хүлээн зөвшөөрөх цаг нь болжээ.

Учрыг тайлбарлавал, замаа өргөтгөе гэхэд барилга байшин тулж байна. Гэр хороолол орчмын замыг өргөтгөж болж байгаа ч хот доторх авто замыг өргөтгөе гэвэл барилга байшинг нураахаас өөр гарцгүй байгаа юм. Нураагаад замаа баръя гэхэд нөхөн төлбөрийг нь барагдуулах шаардлагатай.  Гэтэл нийслэлд нөхөн төлбөрт тэрбум, тэрбумаар нь хөрөнгө зарах боломж байхгүй. Энэ мэтчилэн тоочвол хөрөнгө мөнгөнөөс эхлээд тулгарах бэрхшээл бишгүй гарч буй.

Харин нийтийн тээврийг хөгжүүлж чадвал хүн бүр автомашин унаж, ажилдаа ирэх шаардлагагүй болно. Иргэд хувийн тээврийн хэрэгслээр зорчихоос өөр арга байдаггүй шалтгаанаа автобусаар үйлчлүүлэх болоход хүлээлгэдэг, хүйтэн, тав тухгүй гэхчлэн судалгаанд өгүүлсэн байдаг.

Энэ нь нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийхээс эхлээд метротой болох, нэгдүгээр эгнээгээр автобус давуу эрхтэйгээр зорчдог байх нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн үед гаргасан журмаа ч эргэн сэргээх шаардлага үүсч буй.

Өөрөөр хэлбэл, автобусаар тав тухтай зорчих боломжийг олгоогүй хэрнээ хүчээр "Нийтийн тээврээр зорч" гэдэг тулган шаардалт хийх нь түгжрэлийг сааруулахад нэмэр болж чадахгүй гэсэн үг юм.

Статистик мэдээллээр нийслэлд  615 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог бол жилд 40-50 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирдэг аж. Улаанбаатар хот 410 мянга орчим өрхтэй гэж тооцвол айл бүрт нэг машин, зарим өрхөд хоёр ч ногдож байгаа.

Энэ тохиолдолд Улаанбаатар хотод бүсчлэл тогтоож, төв хэсэг рүү хувийн автомашинтайгаа зорчих бол төлбөр төлдөг байх зохицуулалтад шилжихгүй бол жилээс жилд өсөн нэмэгдэж буй автомашины хөдөлгөөний урсгалыг шууд хорих боломжгүй нь бас харагдаж байгаа.

Тиймээс хотын даргын Энхтайвны гүүрийг өргөтгөн шинээр барих санаачлага нь түгжрэл сааруулахад дэм болж чадахгүй ч хэдэн жилдээ урсгал засвар шаардахгүй болно гэсэн үг.

Замын цагдаагийн гүүрэн гарцыг Хятад улсын дэмжлэгтэйгээр барьсан бөгөөд 100 жилийн баталгаа өгсөн юм.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

121 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-23 202.9.40.217

Богд уулын урдуур тавих төмөр замаа түргэн барьчихвал харин тодорхой хувиар түгжрэл буурна

Avatar

Зочин 2021-03-23 66.181.161.84

тэгэж завааруулж бхаар вокзалаас вагон хөдлөөд л газар доогуур явуулдаг бол ээдээ олон асуудал шийдэгдэнэ дээ. Гүүрний өртөгөөсөө хямд тусдаг боловуу

Avatar

хүннү 2021-03-23 202.179.25.117

Баталгаатай хэлий. СААРАХГҮЙ. Түгжрэл сааруулах гэж байгаа бол давхар зам тавь. Төрийн захиргаа,Том захууд, Их дээд сургуулиудыг хотоос гарга.

Avatar

AMARSAIHANII agaariin metro talbai deer baisan ambaarmbas 2 davhar avtobus haashaa alga bolob 2021-03-23 59.153.113.9

nogoo agaariin duujin metro yasan beestoi irgedee doromjloh yumaa

Avatar

Bear 2021-03-23 103.10.20.82

Total stupidity. UNNECCESSARY and INEFFECTIVE. There are so many ways to reduce traffic congestion in Ulaanbaatar, that cost almost nothing to implement and in some cases would even generate additional revenue to divert to NECCESSARY infrastructure projects.

Avatar

хуульч 2021-03-23 88.125.80.192

саарахгүй бол буцаагаад нарийн болгоноо

Avatar

Зочин 2021-03-23 103.10.23.171

Сумъяабазар толгой нь хүрэхгүй юуч хийхгүй байж бгаад дуусна гэр хорооллын нарийн замаа өргөн болго хогны машинч зогсох газаргүй хэт нарийн бна

Avatar

Зочин 2021-03-23 122.201.22.21

Шинэ гүүрэн гарц барисан нь хамаагүй дээр. . зүүн 4 замаа давхар блгочих . дүнжингарав тэнд мөн баруун тийш бас нэг гүүрэн гарц хэрэгтэй .

Avatar

Цахиа 2021-03-23 43.228.131.45

БУЛЧИН ТОЛГОЙЛСОН СУМЪЯАБУЗАР АЖЛАА ХИЙЖ МЭДЭЖ БАЙНА УУ

Avatar

Зочин 2021-03-23 122.201.22.191

Өчнөөн сараар үргэлжилж түгжрэл дээр түгжрэл нэмнэ яршиг зүгээр орхи. Шинээр гүүр барь. Дараа нь л наадхаа зас.

Avatar

Зочин 2021-03-23 66.181.182.152

Буруу .шинэ гүүр гарц барь

Avatar

Зочин 2021-03-23 103.26.193.126

"Энхтайваны гүүр"-ийг засч шинэчилнэ гэвэл зөвхөн хятадуудаар өөрсдөөр нь хийлгэх хэрэгтэй!!! 65 жил болсон гүүрийг уул нь засах биш, буулгаад шинээр барих ёстой л доо!!!

Avatar

ЗОЧИН 2021-03-23 202.126.88.216

ЭНЭ МАНАМ ЯАХААРАА МАНАЙ ХАМАГ ТҮҮХИЙН АЯ ХОЛЫОГДОЛТОЙ БОЛГОНЫГ УСТГАЖ ҮГҮЙ ХИЙГЭЭД БАЙНА АА? ЛАЛАРУУДЫГ БУУДАХ ЮМСАН

Avatar

Зочин 2021-03-23 71.202.102.226

Мал

Avatar

Mashinii import jild 30.000.... 2021-03-23 193.27.14.123

Jild orilzoo 30.000 mashin importoor orj irj baina, yuun ganz guur zasanaar tugjrel saarah ve?Importoo bagsah heregtei yum bish u maluudaa?!

Avatar

Jj 2021-03-23 77.183.130.225

Orgotgoj baisanaas nemeed 2 guur bairihaa tegvel tugjrel buurnaa

Avatar

зочин 2021-03-23 202.126.90.47

Тэр мөнгөөрөө шинэ хотын бүсийн дэд бүтэцийг хийх хэрэгтэй.Алдар толгой руу хороолол,барих нь зүйтэй.

Avatar

ЦДОО 2021-03-23 64.119.16.93

ЭНЭ Энхтайвны гүүр бол манайд анх барьсан түүхийн дурсгалт газар учир загвар хийцийг нь өөрчилж болохгүй. Европт хуучин гүүрээ өөрчилдөгүй, харин өөр газраар шинэ гүүр барьдаг. Түгжирлийг багасгах анхны арга бол буруу жолоотой машин оруулж ирэхийг бүр хориглох. Ерөөсөө зөв рультэй ч гэсэн 5-аас дээш жилтэй машиныг оруулж ирэхийг хориглох хэрэгтэй. 40 Л БЕТОНД ус хийхэд дээрээс нь ус хийгээд байвал дүүрч гадуураа асгах нь ойлгомжтой. ТЭГЭХЭЭР ДҮҮРГЭЭД БАЙГАА ЗҮЙЛИЙГ БАГАСГАХ ХЭРЭГТЭЙ БИЗ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-03-23 103.212.119.168

Уулзбар дээрээ л түгжирдэг шүүдээ

Avatar

Зочин 2021-03-23 202.126.89.86

гүүр муурээр оролдолгүй үтэр түргэн ………н дээрдээ

Avatar

ИРГЭН 2021-03-23 202.9.46.132

ЭНЭ МУУ ХУУЧИН ГҮҮРЭЭ НУРААГААД БҮР ОРГҮЙ БОЛОХ НЬ ДЭЭ сУМЪЯАБАЗАР…ТҮҮНИЙ ОРОНД ЦИРКЭЭС ЭГЦ УРАГШ ШИНЭ ГҮҮР БАРЬЧИХ.

Avatar

Hotiin irgen 2021-03-23 64.119.24.139

Eserguitsej bn. Irgediin sanal asuulga abah heregtei.

Avatar

Зочин 2021-03-23 103.57.94.96

tumur zama hotoos l gargchihval guurnii hereg baihgui boloh busuu

Avatar

Зочин 2021-03-23 103.26.195.252

Гүүрний 2 талд түгжээ хэвээр бол нэмэргүй л болов уу? Арай өөрөөр, буюу өөр хэсгээр шинэ гүүрэн гарц, гүүрэн замууд гээд өргөнөөр авч үзсэн дээр гэж бодож байна

Avatar

Зочин 2021-03-23 139.5.218.226

Давхар зам. Давхар зам бас дахин Давхар зам
Хямдхан хаан ч дахар зам барихад хундрэл байдаггуй юм

Avatar

zochin 2021-03-23 66.181.161.68

Hyatad yumuu Solongosoor sudalgaa hiilguul ted nar zam hariltsaandaa sain mergeshsen beejind 5 davhar zam baina

Avatar

zochin 2021-03-23 66.181.161.68

Guuren deerees davaad tsaad uulzvar ni hurdan nevtruulj chadahgui tugjrel uusdegiin BUkEE.
Toirog zam tavi koltso orosoor

Avatar

Зочин 2021-03-23 154.6.19.19

ТЭНЭН БӨХ ЯАЖ МӨНГӨ ИДЭХЭЭ БОДОЖ БАЙГАА БИЗ. ТҮГЖРЭЛ ЮУ ГЭЖ БУУРАХАВ. ЗАСВАР ХИЙЖ БОЛНО

Avatar

зөв 2021-03-23 202.9.46.206

зөв

Avatar

Kol 2021-03-23 66.181.188.58

Бага шиг тэнэгтээрэй.тэнэг бөх!!

Avatar

Зочин 2021-03-23 66.181.184.110

Metro бариад баруун зүүн 4 замын хооронд хувийн машин явуулахгүй болгох

Avatar

ЗОЧИН 2021-03-23 64.119.23.65

ТҮГЖРЭЛ УЛАМ Л НЭМЭГДЭНЭ.ЯАГААД ГЭВЭЛ ХҮН АМ ӨДРӨӨС ӨДӨРТ ӨСӨН НЭМЭГДЭЖ БАЙНА.МАШИН ТЕХНИК Ч ЖИЛД ХЭДЭН АРВАН МЯНГААРАА ОРЖ ИРЖ БАЙГАА.ХОТОД БАЙШИН БАРИЛГА НЭМЭГДЭНЭ.ХАРИН ЗАМ НЭМЭГДЭХГҮЙ ИЙМД ГАРЦ БОЛ ЗӨВХӨН МЕТРО Л БАЙНА.

Avatar

Иргэн 2021-03-23 66.181.161.34

Иргэн. Энх тайвны гүүр рүү орох зам уулзваруудыг өргөтгөөгүй нөхцөлд гүүрийг өргөтгөөд ачаалал бууруулж чадахгүй. Хэвийн зүгээр байгаа бүтээн байгуулалтыг оролдоод хэрэггүй, шинээр өөр байршилд гүүр барих хэрэгтэй.

Avatar

Инженер 2021-03-23 192.82.75.11

Энхтайвны гүүрийг 6 эгнээ гэдэг чинь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлоно гэдэгтэй адил. Ийм хуучин гүүрээр оролдож болдоггүй юмдаа. Төмрийн хөгшрөлт гэж байдаг юм…. Энэ санаа явцгүй… Сум дарга ийм юмаар оролдоод хэрэгт л орно байх. Харин Яармаг руугаа нүүвэл дээр байх оо…

Avatar

Т 2021-03-23 66.181.161.91

Мөнгө нь байгаа юм бол хотын хүн амын 60 хувь байгаа гэр хороололд юм хийгээч ээ. Зүгээр байгаа юм эвдэнэ гэж солиорч байхаар

Avatar

Termergen 2021-03-23 202.9.46.36

Нэг доор шууд 3 Ихнаядын шаахаар шийдэж, Ардчилалын буянгаар хөгжсөн нэг улс дэлхийн түүхэнд байхгүй. Ил далд дарангуйлалын системээр хөгжөөд, сүүлд нь худлаа үнэн ардчилал болсон. Шинэ гүүр гэвэл Гермес төвийн урд бариач, Кино үйлдвэр Жуковын тэндээс шууд нарны замтай нийлдэг зам бариач, өчнөөн сонголт байна.

Avatar

polk 2021-03-23 64.119.27.192

Түгжрэл бууруулъя гэж бодож төлөвлөж бгаа бол Нийслэл-н төвөөр шахуу өнгөрч бгаа ТӨМӨР ЗАМАА богд уулын урдуур гаргасан тохиолдолд 85% түгжрэл гуай буурч болох юм. Энэ олон хагас зэрлэг сэтгэхүйтээ жолооч нараа тархинд нь юм хэлээд ойлгохгүй бол шууд э.з, түрүүвчтэй нь шууд харьцаж бж энэ сэтгэхүйн дориотлоос үүсээд буй ТҮГЖИРЭЛ бүрэн багасна

Avatar

зохиогч 2021-03-23 192.82.75.11

Хотын захаас нэг хэсэг приустэй нөхдүүд ирээд л халтуур хийдэг баагийнууд … Хэдэн мянган шампанзе хүмүүс… машинтай орилолдоод, сигналдаад л хонь үхрээ хариулж хуу хааг гээд л бие биенээ барьж авч багалзуурдаж унаад л инээдмийн эмгэнэлт хошин жүжиг тоглоод … Энэ бүхэн 2000 оноос хойш төр засаг барьсан МАН-гийн Ми овогтийнхоны кланы хийсэн ажил… Одоо долькагийн хэлдгээр зөвхөн метро…. Метро нь маньдаа ахадсан үнэтэй… Хэнч метрог хандиваар барьж өгөхгүй… За тэгээд хонь үхрээ хот

Avatar

Зочин 2021-03-23 202.126.89.64

Tvgjrel buurah eseh ni Samhaibuzart hamaagvi sh dee! Yun sonin genen yum yarihiin. Tomhon tusul hiilgeed l tvvneesee yambiital tsavchih ni l gol yum l daa !

Avatar

Зочин 2021-03-23 64.119.25.236

Байгаагаа нураах биш цоо шинэ гүүр тавих хэрэгтэй. Тэгж байж ачаалал буурна. Одоо байгаа гүүрнүүдийнхээ завсраар шинэ гүүр тавь.

Avatar

Гүүр нь 6 эгнээ болсон ч гүүр рүү орох, г 2021-03-23 64.119.25.236

Гүүр нь 6 эгнээ болсон ч гүүрний 2 талын зам нь 6 эгнээ болохгүй бол түгжрэл буурахгүй.

Avatar

Зочин 2021-03-23 202.126.89.64

Zivuu, chi mongol elegyei hvn bna.

Avatar

Зочин 2021-03-23 103.26.194.151

6 байугай 10эгнээ болсон ч хэвээрээ. армагийн зам 6 эгнээ болоод нэмэргүй л байна даа

Avatar

Зочин 2021-03-23 64.119.25.236

Хуучнаар үйлдвэр комбинатын цагаан хаалган дээр ирээд чигээрээ явах нь 1 эгнээ болчхоор ялгаа гарахгүй байхгүй юу? нарны гүүр рүү эргэх нь 1 эгнээг нь хаачихна, давхар эргэх гэсэн мал бас нэг эгнээг нь хаачихна, ганцхан эгнээ чигээрээ явна шүү дээ.

Avatar

зочин 2021-03-23 202.9.40.12

Хотын төвийг дөрвөн зүгт огтлолцсон трамвайтай болговол метро барихаас дээр дээз

Avatar

Зочин 2021-03-23 66.181.185.244

ийм балай юм хийхээ болиорой.

Avatar

лхагва 2021-03-23 122.201.31.180

тvгжрэл энд хамаагvй цавчих монгон дvн нь л чухал торийн ордонгоос засгийн газар еронхийлогчийн тамгын газрыг нvvлэг еронхийлогч Их тэнгэрт УИХ засгийн ордонд харин засгийн газар яармагт хотын захиргааны шинэ байранд орчихвол машинуудын товрvv чиглэх урсгал сарнивд тvгжрэл буурна

Avatar

mgl 2021-03-23 139.5.218.21

tugjrel buurahgui.

Avatar

Зочин 2021-03-23 192.82.75.132

Энэ гүүрийг зүгээр тайван орхичих, харин яармагаас 10-р хороолол чиглэлд шинэ гүүр барьж байгуул.

Avatar

зочин 2021-03-23 202.9.46.114

Аль социализмын үед л таван зуун мянга хүртэлх хүн амтай хотод автобус нэг саяаас дээш хүн амтай бол метро зайлшгүй барьж байж нийтийн тээврийн асуудлыг шийднэ гэсэн хотын нийтйин тээврийн асуудлыг шийдэх шийдлийг гаргасан байдаг юм байна лээ
Гэтэл манайд нийтийн тээвэр гэхээр автобус гэж ойлгодог .Дэлхйин хөгжлөөс бараг 100 жил хоцорч явБарууны орнууд Оросууд ч тэгэж шийдсэн байдаг .Хот хөгжүүлэлт нь ингэж зөв хийгдсэн хотуудын хот төлөвлөлт хамгийн зөв байдаг Манайд эсрэгээр л яваад байх юм.

Avatar

Зочин 2021-03-23 139.5.218.87

Саяхан л өчнөөн зээлийн юань аар засааа биздэ, ядаж тэр зээлээ төлж дууссымуу, энэ махан толгой яаж мөнгө ш*** вээ гээд бодож2 олсон нь энэ үүү хахаха, ядаж байхад бригад нь яг ийм юм байхдаа хахаха

Avatar

Зочин 2021-03-23 66.181.190.141

Зүгээр орхи доо. Тэрний оронд маск энэ тэрээ шахаад байж бай тэгэх үү Сумъяабазар дарга аа! Та нарын гүүр барихыг хүлээсээр нас дуусах биз. Өмнөх гүүрийг нь 2 жил барьсан, одоо болсон тэгэх үү

Avatar

зочин 2021-03-23 150.129.143.198

Түүх дурсгалаа хүндэтгэ. Бэлгийн юмаа хэвээр байлга. Америкчууд Энх тайваны хөшөөгөө нураагаагүй. Францчууд Эфилийн цамхагаа нураагаагүй. Хятадууд Цагаан хэрмээ буулгаагүй. Европчууд эртний барилгуудаа шинэ барилгаар солиогүй.

Avatar

Иргэн 2021-03-23 202.9.46.118

Гүүр хичнээн өргөн болоодзалгах замыг нь өргөн болгохгүй бол түгжрэл багасана гэдэг юу л бол? Манай хотын дарга юмыг жаахан бодож байж ярьж баймаар юм аа? Дандаа буруу юм ярих юм?

Avatar

Зочин 2021-03-23 124.158.96.221

Метро барьж нийтийн тээврээ л хөгжүүлэх хэрэгтэй. МАНгарууд чадахгүй л дээ. Бат -Үүл ыаатар харин метро барина гэсэн шүү.

Avatar

Зочин 2021-03-23 139.5.219.251

Мэдэж байж бичиж бай. Замын цагдаагийн гүүр баригдсанаар энх тайваны гүүрийн аюултай түгжрэл алга болсон. Автобусны жолооч нар хэлээд өгнө гүүрийг өргөтгөх зайлшгүй шаардлагатай.

Avatar

зочин 2021-03-23 66.181.161.20

тэнэгт … сургууль цэцэрлэг эхлэнгүүт нам түгжирнээ… хэзээ нэгэн цагт эхэлнэ биздэ

Avatar

зочин 2021-03-23 124.44.59.30

Нийтийн тээврийн автобусыг галт тэрэг шиг цагийн хуваарьтай болгооч ээ. Ямар чиглэлд, хэзээ, хэдий тооны хүн зорчдогийг сайн судлаад автобусаа цагийн хуваарьтай, цэвэрхэн, тохилог, дулаахан болгооч ээ. Хотын захын гэр хороололд амьдардаг ажилгүй орлогогүй иргэд автомашинтай гэж үү? Түлэх түлш, идэх хоолгүй шахуу хүмүүс автомашинтай байх уу? Энэ гүүрийг оролдох хэрэг байна уу? Япончуудаас асуугаад арай өөр төлөвлөлт хийгээч ээ.

Avatar

Зочин 2021-03-23 202.21.108.250

Guur barih gej 3 jil bolno, Guurnii tsaana amidardag irgediin amidral tam bolno shdee

Avatar

ЗОЧИН 2021-03-23 202.126.88.212

СУМЬЯАБУЗАР ГЭЖ МӨНГӨ ХУСАХ БӨӨН МӨРӨӨДӨЛ !!! ЮУ Ч ГЭЖ БҮЛТЭРЖ МЭДНЭ !!! ХЭРЭГ АЛГА . АЖЛАА ӨГӨӨД ЗАЙЛВАЛ ТААРНА .

Avatar

Зочин 2021-03-23 37.10.152.79

Mashiny daatgal ,tatvaryg nemeh heregtei.hotyn tuvuur 10 aas deesh nasjiltai dizeli,benzin tergvvdiig yavuulahgvi bh.Buruu joloodlogotoi mashinyg hileer oruulahgvi bh.Orj irseniig ni joloog solitol hudulguund oroltsuulahgvi bh .hotod Mosjva shig kolitso barih.hamgiin narantuul zahyg nvvlgeh,daraa ni tecnikiin zahyg.Ingej tsogtsoor ni shiideh bol UB udahgvi noli zogsono

Avatar

Зочин 2021-03-23 150.129.140.146

Гүүрийн наана цаана түгжрэл ихсэнэ. Өөр газар барих хэрэгтэй. Ийм тэнэг юм хийх хотын захиргаанд толгой бн уу.

Avatar

Зочин 2021-03-23 139.5.218.226

Хотын тугжирлийг багасгах дараахь саналууд байна
1. Нийтийн тээврийг нэмээд ямарч ашиг гарахгуй одоо зам дээрээ автобус нь багтахгуй нэг зогсоол дээр 8-10 автобус зэрэг ирж байна Иймд нэг гарц бий тэр нь. Давхар зам барих
2 Суулийн уед баригдсан хороолол бурд хэд хэдэн сургууль цэцэрлэг барьж хуухдуудийг 500 метрийн радус дотор сургуульдаа явдаг болгох энэ хойшид барих хороололуудад хатуу мордож ажиллах

Avatar

Зочин 2021-03-23 64.119.17.94

Энхтайваны гуурийг ергетгеед ямар ч ашиггуй, тэнэг бех зевхен еерийгее эвэртнуудийг бодсон юм хийж байна, Сумтайбазарын гэрийг баянхошуу руу нуулгэ, тэгвэл арай еер юм ярьж магадгуй, ер нь энэ ийм угаасаа толгой муутай нехерт юун хотын дарга багахан сумын дарга ч томдох бололтой

Avatar

Зочин 2021-03-23 66.181.176.97

Би зөндөө хэлсэн. УБ-чуудад нэр нүүрээ барсан энэ МАНгуу нэг ч ажил хийж чадахгүй, иргэдийн дэмжлэг хүлээхгүй гэж. Дахиад хайран 4 жил алдах боллоо энэ муусайн МАНгаруудаас болж.

Avatar

Цолмон 2021-03-23 150.129.140.150

Төв хэсгийн уулзваруудын нэвтрүүлэх чадвар муугаас энх тайвны гүүр дээр түгжрэл үүсдэг шүү. Уулзваруудаа өргөтгөж, давхарлах талаар бодоочээ. Ялангуяа төв шуудангийн уулзварыг доогуур, дээгүүр давхарлаж шийдвэрлээчээ. Сүхбаатарын талбайн баруун зүүн талд тлм зогсоолууд гаргаачээ

Avatar

зочин 2021-03-23 202.131.227.30

Гүүрийг хичнээн өргөн болговч гүүр гараад зам нь нарийн учир ямар ч ялгаа байхгүй түгжрэл

Avatar

зочин 2021-03-23 202.131.227.30

1 рт Метро 2 рт нь хурдны зам барих тэгвэл түгжрэл байхгүй болно.
Үүнд хөрөнгө оруулалт их шаардагдана төмөр замаа бариад нүүрсээ сайн зараад олсон доллараараа метро хурдны замаа барина даа

Avatar

Зочин 2021-03-23 66.181.161.99

Төмөр замаа гаргаад тэр трассаар нь нэвт хурдны зам барихад л бүгд шийдэгдэнэ гэдгийг яагаад ярихгүй байна. Тийм зам үнэхээр хэрэгтэй ашигтай юм байналээ. Зам дээрээ гарч яваад хэрэгтэй газрынхаа чигтээ буугаад л орчихдог замруугаа УБ шиг уртаашаа хотод голоор нь нэвт гарсан ийм зам л хэрэгтэй. Манаайхан шиг машин унах дуртай уг нь цөөхөн Монголчуудад сүржигнээд байх асуудал бишлдээ. Ард олноо буруутгаж өөнтөглөх биш боломж бололцоогоор хангах төр Хийх хүнд амархан хийхгүй хүнд бүгд хэцүү шүү.

Avatar

Пүүжий 2021-03-23 202.179.21.236

Эхлээд тэр Дарханы замаа дуусгачих. Дараа нь хотдоо гүүрэн хурдны зам барьж болно шүү дээ!

Avatar

ЗОЧИН 2021-03-23 202.9.40.40

ДАРХАНЫ ЗАМЫГ ХИЙХ ГЭЖ ӨМНӨ НЬ БАЙСАН ЗАМАА ЭВДДЭГ УЛС ШҮҮ ДУУ БИД ЧИНЬ ! ЭНХТАЙВАНЫ ГҮҮРИЙГ НЭМЭХ ГЭЖ БАС ГҮҮРЭЭ ХААЖ БАЙГААД Л , ЭСВЭЛ НУРААЖ БАЙГААД Л ҮЗЭЖ ТАРНА БИЗ … ТЭГЭЭД ХОТ ХОЁР ХУВААГДАНА …

Avatar

Зочин 2021-03-23 66.181.186.9

37 мянган хүн амтай хороо улсын сургууль цэцэрлэг байхгүй байхад яаж наад түгжрэл яаж байхгй болох юм.Одоо хурдан Хурд хорололоос Дүйжингарав хүртэл улсын сургууль цэцэрлэг барих хэрэгтэй. Байшин барихаа зогоож үлдсэн газарт хэрэгтэй зүйл барихгүй бол та нар хараа2 жилийн дараа гүүр том болоод ч бүр их зовлонтой учирна.

Avatar

Зочин 2021-03-23 66.181.183.236

Гадны улсын алдааг давтах нь

Avatar

Зочин 2021-03-23 66.181.183.236

Төмөр зам л түгжрэлээс гаргах төгс арга нь

Avatar

Зочин 2021-03-23 66.181.161.93

Тэрний оронд 5н шар прийзр дээр гүүр барих нь зөв бхоо

Avatar

Ergui atsaa 2021-03-23 66.181.161.93

Түй

Avatar

зочин 2021-03-23 66.181.161.20

Зам өргөсөгвөл машин л нэмэгдэнэ ..Машин авцгаа ,, гэсэн уриалга л болншдэ .
Метро байгуулхаас өөр гарц байхгүй шд ..
метроны шугам 1000 жил болсонч ашиглагдаж л байна .

Avatar

Пүүөий 2021-03-23 202.179.21.236

Төмөр замыг хотоос гаргана гэх юм. Тэр бүтэхгүй ээ!? Тэр Богд хан тз гээд байгаа нь хот орохгүй транзит ачааг л хотоос тойруулж байгаа болхоос бусад ачаа, хүн тээвэр бүгд л хот дундуураа явна шүү дээ.

Avatar

зочин 2021-03-23 202.131.227.30

Гадаад явж үзээгүй хүмүүс метрог ойлгохгүй л дээ

Avatar

зочин 2021-03-23 202.131.227.30

Метро бариад ашигтай байлгүй яахав дээ урт хугацаандаа алсыг харах хэрэгтэй Өдөрт дор хаяж таван зуун мянган хүн явах болно энэ бүх хүн өдөр бүр 1-2 цаг ажил гэр хоёрын хооронд явахдаа хэмнэнэ Цагаас илүү үнэтэй зүйл гэж хаана байна Хэн метро баривал 2-3 цаг машиндаа түгжрээд явахыг хүсэх вэ ийм замыг метрогоор 20-30 минутад явна Тэгээд хээээч түгжрэхгүй

Avatar

зочин 2021-03-23 192.82.73.142

Метро гэсэн үлгэрээр ч яахав эхлээд баруун зүүн 4 замаа саадгүй огтлолцдог болгочих, дараа нь Баянбүрдийн тойрог нохойтой хөшөөтэй тойрогоо 4 зам болгочих.

Avatar

Пүрэвжав 2021-03-23 202.179.21.236

Бат-Үүлээ буцааж хотын даргаар тавиад Метрогоо баръя даа. Бусад нь дэмжихгүй бол!

Avatar

Зочин 2021-03-23 64.119.16.40

Энхтайвны өргөн чөлөөг гүүрэн давхар замтай болговол түгжрэл багасна даа

Avatar

зочин 2021-03-23 202.131.227.30

Гадаад очихол том хотууд бүгд метро л барьж нийтийн тээврийг шийдсэн байдаг даа.Тэгээд бас хурдны замууд , гүүрэн замууд ч барьсан байдаг .Манайд иймэрхүү байдлаар шийдвэл түгжрэл байхгүй болно.

Avatar

зочин 2021-03-23 202.131.227.30

22 ын товчоонд орон сууцны хороолол бариад метроны шугам байвал хот тийшээгээ тэлээд л яавчихна Ажил гэр хоёрын хооронд хурдан хүрэх учраас . Тэгээд хотын түгжрэл хотын төвийн төвлөрөл саарч эхлэн хүмүүс 22 тийшээ байшин барилга хаус хороолол бариад эхэлнэ.Эхлээд нийтийн тээврийг нь шийдээд өгчихвөл бусад нь аяндаа бий болчих юм.Жишээ нь Япон Солгонгост 200 км-ын цаанаас хүмүүс ажилдаа явдаг тэгсэн мөртлөө ажлаасаа хоцордоггүй Яагаад гэвэл нийтийн тээвэр нь хурдан шуурхай найдвартай

Avatar

Зочин 2021-03-23 202.126.89.46

Олон долоон үггүйгээр эхлээд тэр сүүлд барьсан гүүрээ дуусгачих

Avatar

Зочин 2021-03-23 103.229.123.198

Барьж байгаа гүүрээ ашиглалтанд оруулаач

Avatar

Зочин 2021-03-23 192.82.76.90

хэрэггүй. хуучин машины импортоо зогсоо. 15-20 жил болсон машинуудаа явуулахаа боль. цахилгаан автобусууд явуул!!!

Avatar

Огцроод л зайлаадах! 2021-03-23 66.181.176.97

Энэ МАНуухай царайлсан МАНгараа зайлуулаач МАН-ы л*******д аа!!!

Avatar

Монгол Зочин 2021-03-23 64.119.21.141

Одоо наад машины зам зогсоолоо боль доо. Хотруугаа машин явуулахгүй байх талын арга хэмжээгээ бод. Явган хүн, дугуйн зам барьж тэр талруу явахгүй бол энэ хотод хүн амьдрах аргагүй төмрийн бөөгнөрөл үүсэх нь ээ.

Avatar

зочин 2021-03-23 202.131.227.30

Метро барих хэрэгтэй байна жишээ нь 5 шараас Их дэлгүүр ороход ямар ч үед 20 минут явна.Машинаар явбал түгжрэлтэй үед 2 -3 цаг явдаг .Ийм үед хүмүүс машин биш метрогоор л явна.Энэ чинь хөгжил дэвшил шүү дээ

Avatar

Зочин 2021-03-23 66.181.161.96

Шал хэрэггүй санаа байна. Гүүрийг хичнээн өргөн болгоод давж очоод л таг бөглөрөөнд орохоос хойш.

Avatar

зочин 2021-03-23 202.131.227.30

Хамгийн шалгарсан хувилбар бол Метро ямарч нөхцөл түгжрэл үүсэхгүй Гүүрэн замууд дараа нь барих хэрэгтэй бас л түгжрэнэ
Хот төлөвлөлтийн онолоор таван зуун мянга хүртэл автобус троллейбус нэг саяаас дээш хүн амтай бол Метро байх ёстой гэдэг юм.
Метрог 5-10 жилийн хугацаанд жишээлбэл 5 шараас оффицер хүртэл барих учраас одооноос эхэлэхгүй бол оройтлоо .
Жайкагийн судалгаагаар нэг тэрбум ам доллар шаардлагатай гэсэн байна .Тэгвэл жилд 100 сая доллар зарцуулна мөнгө бол байгаа шүү дээ

Avatar

Зочин 2021-03-23 203.91.115.250

za enkhtaibanii guuriin khajuugaar barikh khergeti bas neg gachin um bolgono odoogiin baidaliig sergeej chadakhgui

Avatar

Зочин 2021-03-23 202.9.40.25

Гүүрэн замууд бариач ээ. Юун хуучин гүүр өргөтгөх вэ

Avatar

Зочин 2021-03-23 66.181.165.44

Enkhtaivanii guuriig urgun bolgoloo geed tuv shuudangiin uulzvar deerh tugjrel arilahgui ulam l ihesne. 40 beton toi usiig husliin undaanii tsorgoor goojuulah gesentei adilhan zuil. Tegeed ch tuuh dursgaltai gants saihan guuree nuraaj bolohgui. europe d bol sergeen zasaad heden zuun jil bolj baigaa guuruud zunduu baidag.

Avatar

зочин 2021-03-23 103.26.194.87

Төв шуудан орчмийн замд томхон тойрог хэлбэрээр хөдөлгөөнийг зохицуулах хэрэгтэй

Avatar

Гангамөрөн 2021-03-23 103.212.116.86

20эгнээтэй болгий. Тэгүүл гоёоо. Дунд нь гуанз дэлгүүр бүүр хүнсний зах барий. Зарим төлөөлөгчид машин дотроо хоолоо хийж иддэг юм чин бүгдээрээ дууриагаад хоолоо хийж идээд болохгүй бол хонох төлөвлөгөөтэй майхан сав хөнжил гудасаа аваад явцгаая.

Avatar

Ёстой т1 хог юм яяармагруу шинэ гүүр гаргаач 2021-03-23 150.129.143.212

Т1

Avatar

Зочин 2021-03-23 78.164.49.20

Улаанббаатарт зам өргөсгөөд асуудал шийдэх нь юу л бол. Хөндлөн зам хэд байгаагаа тооцсон болов уу. Замын урсгал зөвхөн Туул дагуу л их байгаадаа. Харин хөндлөн замаа нэмэх, голын гүүр, төмөр замын хөндлөн гарцуудыг нэмэх, бас хот төлөвлөлтөндөө замаа анхаарах ёстой болов уу. Өргөн зам дэлхийн цөөхөн улсын, хэдхэн хотод л байгаа ш дээ. Дээр нь жолооч нарын, бидний өөрсдийн сахилга.

Avatar

зочин69 2021-03-23 202.55.191.130

Шинээр юм бариачээ, хуучин нь байж л байг, Зөвхөн явган болон дугуй явах гоё гүү барьж болноодоо

Avatar

Зочин 2021-03-23 202.179.25.233

Их дээд сургуулиудыг хотоос гаргах.

Avatar

zochin 2021-03-23 202.179.25.132

naad guuree orchi!!!, oor busad boon asuudal teriigee ur dun gartal duustal chii. Maanag n cheveeree bna ter Sumiabazar

Avatar

Т.Болд 2021-03-23 64.119.21.207

Orchin tsagin hund bolon tuunii orching taivanbolgohod chiglesen conceptees tatgalzsan mashind zoriulgdsan ymar ch tuuhgui hot bolgoh teneg shiidel!

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-03-23 202.9.46.132

сумьяа даргад сэтгэл зүтгэл байгаа ч мэдлэг туршлага арга барил болоогүй байна аа мэрэгжлийн хүмүүсээс сайн асуу БАТЦООЖ гэж нэг мэрэгжилтэн бий Тэр хүн сүүлийн 40 жил замын асуудал хариуцсан хүн замын бүх төсөл дээр тэр хүний санааг сонсох ёстой лдоо
гүүрийг өргөтгөвөл нэг мөсөн цэцэг төв,,ордны баруун ийн уулзвар багшийн дээдийн уулзварыг дахарлаж байж л үр дүн нь гарнадаа

Avatar

Зочин 2021-03-23 202.9.46.114

Метро барьсан нь дээрээ. Метро ашиггүй гээд байгаа нөхдүүдэд одоогийн нийтийн тээвэр ашигтай байгаа юу гэж асуулт тавьмаар байна.

Avatar

Иргэн 2021-03-23 192.82.71.240

Нэг км метрог 120 сая амдоллар буюу 340 тэрбум төгрөг. 10 км 3.4 их наяд төгрөг гэсэн тооцоо гарч байсан

Avatar

Пүүжи 2021-03-23 202.179.21.236

МАН-ынхан л метрог үзахгүй байгаа юм даа

Avatar

Иргэн 2021-03-23 103.57.94.244

Энэ бөх нөхөрт гүүрэн дээр 10 эгнээ зам байгаад ч цаад 120-ийн уулзвар дээр очоод таг зогсоно гэдгийг харах сэтгэх чадвар байгаам уу?

Avatar

Zochin 2021-03-23 147.161.192.117

Гүүрийг хэвээр нь үлдээх хэрэгтэй. Тэрний оронд эхний ээлжинд нийтийн тээврээ л сайжруулах хэрэгтэй. Японоос суралцаач. Бэлэн шийдлүүд байна шүү дээ.

Avatar

Зочин 2021-03-23 202.21.103.10

ДАРХАНЫХАА замаа дуусгаад дараагийн ажилдаа орж сурах хэрэгтэй хийсэн зүйлийнхээ дараа шинэ зүйл дээр алдсан онсноо сайжруулаад хийх хэрэгтэй тэгж байж бүтээн байгуулалт явдаг ш дээ. нэг үг байдаг даа БУШУУ ТУУЛАЙ БОРВИНДОО БААСТАЙ ГЭЖ

Avatar

Irgen 2021-03-23 43.228.129.150

Энхтайвны гүүрийг өргөтгөсөн ч нэмэр байхгүй ээ. Дэлхийн нийтийн жишигийн дагуу давхар зам л түгжрэл багасгандаа. Давхар зам барих төслийг дэмжээд өгөөчдээ. Би лав их дэмжиж байна. Ерөнхий зам дээгүүр давхар хурдны зам явж байвал, хотын нэг захаас нөгөө зах болтол ямарч гэрлийн дохиогүй явж болдог болно гэхлээр, гоё санагдахгүй байна уу?

Avatar

доржоо 2021-03-23 202.9.40.146

Энхтайваны гүүрэн дээр түгжрээгүй. хотын төв зам түгжрээд байгааг хэрхэн шийдвэрлэх вэ ? гэдэгт анхаарамаар байнав Метро бариулах талаар зоригтой шийдвэр гаргаж төлвөлгөө зохиож ард түмэндээ тайлбарлаж, шаардлагатай бол олон түмэн боломжоор га рбие ролцох мөн хандив цуглуулах, гадаадын хөнөргө оруулах ажлыг эртнээс зохион байгуулмаар байна. Метротой болбол хэн ч машин унаад түгржээд зогсож байхыг хүсэхгүй шүү дээ. Ихэнх нь метрогоор зоричих боломжтой болно.

Avatar

Зочин 2021-03-23 103.26.193.47

Tuukhend zarim baiguulamjiig kheveer uldeevel yasan yum be. Shineer guur barikh ny iluu bolov uu.

Avatar

Зочин 2021-03-23 66.181.180.210

Mundag

Avatar

Зочин 2021-03-23 103.9.90.100

гүүрээ өргөсгөөд том болголоо гэхэд аман дээрээ нарийсаад гацаад бөөн түгжрэл болно, үүнийг шийдэх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-03-23 202.126.89.161

Замын цагдаагийн гүүрэн зам одоо ч дуусаагүй байгаа. Монголд болж байгаа юм нэгч алга. Үнхээр нүүдэлчин хүн нийгэмших боломжгүй юм байна. Түгжрэл арилгах маш олон арга байна. Даанч монгол хоёр хөлтэй малууд чадахгүй!!!

Avatar

Зочин 2021-03-23 192.82.76.90

хүн хоорондын зай байр. 2 хүний хооронд нэг үхэр байхаар…

Avatar

хүк 2021-03-23 66.181.179.97

МАНЫН МАЛНУУДАА ШИНЭ ГҮҮР БАРЬ. ТҮҮХИЙН БАЙГУУЛАМЖ ЭВДСЭНИЙ ХАРИУЦЛАГЫГ ХЭН ҮҮРЭХ ВЭ. ЯГ Л ДАРХАНЫ ЗАМ ШИГ ЮМ ЯРИХАА БОЛЬ.

Avatar

зочин 2021-03-23 203.217.139.240

Мэрэгжлийн хүмүүсээр судалгаа хийлгээ ч дээ. тэгж байж шийддэг юм шүү дээ.

Avatar

Төртэй ард түмэн байх юмсан 2021-03-23 103.26.193.134

Малнууд шинэ юмаа л заваартуул, Хуучин бүтээн байгуулалтаар оролдохгүй шүү…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж