"Гамшигт хүртэл газар хөдлөөгүй учир дуут дохио ажиллаагүй" | News.MN

"Гамшигт хүртэл газар хөдлөөгүй учир дуут дохио ажиллаагүй"

"Гамшигт хүртэл газар хөдлөөгүй учир дуут дохио ажиллаагүй"

"Гамшигт хүртэл газар хөдлөөгүй учир дуут дохио ажиллаагүй"

Өнгөрсөн шөнө (2021.03.23) 22:47 цагт Говьсүмбэр аймгийн Баянтал суманд 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дундговь аймгуудад мэдрэгдсэн. Мөн чичирхийллээс үүдэн барилгын хана цуурсан мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан юм. Энэ талаар Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын ерөнхий газар болон ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодрууллаа.

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч А.БАТБОЛД:

-Аймгийн хэмжээнд нөхцөл байдал хэвийн байна. Баянтал суманд мөн адил. Газар хөдлөлт болсон Баянтал суманд зарим нэг байшин барилгын хана, таазад цууралт үүсэхээс өөрөөр ноцтой хохирол учраагүй. Баянтал сумын иргэд айж сандарсан байсан. ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлж буйгаар өчигдөр газар хөдлөлт болсноос хойш 40-50 удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн гэж ярьсан. Өнөөдөр газар хөдлөлтийг таниулж сурталчлах өдөр. Энэ дагуу газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авч ажиллах талаар ажлууд зохион байгуулагдана.

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн салбарын дарга М.ӨЛЗИЙБАТ:

-Өчигдөр шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн “Шилийн тээг” гэдэг газар (сумын төвөөс хойд зүгт 16 км-т, Ө-46°45”36” У-108°18”00”) газар 5,5 магнитудын газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн нь үнэн. Гэхдээ энэ нь гамшигт хүрэх хэмжээнд хүчтэй байгаагүй учир дуут дохио ажиллаагүй.

Одоогийн байдлаар газар хөдлөлтийн чичирхийллийн талаар болон хохирол учирсан эсэхийг тогтоохоор Онцгой байдлын газар, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн шуурхай ажиллаж байна. Урьдчилсан байдлаар тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Улаанбаатар төмөр зам"-ын Оорцог-Энгэрийн өртөөний ажилчдын байрны хана цуурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Хохирлын хэмжээг тогтоохоор тус аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг мөн ажиллаж байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Хэнтий аймгийн иргэдэд мэдрэгдсэн, судалгаа хийж байна. Мөн өнөөдөр иргэдэд газар хөдлөлтийн талаар сурталчлан таниулах цахим хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Маргааш Гамшгийн дуут дохиоллын систем ажилууллах туршилт хийгдэнэ. Иймд иргэд олон нийтийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд таниулах өдрийн мэдээлэлтэй маань идэвхтэй танилцана гэж бодож байна. Хэрэв иргэд болзошгүй байгалийн гамшгийн талаар хангалттай мэдээлэлтэй байвал өчигдрийнх шиг чичирхийлэл мэдрэгдэх үед сандрах зүйл байхгүй.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2021-03-24 202.179.24.160

Сүртэйшдээ .Иймэрхүү чичирхийлэлд яах чүгүй. Бас гамшгийн дуут дохио ажиллахгүй байх нь зөв шүү. дээ. Өмнө нь газар хөдлөлтийг мэдрээгүй болохоор хүмүүс айж эмээгээд сүржигнээд байгаан. Заавал хүчтэй хөдөлгөж дуут дохио ажиллуулж турших гээд байдгиймуу яадгийн. Тоглоом биш шүү дээ. Дуугарахгүй бол сайн, хэвийн гээд тайван л байцгаа. Японд хэсэг амьдрахад энэ зэргийн хөдлөлтийг тоох ч үгүй, бараг өөрөө хэдэн балл гүехэн байна уу, газрын гүнд хэд орчим балл гээд багцаалдаж мэдэрдэг болно.

Avatar

Зочин 2021-03-24 59.153.84.139

Хүрэлсүхийг хулхидаад байхаар лус савдаг хилэгнэж байна.

Avatar

Зочин 2021-03-24 59.153.84.139

Наадах чинь угаасаа ажиллахгүй

Avatar

Зочин1 2021-03-24 203.91.115.48

Тэр бол сэрэмжлүүлдэг биш гамшиг болсны дараа дуугардаг зориулалттай дохио юм.

Avatar

Зочин 2021-03-24 202.55.188.102

Ter ni evdersen biz

Avatar

Зочин 2021-03-24 202.21.113.66

10 өнгөрөөд орой ажил дээр сууж байхад багахан чичиргээ мэдэгдсэн шүү. Давтаагүй, 10 секунд хүрэхгүй үргэлжилсэн

Avatar

Зочин 2021-03-24 192.82.65.168

өвлийн 7 аравны хэд дээр бас ингэж хариулж байсан санагдаж байна. Газар хөдлөх болгонд ийм хариулт өгөөд сууж байх юм байхдаа.

Avatar

Зочин 2021-03-24 122.201.20.194

Газар хөдөлсөн л бол дуут дохио ажиллах ёстой. Энэ бол хариуцлагагүй мэдэгдэл байна.

Avatar

* 2021-03-24 66.181.161.85

хэдэн км-ийн гүнд төв нь байсан бэ? энэ мэдээллээ дандаа орхигдуулж байх юм. мэргэжлийн хүн нь хүртэл мэдэхгүй гэхээр манай улс энийг тогтоож чаддаггүй юм байна. хаана хөдлөх нь чухал биш, хэдэн юм-ийн гүнд төв эь байв гэдэг нь чухал.

Avatar

Зочин 2021-03-24 202.179.27.246

хүмүүсээ, сэтгэл санаагаа засаж жаахан ч гэсэн сайхан сэтгэл түгээхгүй бол хэцүү шүү. Хүний мууд дурлаад байдгаа больцгоо! Хүний мууг үзэх өөрт болон үр хүүхдэд цөвтэй. Хүчтэй газар хөдлөвөл яана даа. Нэг нэгэндээ сайн сайхныг хүсч, атгаг хар муухай сэтгэлээ орхи!!!!1

Avatar

Зочин 2021-03-24 66.181.190.145

Heleed yu ghew , buun us honzongiin don shugelsen humuus

Avatar

Зочин 2021-03-24 103.26.195.55

Газар хөдлөө л биз Одоо тэгээд "ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОР" гэж цамнацгаах уу ?

Avatar

Зочин 2021-03-24 192.82.68.192

ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ ЗАСАГ ОГЦОР

Avatar

Зочин 2021-03-24 66.181.161.48

Монгол эх орныхоо газар шороо уул усаа хилэгнүүлснээс болж сүүлийн үед газар хөдлөлт байгалын гэнэтийн үзэгдлүүд улам хүчтэй болж байна даа. Энэ тэнэг юмнууд нь мөнгө л бодохоос өөр юм даанч алгадаа. Аливаа буруу үйлдэл эргээд өөрөөс нь биш гэхэд үр удамаас нь авдаг гэдэг үнэхээр байгалййн жам юмдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж