Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хошууч генерал Т.Бадралыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал үүрэгт ажилдаа томилогдсоноос хойших таван сарын хугацаанд Монгол Улс-БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны хамтын ажиллагааг бүх түвшинд бэхжүүлэн хөгжүүлэх, ялангуяа, эдийн засаг, худалдааны салбарт урагшлуулахад онцгой анхаарал хандуулж ажиллахыг Элчин сайд Т.Бадралаас хүслээ.
Эх сурвалж: president.mn
Холбоотой мэдээ