“Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах шаардлагатай”

Хуучирсан мэдээ: 2021.03.23-нд нийтлэгдсэн

“Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах шаардлагатай”

“Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах шаардлагатай”

Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын гишүүн болсноор үндэсний хэмжээнд гадаад худалдааны бодлого, хэрэгжилтийг тус байгууллагаас гаргасан бодлогын баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага бий болсон. ДХБ-аас гишүүн орнуудын эдийн засгийн хөгжлөөс хамаарч худалдааны бодлогыг тодорхой хугацаанд хянан үзэж, Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр болон бусад гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг үнэлж, дүгнэн, хугацаатай үүрэг өгч ирсэн билээ.

Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) 2021 оны гуравдугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд Монгол Улсын худалдааны бодлогыг гурав дахь удаагаа хянан хэлэлцэв. Тус хуралдаанд Монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүлж, хуралдааны даргаар Исланд Улсын Элчин сайд Хералд Аспелүнд, хэлэлцүүлэгчээр Малайз Улсын Элчин сайд Рашиди Саид нар ажиллажээ.

ДХБ-ын гишүүн 16 улсаас 300 гаруй асуулт урьдчилан ирүүлснээс гадна хуралдааны үеэр 21 улсын төлөөлөл үг хэлсэн байна. Гишүүн улс орнууд Монгол Улс нээлттэй, чөлөөт худалдааны бодлого хэрэгжүүлж, олон талт худалдааны тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгааг үнэлж буйгаа илэрхийлсэн байна. Мөн Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр идэвхтэй бодлого баримталж ирснийг онцолжээ.

Үүний зэрэгцээ хөрөнгө оруулалтын орчин, худалдааны бодлого зохицуулалтын ил тод байдлыг хангах, эдийн засаг дахь төрийн оролцоо, мөн худалдаан дахь техникийн зохицуулалтыг сайжруулах, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байгааг тэмдэглэсэн байна.

Дэлхийн худалдааны байгууллага Монгол Улсын худалдааны бодлогыг өмнө нь 2005, 2014 онуудад тус тус хянан хэлэлцэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж