Засгийн газраас эдийн засаг нээлттэй байхын төлөө зогсоно

Хуучирсан мэдээ: 2021.03.23-нд нийтлэгдсэн

Засгийн газраас эдийн засаг нээлттэй байхын төлөө зогсоно

Засгийн газраас эдийн засаг нээлттэй байхын төлөө зогсоно

Сүүлийн өдрүүдэд 100, 100-гаар нэмэгдэж буй Covid-19-ийн халдварын тоо хоногтоо 200 даваад байна. Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр өчигдөр (2021.03.22) нийт 12326  сорьцод шинжилгээ хийхэд 206 хүнээс Covid-19 илэрч, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 5392 болсон талаар мэдээлсэн.

Өөрөөр хэлбэл, халдварын нөхцөл байдал улам хүндэрч, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрснийг албаныхан хэлж байгаа. Тиймээс зарим эрдэмтэн судлаачдын судалгаагаар хатуу хөл хорио тогтоох саналыг гаргаад байгаа билээ. Иргэдийн зүгээс хөл хорио тогтоохын эсрэг байр суурьтай байгаа бол Засгийн газраас эцсийн мөчөө хүртэл эдийн засаг нээлттэй байхын төлөө зогсоно гэдгээ хатуу илэрхийлсэн.

Улсын Онцгой комисс /УОК/-ын өргөтгөсөн хуралдаанаар өчигдөр /2021.03.22/ дөрөвдүгээр сарын 5-нийг хүртэл одоо байгаа түвшнийг хэвээр хадгалж, аж ахуй нэгж /ААН/-үүдэд үйлчилгээний цагийн хуваарийг шинэчлэн гаргах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, цар тахлыг “сөрсөн” шийдвэрийг гаргаад буй юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж