БНХАУ-аас Монгол Улсад суугаад Элчин сайдын яамнаас энэ сарын 16-ны өдөр дараах мэдэгдлийг гаргажээ. "БНХАУ болон гадаад иргэдийн зорчих хөдөлгөөнийг үе шаттайгаар сэргээх зорилгоор, 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн, тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь Хятад улсад бүтээсэн Covid-19 халдварын эсрэг вакцин хийлгэсэн төдийгүй вакцин хийлгэсэн тодорхойлолт бүхий виз мэдүүлэгчдэд дараах дэмжлэг үзүүлэх юм. Үүнд:
- БНХАУ-ын төрөл бүрийн салбарт үргэлжлүүлэн ажиллах, үйлдвэрлэлээ сэргээх үйл ажиллагаа эрхлэхээр ирэх хүмүүс болон тэдний гэр бүлийн гишүүд нь Covid-19 халдварын цар тахлын өмнөх шаардлагын дагуу материалаа бүрдүүлнэ.
- "Нэн яаралтай хүмүүнлэгийн хэрэгцээ" бүхий БНХАУ-д зорчих иргэдийн виз олголтын цар хүрээг зохих хэмжээгээр өргөжүүлнэ. Хамаарах иргэд нь хятад иргэд, эсхүл байнгын оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэний гэр бүлийн гишүүн буюу эхнэр, нөхөр, эцэг, эх, хүү, охин болон бусад хамт амьдардаг ойрын хамаатан /ах, эгч, өвөг эцэг, эмэг эх, ач, зээ/ байна. БНХАУ-д зорчих зорилго нь гэр бүл, асран хамгаалах, төрөл саднаа эргэх, оршуулах ёслолд оролцох, эсхүл хүнд өвчтэй хамаатнаа эргэх зэрэг байна.
- АПЕК-ийн хүчин төгөлдөр бизнесийн зорчих карт эзэмшигч иргэн нь АПЕК-ийн хүчин төгөлдөр бизнесийн зорчих карт болон БНХАУ-ын уригч байгууллагын урилгыг үндэслэн бизнес ангиллын виз мэдүүлж болно.
Дээрх гурван төрлийн шаардлагыг хангасан виз мэдүүлэгчид холбогдох материалаа consulatemng@gmail.com и-мэйл хаягт илгээх ба ажилтан урьдчилан хянаж, хариу өгөх тул и-мэйлээр харилцалгүйгээр материалаа шууд илгээж үл болно.
Хятад талын БНХАУ руу нислэгээр зорчих иргэдийг Covid-19 халдварын нуклейн хүчлийн шинжилгээ болон ийлдэсийн "IgM" эсрэг биетийн шинжилгээний хариу сөрөг гарсан тодорхойлолтыг үндэслэн нислэгээр зорчуулах тухай шаардлагад өөрчлөлт ороогүй байна. Хятадын хилээр нэвтэрсний дараа тусгаарлан ажиглах холбогдох журмыг чандлан сахих шаардлагатай юм.
Эх сурвалж: БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Холбоотой мэдээ