"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны гуравдугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулж, нийт 5.101.718.449.62 төгрөгийн арилжаа хийжээ. Үүнд,
- ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар нийт 61 компанийн 13.544.848 ширхэг хувьцаа 4.580.000.067.78 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
- КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар энэ сарын 15-наас 19-ний өдрүүдэд таван компанийн бондыг нийт 500 мянган төгрөгөөр арилжаалжээ.
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2.227.909 ширхэг нэгж эрхийг нийт 521.218.381.84 төгрөгөөр арилжаалсан байна. Ирэх 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар, зах зээлийн үнэлгээ 3.700.010.157.915 төгрөг болсон бол ТОП-20 индекс 35.378.87 нэгж болж, өмнөх долоо хоногоос 4.67 хувиар өсчээ.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ