Завханы Тосонцэнгэл суманд халдвар илэрч, хөл хорио тогтоов

Хуучирсан мэдээ: 2021.03.23-нд нийтлэгдсэн

Завханы Тосонцэнгэл суманд халдвар илэрч, хөл хорио тогтоов

Завханы Тосонцэнгэл суманд  халдвар илэрч, хөл хорио тогтоов

Өвөрхангай аймгийн Хужирт сумын "Сэмжид Хужирт" сувилал халдварын голомт болсонтой холбогдуулан судалгаа гаргахад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хоёр иргэн гуравдугаар сарын 14-21-ний өдрүүдэд тус сувилалд амарсан байна. 

Улмаар Завхан аймгийн  Тосонцэнгэл сумын  хоёр иргэнээс өчигдөр /2021.03.22/ 20:00 цагийн үeд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад нэг иргэний хариу эeрэг буюу халдвартай  гарчээ.

Тиймээс ойрын болон дам хавьтлуудыг тогтоож 26 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан бол 16 иргэний PCR шинжилгээний сорьцыг өнөөдөр /2021.03.23/ ХӨСҮТ-рүү тээвэрлэсэн байна. Иймд аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб яаралтай хуралдаж, сумын Засаг даргын захирамжаар Тосонцэнгэл сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.  Шинжилгээний хариу гартал Тосонцэнгэл суманд хатуу хөл хорио тогтоож, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байна. 

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж