2020 онд эхэлсэн цар тахлын нөлөөгөөр олон салбарын үйл ажиллагаа доголдож сөрөг нөлөөллүүд бий болсоор байна. Аялал зуучлал, зочид буудал, үйлчилгээний салбаруудын талаар хамгийн ихээр яригдаж байгаа хэдий ч үйлдвэрлэлийн салбар, тэр дундаа дэлгэц үйлдвэрлэлийн талаар бага яригдаж байна. Он гарсаар зурагтын үнэ улирлаар биш сараар биш өдрөөр өсөх болсон бөгөөд энэ нь түүхий эдийн хомстол тэр дундаа дэлгэцийн панелын хомстлоос үүдэлтэй юм.
Панел үйлдвэрлэлийн гол тоглогч болох Samsung болон LG брэндүүд нь LCD дэлгэц үйлдвэрлэлийг зогсоож OLED дэлгэц үйлдвэрлэдэг болсноор түүхий эдийн хомстол ихээр үүсэх болсон. Хүн бүр гэртээ дийлэнх цагийг өнгөрөөх болсон цар тахлын энэ үед зурагт болон компьютер хамгийн их эрэлттэй байгаа юм. Нийлүүлэлтээсээ хэт давсан эрэлт нь мөн үнийн хөөрөгдөл үүсгэх нэг шалтгаан болжээ.
Дэлгэцийн гол түүхий эд болсон панелын үнийн хувьд: 2020 оны 2 улирлын суурь үнэ болгон үзэхэд 3-р улирал 20%, 4-р улиралд 27%-иар өсжээ. 2021 оны 1-р улирлыг прогнозыг харахад панелын үнэ дахин 9%-иар өсөх хандлагатай байна.
Панелын үнийн энэхүү өсөлт нь зурагт болон зөөврийн компьютер, суурин компьютерын дэлгэцийн хомстол болон үнийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч тул зурагт болон компьютер худалдан авахаар төлөвлөж байвал худалдан авалтаа эртлэн хийхийг Digital Supply Chain (DSCC)-ийн O’Brein зөвлөж байна. Мөн тэрээр дэлгэцийн үнэ 2021оныг дуустал үргэлжилсэн хэвээр байна гэж таамаглаж байгаа юм байна.
Эх сурвалж: https://advanced-television.com/2021/01/12/forecast-lcd-tv-panel-prices-up-in-2021/
Эх сурвалж: LCD TV Panel Prices Continue Rising in Q1 2021 – Display Supply Chain Consultants
Холбоотой мэдээ