Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан орон нутаг дахь мэргэжлийн хяналтын байгууллагуудтай өнөөдөр /2021.03.23/ цахимаар уулзлаа. Тэрбээр Булган аймгийн Могод суманд нууцаар хурдан морины уралдаан зохион байгуулсан асуудлаар аймгийн мэргэжлийн хяналтын газар ямар хяналт тавьсан талаар тайлбар сонслоо.
Энэ талаар аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээлснээр аймгийн Засаг даргын захирамжийг зөрчиж, морины үсэргээг зохион байгуулсан байна. Энэ асуудлаар аймгийн Онцгой комисс хуралдаж, холбогдох хүмүүст хариуцлага тооцжээ. Тус аймгийн Засаг даргын шийдвэрээр хоёрдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1-н хүртэл ямар нэгэн уралдаан, тэмцээн зохион байгуулахыг хориглосон ч уг шийдвэрийг зөрчсөн байна. Мөн Булган аймагт энэ сарын 21-нд өглөөний 07.00 цагийн орчимд Covid-19 халдварын онош нь батлагдсан хүн шинжилгээний хариу нь гараагүй байхад иржээ. Тэрбээр 14 хоногийн өмнө өгсөн PCR шинжилгээний бичгээ засварласан зөрчил гарсан болохыг нь тогтоожээ.
Нууцаар хурдан морины уралдаанд зохион байгуулсан, оролцсон гэх ойрын хавьтлын 18 хүнээс хоёр удаагийн PCR шинжилгээ авчээ. Одоогоор шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Мөн дам хавьтал болох 61 хүний шинжилгээг өнөөдөр авчээ. Өвөрхангай аймгийн “Сэмжит Хужирт” амралт сувиллын газарт 18 хүн амарсан бөгөөд таван хүний шинжилгээ сөрөг гарсан бөгөөд 13 хүний шинжилгээний хариу гараагүй байгаа аж.
Архангай болон Булган аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэлд 22-ын товчоогоор гарч буй иргэдэд тавих хяналтаа чангаруулахыг Шадар сайд С.Амарсайхан үүрэг болголоо.
Б.ЦЭЦЭГ
hm 2021-03-23 192.82.81.62
Зөрчил гаргасан хүмүүсээс зарчилтэй нь холбогдож гарсан шинжилгээ тусгаарлалт эмчилгээний зардлыг нь төлүүлдэг болмоор санагдах юм даа.
иргэн 2021-03-23 66.181.180.151
дэмжиж байна
Зочин 2021-03-23 202.55.188.89
дэмжиж байна
зочин 2021-03-23 202.21.108.223
Мал зовоосон малуудын нэр ус бна уу⁉️
Зочин 2021-03-23 64.53.129.97
Mongolchuud iim teneg humuus yumuu teneg boltsgoogood baigaa yumuu?
зочин 2021-03-23 203.91.114.244
Ямар арга хэмжээ хэн дээр авсан нь тодорхойгүй мэдээлэл тавьж л байдаг. сонин юм. Сэтгүүлч нь сүр нэр өгөөд хадуурсан эх бичсэн байхад редактор нь яг юу хяндаг юм болдоо.
Баттай биш баримт ч юм уу, аль эсвэл хэлэх ч үг алга доо
Зочин 2021-03-23 64.119.17.94
Хэнд, яг яаж хариуцлага тооцсон нь тодорхойгуй л байна, ер нь гарчигаасаа тэс ондоо мэдээлэл байна даа
Зочин 2021-03-23 202.126.89.83
Булганыхан анхдагчид байх юм даа.
Өмбүүнүүд гэж энэ 2021-03-23 103.212.119.53
Арчаагүй сэтгэлтэй, амар хялбар баяжсан ллрууд
Зочин 2021-03-23 202.55.188.44
Энэ оркуудад банз шаахай үнэн хэрэгтэй юм байна….хэлээд ойлгодоггүй юм бол маханд нь ойлгуулаад өгөхөд дүрэм журам дагадаг дуулгавартай ажилсаг хүн болоод ирнэ…одоо бүүр мунхаг дээрээ залхуу хойрго амьтад болж…ажил нь үнэхээр багадаад байна….
Зочин 2021-03-23 66.181.185.244
Хэнд ямар хариуцлага тооцов гэдэг нь байхгүй ийм худлаа мэдээ битгий тавьж бай.
Зочин 2021-03-23 150.129.142.146
Хурдан морийг нь хурааж аваад тогоо тосолсон нь зөв. Олон хүнд өвчин тараасанаас морь үгүй байсан нь дээр.
зочин 2021-03-23 66.181.183.111
yun surtei yum be hurdaa l uralduulaa biz
ЭЭ ТЭГЭЭ ЮУ ККК 2021-03-23 66.181.190.122
ЗОИХОН БАЙГУУЛАХААС НЬ ӨМНӨ СОНСОХ БАЙЖ ДЭЭ
хммм 2021-03-23 202.70.34.38
Аймгийн мэргэжлийн хяналтын байгууллага Шадар сайдад үүрэг чиглэл өгөх үү…