Нууцаар хурдан морь уралдуулсан хүмүүст хариуцлага тооцжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.23-нд нийтлэгдсэн

Нууцаар хурдан морь уралдуулсан хүмүүст хариуцлага тооцжээ

Нууцаар хурдан морь уралдуулсан хүмүүст хариуцлага тооцжээ

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан орон нутаг дахь мэргэжлийн хяналтын байгууллагуудтай өнөөдөр /2021.03.23/  цахимаар уулзлаа. Тэрбээр Булган аймгийн Могод суманд  нууцаар хурдан морины уралдаан зохион байгуулсан асуудлаар аймгийн мэргэжлийн хяналтын газар ямар хяналт тавьсан талаар тайлбар сонслоо.

Энэ талаар аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээлснээр аймгийн Засаг даргын захирамжийг зөрчиж, морины үсэргээг зохион байгуулсан байна. Энэ асуудлаар аймгийн Онцгой комисс хуралдаж, холбогдох хүмүүст хариуцлага тооцжээ. Тус аймгийн Засаг даргын шийдвэрээр хоёрдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1-н хүртэл ямар нэгэн уралдаан, тэмцээн зохион байгуулахыг хориглосон ч уг шийдвэрийг зөрчсөн байна. Мөн Булган аймагт энэ сарын 21-нд өглөөний 07.00 цагийн орчимд Covid-19 халдварын онош нь батлагдсан хүн шинжилгээний хариу нь гараагүй байхад иржээ. Тэрбээр 14 хоногийн өмнө өгсөн PCR шинжилгээний бичгээ засварласан зөрчил гарсан болохыг нь тогтоожээ.

Нууцаар хурдан морины уралдаанд зохион байгуулсан, оролцсон гэх ойрын хавьтлын 18 хүнээс хоёр удаагийн PCR шинжилгээ авчээ. Одоогоор шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Мөн дам хавьтал болох 61 хүний шинжилгээг өнөөдөр авчээ. Өвөрхангай аймгийн “Сэмжит Хужирт” амралт сувиллын газарт 18 хүн амарсан бөгөөд таван хүний шинжилгээ сөрөг гарсан бөгөөд  13 хүний шинжилгээний хариу гараагүй байгаа аж.

Архангай болон Булган аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэлд 22-ын товчоогоор гарч буй иргэдэд тавих хяналтаа чангаруулахыг Шадар сайд С.Амарсайхан үүрэг болголоо.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж