Хуучирсан мэдээ: 2021.03.23-нд нийтлэгдсэн

Цахилгаан барааны зах зээлийн тэргүүлэгчдийн нэг болох Самсунг Электроникс нь дизайны төгс шийдлүүд , шилдэг технологийн дэвшлээрээ дэлхийд гайхуулдаг. Тэгвэл Монголын цахилгаан барааны зах зээлийн топ тоглогчдын нэг Нэкст Электроникс ХХК нь Самсунг брэндийн цахилгаан барааг албан ёсны эрхтэйгээр Монголын хэрэглэгчиддээ 2010 оноос хойш 11 жил тасралтгүй нийлүүлсээр иржээ.

Та Нэкст электрониксоос Самсунг брэндийн цахилгаан барааг авснаар танд албан ёсны баталгаат хугацаа өгөхөөс гадна Нэкст Сервис засварын төв нь Самсунг брэндийн албан ёсны эрхтэй баталгаат засварын төв тул та цахилгаан бараагаа хэрхэн урт удаан, эвдрэл гэмтэлгүй хэрэглэх талаар мэдээлэл авах болон хэрэглээний асуудал үүссэн тохиолдолд мэргэшсэн засварчнаас оношлогоо, засварын үйлчилгээ авах боломжтой. Мөн Нэкст Сервис нь Самсунг брэндийн оригинал дагалдах хэрэгслийг борлуулдаг тул та итгэж болохуйц дагалдах сэлбэг, хэрэгсэл хаанаас олохоо мэдэхгүй эрэл хайгуул хийж цаг энергиэ зарцуулах хэрэггүй гэсэн үг. Түүнчлэн эх орныхоо алслагдсан бүс нутгууд, өнцөг булан бүрт баталгаатай засвар үйлчилгээг хүргэх зорилгоор Самсунг брэндтэй хамтран явуулын засварын үйлчилгээг Монголд анхлан нэвтрүүлж Номадик Сервис цэнтр хэмээн нэрлэж 2015 оноос хойш үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Дүгнээд хэлбэл Нэкст Электроникс ХХК нь Самсунг Электрониксийн албан ёсны бүтээгдэхүүн, үйлчилгээг эх орныхоо хэрэглэгчдэд өргөн сонголттойгоор санал болгодог түншлэгч байгууллага гэсэн үг. Энэ жил 11 жилийн амжилттай түншлэлээ баталгаажуулж Монголын хэрэглэгчиддээ хамтарсан олон олон сюрпризийг бэлдсэн байгаа гэсэн шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж