УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, дүрмийн төслийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2021.03.23-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, дүрмийн төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан өнөөдөр /2021.03.23/ 11 цаг 10 минутад 80.0 хувийн ирцтэйгээр эхэлж, тус дэд хорооны дүрмийн төслийг хэлэлцлээ.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ нар цахим болон танхимаар оролцож, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрмийн төслийг тус дэд хорооны дарга Н.Энхболд танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, саналаа хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь дүрэмтэй байхыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлж байсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт тус дэд хороо нь ямар асуудал хэлэлцэж болох тухай нарийвчилсан заалт уг дүрэмд оруулах тухай санал хэлж байв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Герман, Япон зэрэг орнуудын парламентын гишүүний халдашгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны үйл ажиллагаа, чиглэл, дүрмийг судлах, харьцуулах тухай санал хэлж байв.

Монгол болон гадаадын зарим орны гишүүний халдашгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны үйл ажиллагааг зохицуулж буй эрх зүйн орчин, туршлагын талаарх харьцуулсан судалгааг захиалгаар гүйцэтгүүлсэн болохыг Дэд хорооны дарга Н.Энхболд хэлсэн. Үүнд, Австрали, ХБНГУ, Унгар, БНСУ, ОХУ болон Монгол зэрэг орнуудын хууль тогтоох дээд байгууллагын гишүүний халдашгүй байдалтай холбоотой асуудал эрхэлсэн бүтцийн нэгжийн эрх зүйн орчин, чиг үүрэг, дэг, туршлагын талаар судалсан болохыг дурдаж, шаардлагатай бол дэлгэрэнгүй судалгаа хийлгэх талаар чиглэл өгөх болно гэлээ.

Ийнхүү Улсын Их Хурлын гишүүдээс гарсан саналын томьёоллыг дүрэмд тусгаж, хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив. Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос ирүүлсэн албан бичгийг танилцуулж, гишүүдээс гарсан саналын томьёоллыг харьяалах Байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж