“Хар нүх үнэндээ хар ч биш, нүх ч биш”

Хуучирсан мэдээ: 2021.03.23-нд нийтлэгдсэн

“Хар нүх үнэндээ хар ч биш, нүх ч биш”

“Хар нүх үнэндээ хар ч биш, нүх ч биш”

Сансар огторгуйн хамгийн нууцлаг биетүүдийн нэг болох асар их масстай хар нүх гээч үнэндээ хар ч биш, нүх ч биш гэвэл яах вэ? Сүүлийн үед эрдэмтэд хар нүх бол маш нягт, ховор материас тогтсон хар од байж болзошгүй хэмээн таамаглах болсон байна. Энэхүү таамаг магадгүй ертөнцийн хамгийн том нууцуудын нэг буюу хар материйн гарал үүсэл, мөн чанарыг тайлбарлахад тус болж магадгүй.

Хар нүх бол Альберт Эйнштейний харьцангуйн ерөнхий онолын туйлын бодит баталгаа юм. Тэд сансар огторгуйд цаг хугацаа, орон зайн муруйг хязгаарт нь тулгаж, улмаар гэрэл ч зугтаж чадахааргүй гүн таталцлын худаг үүсгэдэг билээ. Тиймдээ ч эрдэмтэд тэднийг хар нүх хэмээн нэрлэдэг болжээ.

Эрдэмтэд хар нүх бүрийн төвд ‘’ганц” хэмээх хязгааргүй жижиг, нягт цэг буй хэмээн үздэг. Тус хязгааргүй жижиг, нягт цэг маш их татах хүчтэй учир эргэн тойрондоо гэрэл ч гарч чадахааргүй гүн худаг үүсгэдэг аж.

Тэрхүү хязгааргүй жижиг цэг дээр бидний мэдэх бүх физикийн хууль өвдөг сөхөрдөг байна. Учир нь Физикийн квант механик, ерөнхий харьцангуйн нэг нь хэт жижгийг, нөгөө нь асар томыг дүрслэсэн эсрэг тэсрэг хоёр хууль мөргөлддөг. Цаашид эрдэмтэд хар нүхний мөн чанарыг улам лавшруулан судалснаар дээрх хоёр хуулийг нэгтгэж, квант таталцлын нэгдсэн онол бий болгоно хэмээн найдаж байгаа гэнэ.

Гэвч дээрх таамаглалд дурьдагдаж буй хязгааргүй жижиг цэг бол онолын хувьд огт байх боломжгүй зүйл юм. Учир нь матер хязгааргүй жижиг цэгт татагдан нурж унах ямар ч боломжгүй аж.

Тиймээс эрдэмтэд хар нүхний төвд хязгааргүй жижиг цэг бус хар од бий хэмээн таамаглах болсон байна. Тэдний үзэж байгаагаар одоохондоо байдаг эсэх нь хараахан барлагдаагүй хар од бол гаднаасаа бидний мэдэх хар нүх шиг харагддаг ч дотроо бол Планкийн цөм эсвэл байж болох хамгийн жижиг цэг хүртлээ нягтарсан(гэхдээ хязгааргүй биш) маш их хэмжээний матер юм.

Хэрвээ хар нүхний төвд хязгааргүй жижиг цэг байдаггүй хэмээн үзвэл онолын хувьд хар нүхний таталцлаас гэрэл мултарч гарах боломжтой. Гэвч тэгж мултарч гарахдаа ямар ч гэрэл асар их татах хүчнээс болж ихээр сунах юм. Чухам иймд хар нүхний хөдөлгөөн улаан өнгөөр харагддаг хэмээн эрдэмтэд таамаглаж байна.

Эх сурвалж: PREVENTION

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ГайхмаарГайхмаар
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж