"Сэтгүүлчдийг Зөрчлийн тухай хуулиар буруутгах ёсгүй" | News.MN

"Сэтгүүлчдийг Зөрчлийн тухай хуулиар буруутгах ёсгүй"

"Сэтгүүлчдийг Зөрчлийн тухай хуулиар буруутгах ёсгүй"

"Сэтгүүлчдийг Зөрчлийн тухай хуулиар буруутгах ёсгүй"

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барьсны дараа  Эрүүгийн хуулийн 13, 14 заалтыг өөрчлөх асуудлаар мэдээлэл хийлээ.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтийн гол агуулга нь нэгдүгээрт, Эрүүгийн хуульд заасан “гүтгэх” гэсэн зүйл ангиар төрийн байгууллагууд эрүүгийн журмаар цагдаад гомдол гаргахгүй гэх тайлбарыг оруулна. Хоёрдугаарт, улс төрд нөлөө бүхий этгээд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хардсан, сэрдсэнд үйлдэлд гүтгэсэн зүйлд эрүүгийн журмаар гомдол гаргахгүй гэх тайлбарыг оруулж байна.

Өнгөрөгч 2020 оны нэгдүгээр сард Эрүүгийн хуулийн энэ зүйл ангийг өөрчлөхдөө “гүтгэх” гэдэг гарчгийг худал мэдээлэл тараах гэж өөрчилсөн. Үүнийг буцаан “гүтгэх” гэж томьёолох нь  зүйтэй гэх агуулгаар өөрчлөлт оруулж байна. Гүтгэх гэдэг нь хууль зүйн хувьд зөв нэршил. Гүтгэх гэдэг нь хууль зүйн хувьд гүжирдэх гэдэг утгыг агуулдаг. Гүжирдэх нь тухайн бодит мэдээллийг мэдсээр байж, зориуд санаатайгаар гуйвуулж мэдээлсэн үйлдэл. Харин худал мэдээлэл тараах гэдэг нь санамсар болгоомжгүйн улмаас худал мэдээллийг тараах үйлдэл байж болно. Иймд хүний санамсар болгоомжгүйгээс болж алдаа гаргасан үйлдлийн төлөө эрүүгийн ял шийтгэл ногдуулах нь тухайн хүний эрх зүйн байдлыг дордуулна гэж үзсэн.

Улс төрийн нөлөө бүхий этгээд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулан гаргасан хардсан, сэрдсэн үйлдэлд цагдаа, хууль хүчний байгууллагыг ашиглан сэтгүүлчийг айлгах ёсгүй. Харин тухайн этгээд нь хувь хүний нэр төр, үнэт зүйл рүү халдсан гэж үзвэл шүүхэд хандах эрхтэй нь нээлттэй. Хэрвээ албаны нэр хүндэд халдсан бол иргэний журмаар шүүхийн танхимд эрхээ адил түвшинд эдэлж, баримт нотолгоонд үндэслэн нэр төрөө сэргээлгэх хэрэгтэй гэж байгаа юм. Гэтэл эсрэгээрээ сэтгүүлч, аль эсвэл иргэнийг нотол гэж шаарддаг. Гүтгэх буюу илт худал мэдээлэл тараах гэдгээр ял, шийтгэл авсан таван хүний нэг нь сэтгүүлч. Харин үлдсэн дөрөв нь энгийн иргэд байна. Тэгэхээр энэ нэмэлт өөрчлөлт нь сэтгүүлч гэлтгүй бүх иргэдэд шууд хамаатай” гэлээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хил хязгаагүй сэтгүүлчид” Олон улсын байгууллагаас гаргадаг хэвлэлийн эрх чөлөөний индексээр авч үзэхэд, энэ төрлийн хэргийн тоо эрс өссөн үзүүлэлттэй байгаа. Өнгөрөгч 2015 онд Монгол Улс дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад 54 дүгээр байрт ордог байсан. Одоо энэ үзүүлэлт 74 дүгээр байр руу ухарсан байна. Шүүхийн мэдээллийн сангаас авч үзэхэд, сүүлийн 1-2 жилийн хугацаанд сэтгүүлч хардах эрхээ эдэлснийхээ төлөө 31 сэтгүүлч арга хэмжээ авхуулсан байна. Ирж байгаа мэдээллийг харахад улс төрийн өндөр албан тушаалтны гомдол дийлэнх нь байгаа юм. Улстөрчийн өөрийнх нь албан тушаалтай холбоотой асуудал дээр сэтгүүлчийн хардах эрхийг нээлттэй орхих ёстой.  Иймд Зөрчлийн тухай хуулиар сэтгүүлчдийг мэргэжлийн ажлаа хийсний төлөө буруутгах ёсгүй учраас уг хуулийн төслийг санаачилсан. Хэлэлцүүлгийн явцад хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн байр суурь, санал бодлыг сонсч, амьдралд бодитоор хэрэгжих сайн хуулийн төслийг боловсруулна” гэв.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Эрүүгийн хуулийн 13, 14-р зүйлд заасан илт худал мэдээлэл тараах гэмт хэргийн судалгаагаар 2020 оны наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар цагдаагийн байгууллагад нийт 107 эрүүгийн хэрэг бүртгэгдсэн. Улс төрд нөлөө бүхий этгээдийн гомдлоор хэвлэл мэдээллийн байгууллагад холбогдуулан шалгагдсан хэргийн тоо 36 байна. Эдгээр тоо бол энэ хууль нэн шаардлагатай болохыг харуулж буй тоон дүн юм.

Иргэдийн мэдэх, мэдээлэлтэй байх эрхийг хэрэгжүүлж, тухайн нийгмийн харилцаанд зөрчил доголдолтой асуудлыг илчлэн нээлттэй болгож байгаа хүмүүсийн нэг бол сэтгүүлчид юм. Эдгээр хүний эрхийн хамгаалагчдаа бид ажиллах боломжоор нь хангаж өгөхийн тулд энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм” гэв.

Ц.Янжиндулам

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-23 64.119.18.96

oyunchimge egche chini omorod baisan chin bugds shorngin yaltan orgodol yum bishuu helsen shudee. tegehd ormorl uheh shahd baisan heidg absin.

Avatar

Зочин 2021-03-23 64.119.18.96

huni baasa shese iduulsen amand huure bulsha hisen geel oloni omno uhtelen gutasan abij yaj guigad hreed irjna uuchlala ch baihguia huu jargalaa anharaj uzeere.

Avatar

Зочин 2021-03-23 64.119.18.96

ene altan dornod uurhaig deremdeh geel uzeelre osgogchor huni muuhai doromjolson reekt hiisen.ene bol mafia dain shuudee. setguulch hodoonis etuulch ulaam tsaim material huuramch danda asonind garagdag. een setguulch monhoo gedge abgai tuuni nohor reekt teged zarim shorond baidag bolhorr terigee omoorson huurmach mede ehideg. een bol halhabch gedinmaa.

Avatar

Зочин 2021-03-23 64.119.18.96

ariuntuula end chin gazluurah ged uilah yum yu baigan bee. uzeelre osgoghcor galzuursan galzuursan geel reekt hiigel orilood baigan muu shoorngin yaltan uzelere daramtaljina. shorongos org0oson orgodolig shurhaidan uguud boloo doo.

Avatar

Иргэн 2021-03-23 139.5.219.207

Санамсаргүй худал мэдээ тараана гэж байдаг юм уу? Наад сэтгүүлчид чинь мөнгөөр, захиалгаар худал мэдээлэл тараадаг шүү дээ

Avatar

Зочин 2021-03-23 122.201.22.21

Хардаж сэтдэж асуулга асууж болох юм гэж бодлооч Гүтгэж арай болмооргүй юмаа . сонсож үзэж байгаа үзэгч уншигчдын боловсрол харилцан адилгүй учраас асуудал үүснэ Манайханд чинь ТВ сонин хоёрыг туйлын үнэн гээд боддог болчихсон хэсэг байдаг шүү дээ.Мэдээлэлд нэг сайн , муу үг хавчуулахад л дагаад хууйларчихдаг гэм бий .

Avatar

Зочин 2021-03-23 66.181.176.252

anhbimba biluu huuramch pasport chi amerikt hun dairj alsan geluu. chamd noo hulgai derem luibar duren abiga shdee. chi tusagai batsuh harajisan heljinuu.sum abaarai.

Avatar

Зочин 2021-03-23 66.181.176.252

mini naiz shorngin sijisan enhbazar ter altani uurhaigablaa gehed chi ugsun bol galzurahgui bailaa.huni uurhai reekt mended ugud hamt shoron yabah gejuu ugui dee. hododoi tom boobtoi abga ingej shadaguimaa.

Avatar

Зочин 2021-03-23 66.181.176.252

altantuya stguulche ene bol ahnbayar 50 surguulin tuyam angin bandi ingej 21 jil dormjolosn. andaas hubin tv 9 subag hubida abah geed guigad zanhiiljigan.

Avatar

Зочин 2021-03-23 66.181.176.252

bi chamd baasa shese iduuled uhtele dormjolod chi teged galzuursan galzuursan shuu. ter latani uurhaig min nai atman absinma.

Avatar

Зочин 2021-03-23 66.181.176.252

uzeler amaa medej amdara. muu hodooni jomo chmas hen aihin..

Avatar

Зочин 2021-03-23 66.181.176.252

cham shig galzuursan enigen nuugal yabjigaan shde bi olon tumend heljinaa.chini tembuutei saltag amand chin zoosn goi bailaa. hudla amlaha zogsogod ugul doo.bi ehner e s*****g hun bsihee olon setguulch shasan chi diilehgu shuu.

Avatar

Зочин 2021-03-23 66.181.176.252

urchger saltaag umag chin amand chin zooson shuu.chi gazluursan gedege ih nuudag shdee. bi olon tumned ehljina chi bol galuursan tgeel ajil hihgui suujigan.

Avatar

Irgen 2021-03-23 202.126.90.9

Tegeed naad shantaajchin, uls turiin gar hul bolson yos zui, salbaraa ulandaa gishig mungu hooson harhnuudaa yamar huuli erh zuigeer zohitsuulah gej bgaan, ene enkhbayr geed yanziin uhuulagch bna shu, 2 modon tolgoitoi yum daguulchihaj bas

Avatar

Иргэн 2021-03-23 124.60.115.152

б**в Оюунчимэг нийлсэн бол худлаа л гэсэн үг …. энэ авгай огцрох ёстой

Avatar

Зочин 2021-03-23 192.82.69.65

Энхбаяр гишүүнийг хүндэлдэг Гэтэл энэ – хоёр авгайг дагуулаад попроод байгааг ойлгохгүй байна Энэ Оюунчимэг ямарч ёс зүйгүй хүн худлаа попрохоос өөр гавьсан юмгүй дээр нь энэ нэвтрүүлэгч Жаргалмаа номын дуу сонссон эсэх нь эргэлзээтэй энэ хоёр хоулаа оймсонд хүрэлсүхийн хавчуулагдаж гарч ирсэн амьтадаас юу чхүлээгээд хэрэггүй

Avatar

Зочин 2021-03-23 103.50.206.44

Яахаараа ганцхан сэтсгүүлч гэж энэ УИХ-ын гишүүд үнэн сэтгүүлчдэд долигнох юмаа хууль хүн бүрт л тэгш баймаар бна

Avatar

Зочин 2021-03-23 203.217.139.240

Зөрчлийн тухай хууль иргэдэд адил үйлчлэх ёстой. Хүнийг гүтгэсэн бол сэтгүүлч ч байна уу, багш ч байна уу, малчин ч байна уу, ажилгүй, гэрийн эзэгтэй ч байна уу хамаагүй, адилхан зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдах ёстой. Ажил мэргэжлээр нь ялгаварлан Зөрчлийн тухай хуулийн үйлчлэлийг хэрэгжүүлэх алхам хийх гээд байгаа юм уу? Энэ Энхбаяр овоо шударга залуу юмсан. Яаж байна аа!!! Сэтгүүлчдийг ингэж бусдаас онцлон дөвийлгөн авч үзэх хэрэггүй.

Avatar

Бод 2021-03-23 202.126.89.180

Өөртөө сэтгүүлч гэж үнэмлэх авчихаад л бусдыг доромжлоод гүтгээд байж болох нь ээ дээ

Avatar

zochin 2021-03-23 202.179.25.132

schuuchdee toriin albanaas zailuul , ouuynchimegee????, jiriin ailiin chuuchduud orj ajillag!!! ,oilgov uu??? Ouuynchimeegee

Avatar

Зочин 2021-03-23 66.181.161.86

Оюунчимэг гишүүн худлаа шудрага цариалж попордож явдгаа боль.Үнэхээр шудрага юм бол хүүхдээ томилуулсан өндөр албан тушаалаас нь өөрийн нь хүсэлтээр татгалзуулчих.Сонгуулийн суртадчилгааны үеэр өгч байса амлалтуудаасаа нэгийг ч болов эхлүүлчихээд попордоорой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж