Долоон аймагт Covid-19 халдвар бүртгэгджээ | News.MN

Долоон аймагт Covid-19 халдвар бүртгэгджээ

Долоон аймагт Covid-19 халдвар бүртгэгджээ

Долоон аймагт Covid-19 халдвар бүртгэгджээ

Хөл хорионы дэглэмийг сулруулж, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээснээр орон нутагт Сovid-19 халдвар бүртгэгдээд байна. Тодруулбал, гуравдугаар сар гарснаас хойш Төв, Завхан,  Дархан-Уул, Өвөрхангай, Увс, Хөвсгөл, Архангай зэрэг долоон аймагт Covid-19 халдвар бүртгэгджээ.

Халдвар бүртгэгдсэн аймгуудад өвчлөлийн тохиолдол нийт 382 болсныг Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-өөс өнөөдөр /2021.03.23/ мэдээлэв. Хамгийн сүүлд, өчигдөр  Дархан-Уул, Өвөрхангай, Увса аймагт халдвар бүртгэгдсэн. Тухайлбал, Өвөрхангай аймгийн "Сэмжид-Хужирт" амралтын газарт халдварын голомт үүссэн ч үйлчлүүлсэн хүмүүс нь 12 аймаг руу явсан байна.

Эдгээр хүмүүсээс шинжилгээ авах, хавьтлуудыг тогтоох, тандалт судалгааны ажил үргэлжилж буйг ХӨСҮТ-өөс мэдээлэв. Тус төвийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Хөл хориог сулруулснаас хойш орон нутагт халдвар тархах эрсдэл нэмэгдсэн.  Хотоос гарч буй иргэдийн тухайд халдварт өртсөн ч PCR шинжилгээний хариу нь 72 цагт сөрөг гарах боломжтой. Монголд Covid-19 халдварын давалгаа үргэлжилж байна гэж хэлж болно” гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-23 66.181.161.105

Хөл хориогоо 04 сарын 01-ээс тавь л даа. Ямар үндэслэлээр 04 сарын 05 гээд байгаа юм бэ? 04. 05нд хөл хорио тогтоовол өдөрт 300, 400 гарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж