Хөл хорионы дэглэмийг сулруулж, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээснээр орон нутагт Сovid-19 халдвар бүртгэгдээд байна. Тодруулбал, гуравдугаар сар гарснаас хойш Төв, Завхан, Дархан-Уул, Өвөрхангай, Увс, Хөвсгөл, Архангай зэрэг долоон аймагт Covid-19 халдвар бүртгэгджээ.
Халдвар бүртгэгдсэн аймгуудад өвчлөлийн тохиолдол нийт 382 болсныг Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-өөс өнөөдөр /2021.03.23/ мэдээлэв. Хамгийн сүүлд, өчигдөр Дархан-Уул, Өвөрхангай, Увса аймагт халдвар бүртгэгдсэн. Тухайлбал, Өвөрхангай аймгийн "Сэмжид-Хужирт" амралтын газарт халдварын голомт үүссэн ч үйлчлүүлсэн хүмүүс нь 12 аймаг руу явсан байна.
Эдгээр хүмүүсээс шинжилгээ авах, хавьтлуудыг тогтоох, тандалт судалгааны ажил үргэлжилж буйг ХӨСҮТ-өөс мэдээлэв. Тус төвийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Хөл хориог сулруулснаас хойш орон нутагт халдвар тархах эрсдэл нэмэгдсэн. Хотоос гарч буй иргэдийн тухайд халдварт өртсөн ч PCR шинжилгээний хариу нь 72 цагт сөрөг гарах боломжтой. Монголд Covid-19 халдварын давалгаа үргэлжилж байна гэж хэлж болно” гэлээ.
Б.ЦЭЦЭГ