Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 223.444 хүн вакцинд хамрагджээ. Өчигдөр дархлаажуулалтын 23 цэг ажиллаж, 12573 хүн вакцинд хамрагдсан байна. Гэвч 50-64 насныхан сайн дурын вакциндаа идэвхтэй хамрагдахгүй байгааг Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр онцоллоо.
Тодруулбал, 50-64 насны 184 мянган ахмад вакцинд хамрагдах ёстой. Үүнээс 36 мянга нь буюу 19.5 хувь нь сайн дурын вакцинд вакцинд хамрагджээ. Ахмадуудын дийлэнх нь сайн дурын вакцинд хамрагдахдаа идэвхгүй байгааг Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр онцоллоо.
Энэ талаар тус яамны хэлтсийн дарга Г.Болдмаа хэлэхдээ “ Хороо, дүүрэг, өрхийн эмнэлгээс ахмадуудыг вакцинд хамрагдаарай гэхэд “завгүй байна”, “вакцин тариулахгүй” гэх зэргээр цааргалж байна. Мөн зарим нь “За” гэж хэлчихээд вакциндаа хамрагддаггүй. Гэтэл эмч эмнэлгийн ажилтан таныг хүлээгээд сул зогсч байна. Тэднийг ажлын ачаалал, цагийг хүндлэх хэрэгтэй. Иймд дархлаажуулалтад иргэн та бүхний оролцоо, дэмжлэг маш чухал” гэлээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ