Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт 2021 оны гуравдугаар сарын 29-нөөс эхэлж, дөрөвдүгээр сарын 5-нд хичээл орох ёстой байсан. Гэтэл сурагчдын амралтын долоо хоногийг цуцалж, теле болон цахим хичээлийг үргэлжлүүлэн оруулах тушаалыг Боловсрол, шинжлэх ухаан /БШУ/-ны сайд Л.Энх-Амгалан өнгөрөгч Баасан гаригт /2021.03.19/ гаргаад буй. Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдүүдийн цахим хэрэглээ нэмэгдэж байгаа учраас энэ тушаалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж байгаа юм. Энэ асуудлыг салбарын яамны холбогдох мэргэжилтнээс тодрууллаа.
Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.НЯМ-ОЧИР:
-2020-2021 оны хичээлийн жилийн бүтцэд тусгаснаар сурагчид гурван улирал амарч, гурван улирал хичээллэнэ гэж батлагдсан. Энэ хуваарийн дагуу гуравдугаар сарын 29-нд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхлэх ёстой байсан. Харин хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудаас ирсэн хүсэлтэд тулгуурлан зайны болон танхимын сургалтыг завсарлуулахгүй үргэлжлүүлэх нь зөв юм байна гэдэг тушаал гарсан. Засгийн газрын шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 1-нээс орон нутагт танхимын хичээл эхэлсэн. Орон нутгийн сурагчдын хувьд танхимын хичээл нь ороод дөнгөж гурван долоо хоногийн хугацаа өнгөрч байгаа үед улирлын амралт гээд сурагчдын хичээл завсарлах тохиолдол болно гэсэн хүсэлтүүд ирсэн учраас өнөөдрийн шийдэлд хүрсэн гэж ойлгож болно. Үүнтэй холбоотойгоор нийслэлд ч мөн адил теле болон цахим хичээл, зайны сургалтууд долоо хоног үргэлжлэхээр болсон.
Түүнээс биш улирлын амралтыг цуцалсан зүйл энэ тушаалд байхгүй. Хэрэв улирлын амралтыг цуцлаад хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулж, сургалтын батлагдсан төлөвлөгөөт хөтөлбөрийн дагуу хичээллэнэ гэсэн бол магадгүй маргаан үүсч болно. Амралтын хугацаанд зохион байгуулах теле болон танхимын сургалт, хөтөлбөр нь тухайн сургалтын байгууллагын асуудал. Хөдөө орон нутгийн хувьд тодорхой хичээлийн цагийг нэмэх үү, эсвэл одоо хэрэгжиж байгаа түр журмын дагуу зохион байгуулалтыг хэрэгжүүлэх үү гэдгийг өөрсдөө шийднэ. Харин өндөр ачаалалтай ажиллаж байгаа хувийн хэвшлийн сургуулиуд энэ хугацаанд сурагчдынхаа дархлааг нь дэмжих, гэр бүлд нь зөвлөсөн, чиглэсэн үйл ажиллагаанд илүү анхаарч хичээлийн хөтөлбөрт тусгагдсан судлагдахуунаас өөр хэлбэрээр ажиллах нь зүйтэй гэж харж байна. Үүнтэй холбоотойгоор Боловсролын хүрээлэнгээс зөвлөмжийг боловсруулж, сургуулиудад хүргэнэ. Тиймээс заавал батлагдсан тушаалын дагуу сургалт хийнэ гэж ойлгож болохгүй. Амралтын хугацаанд заавал хичээллэх ёстой, батлагдсан хөтөлбөрийн дагуу орно гэж ойлгож болохгүй. Яагаад гэвэл тушаал дээр тийм үг, үсэг байхгүй.
Нийслэлийн зарим сургуулиудын хувьд цахим платформ зохион байгуулах, зайны сургалт ачаалалтай орж байгааг үгүйсгэхгүй. Хэрэв тухайн сургууль цахим хичээл орж байгаа бол теле хичээлд хамрагдах шаардлагагүй гэж сайдын тушаал дээр батлагдсан. Гэтэл зарим сургуулиуд теле болон цахим хичээлийн аль алинд нь хамрагдах ёстой гэж шаардаж байгаагаас иргэдийн зүгээс бухимдал үүсч байна. Өдрийн турш хүүхдүүд болон багш нарт өндөр ачаалал өгч байгаа талаар тодорхой гомдол санал ирж байгаа. Дахин сануулахад, сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хугацаанд заавал хичээллэх ёстой, батлагдсан хөтөлбөрийн дагуу орно гэж ойлгож болохгүй. Яагаад гэвэл тушаал дээр тийм үг, үсэг бичигдээгүйг дахин хэлье.
С.Ундармаа
зочин 2021-03-23 122.201.31.23
Хүний толгой эргүүлж, таашаал авдаг хүмүүс.
Насаа 2021-03-23 202.126.93.93
Хүүхдүүдээ амраамаар байна аа
09:00-15:00 тасралтгүй хичээл
15:00-20:00 гэрийн даалгавар
гээд хүүхдүүд дэлгэц болон ямарч хөдөлгөөнгүй сууж байна
Гэрээс гарахгүй стрэсстэж ядаж байхад
хичээл гэрийн даалгавараар ямарч сөхөөгүй
бас үлдэц муу сургалт аргаа хүүхдүүдэд шахаад байх юм
зочин 2021-03-23 202.9.46.238
энэ шинэ сайд чинь ер ямар хүн байнаа. цахим хичээл, тв хичээл гээд эцэг эхтэйгээ хамт амрах сөхөөгүй энэ хэдэн хүүхдийг боддоггүй ямар гээчийн хатуу сэтгэл вэ. Сурган хүмүүжүүлэх ухаанд практикаар нотлогдоогүй нэг дүрэм байдаг юм. Хүүхдийг сургуулиас цалхаах хамгийн шилдэг арга нь тэдний балчир оюуныг хэрэгтэй хэрэггүй юмаар цаг наргүй шахах гэсэн байдаг.одоо яг ийм байдалтай байна.
Зочин 2021-03-23 202.9.46.201
баас шиг авдаг байна шдэ
Зочин 2021-03-23 103.57.95.212
Хүүхдүүдээ амрааяаа. Та нар хүүхэдтэй бол асуу. Хүүхэд тэдний гэрийхэн бүгд маш их ядарч байна. Толгой дүүнктээд нүд өвдөөд хүзүү хөшөөд үглээд унтууцаад хөдөлгөөний дутагдалд ороод хэцүү байна. Амрах ёстой цагт нь амраа. Хүүхэд бол хүүхэд! Өөрсдөө хүүхэд байгаагүй юм шиг битгий аашил! Энх-Амгалан хүүхэдгүй юм шигээ!
зочин багш 2021-03-23 202.9.40.202
Энэ дарга юу гэнэ вэ ,манайхаан? Би ойлгосонгүй. Ам ажил нь тэгээд зөрсөөр байх юм уу одоо ?
Доной 2021-03-23 64.119.26.18
Үнэндээ энэ Энх-Амгалан бол тэртээ тэргүй болохоо байсан боловсролыг бүр бодийг нь хөтлөх хүн байна. Энүүний боловсролын сайд гэж юу байхав. Энэ хүний хэлсэнчлэн хүүхдийг амьдаар нь тамалж байгаа цахим хичээл гэгчийг бүрмөсөн хааж, хичээл хийгээгүй байж төлбөр нэхдэг сургуулиудыг журамлах хэрэгтэй байна. Цахим хичээл гэдэг ялангуяа бага ангийн хүүхдийг харааны сэтгэцийн өвчтэй болгож байна. Цахим хичээл хүүхдэд эрдэм ном сургахаасаа наана эрэмдэг зэрэмдэг болгож байна шүү Энх амгалаан!!!!!!
irgen 2021-03-23 66.181.161.121
ene nuhur chin yu eliireed oron garan yum yaria ve,oilgogdsongui.yag yaahaar bolson yum bee
Зочин 2021-03-23 64.119.26.18
Энх-Амгалан чи тийм сайн юм бол энэ цахим хичээл гэдэг хүүхдийн тамыг зогсоож, хичээл хийгээгүй байж төлбөрөө бүрэн авдаг хулгайч луйварчин хувийн сургуулиудаа хаагаач, за юу
Жирийн иргэн 2021-03-23 103.14.36.18
Хүүхдүүд ядаргаанд орж, нүдний хараа нь муудаж байна. теле хичээлээ болиод сургуулийн багш нар нь цахимаар хичээлээ заагаад явж болно ш дэ
Нямаа 2021-03-23 192.82.78.48
Юу яриад элийрээд байгаа юм бэ?
Unshigch 2021-03-23 90.188.54.82
энэ нөхрийн ярьсанаас юу ч ойлгосонгүй. Ийм нөхдөд яаж ирээдзйгээ даатгах бэ? Шууд үл хөдөө , нийслэлд өөр өөр зарчим хэрэгжинэ гээд л хэлчих асуудал .
иргэн 2021-03-23 202.179.25.181
Өнгөрсөн хавар сандралдаад хаа хаанаа ТВ хичээл орсон. Одоо ТВ хичээл дэмий, харин сургууль хувиараа гаргаад цахим хичээл орвол арай үр дүнтэй санагдаж байна. Ахлах ангийн 2 хүүхэдтэй, багш хүний хувьд мэдэрсэн бодит байдлаа хэлэхэд багш, сурагчгүй үнэндээ өглөөнөөс орой болтол утас, комюьтерээс салахгүй эрүүл мэндэд маш муу байна. Өдрийн цахим хичээлийн норм гаргаж, зөвхөн сургууль нь ормоор байна. Бас үдэш орой, амралтын өдөр ч хамаагүй цахимаар шалгалт авч байгаа сургуулиуд анхаар.
Зочин 2021-03-23 66.181.177.176
Зүгээр л нэг жил Өнжчихөд яагаад байгаа юм бэ
Зочин 2021-03-23 66.181.167.239
Юю
Иргэн 2021-03-23 64.119.22.26
Энэ оньсого таавар шиг юмаа болиоч ээ. Тушаал шийдвэр тов тодорхой байх ёстой. Энэ солиотой тушаалаа тодорхой болгооч ээ. Малнууд аа
Зочин 2021-03-23 202.9.40.120
Estoi yu gej heleh gd bgaag ni oilgosongui oroh bol ornoorohgui bol orohgui l geef bichne biz yum utgagui yum bichdeg yum
зочин 2021-03-23 202.131.244.86
Сайд нь тушаал тогтоол гаргасан юм шиг. Тэрийг нь газрын дарга нь юу гэж тайлбарлачихав?? амрахгүй, хичээллэнэ, гэхдээ заавал мөрдөх албагүй, үг үсэг байхгүй???? за мэдэхгүй. Энэ залуу уг нь айхтар хэвлэл мэдээллээр яриад, бодлогын асуудлууд яриад байх шиг байдаг. Яг энэ удаа төөрүүлчихлээ. Биднийг төөрүүлээд байна уу? Вирусыг төөрүүлчихэв үү??
зочин 2021-03-23 202.131.244.86
Сайд нь тушаал тогтоол гаргасан юм шиг. Тэрийг нь газрын дарга нь юу гэж тайлбарлачихав?? амрахгүй, хичээллэн, гэхдээ заавал мөрдөх албагүй, үг үсэг байхгүй???? за мэдэхгүй. Энэ залуу их айхтар хэвлэл мэдээллээр яриад, бодлогын асуудлууд яриад байх шиг байдаг. Яг энэ удаа төөрүүлчихлээ. Биднийг төөрүүлээд байна уу? Вирусыш төөрүүлчихэв үү??
ЛАЙТАЙ ХАРИУЛХЫН... 2021-03-23 202.179.26.170
ТЭГЭЭД …. АМРАХ ЮМ УУ БОЛИХ ЮМ УУ…. 3-Р УЛИРАЛ ДУУСЧЛАА ….
2356 2021-03-23 103.206.195.230
Мөрдөх албагүй юм бол яах гэж тушаал гаргадаг мэдрэл вэ
Зочин 2021-03-23 103.57.94.89
7 8 цаг утас компьютерын урд суугаад нудний хараа муудлаа. 7 хоног утас компьютерээс хол амраах хэрэгтэй байнаа.
Зочин 2021-03-23 202.126.89.176
Bi hugshruud yum oilgohoo baichihsan yum bna. Hotin surguuliud amrah yum uu amrahgui yum uu
Зочин 2021-03-23 202.9.46.164
Тийм л тушаал байсан даа.1 юм гаргаад тэрнийгээ асуудал гарахаар өөрөөр тайлбарлах юм.