Австралид үерийн улмаас нүүрсний олборлолт саатав | News.MN

Австралид үерийн улмаас нүүрсний олборлолт саатав

Австралид үерийн улмаас нүүрсний олборлолт саатав

Австралид үерийн улмаас нүүрсний олборлолт саатав

Австралийн зүүн хэсэгт сүүлийн 50 жил тохиогоогүй их үер буусан талаар мэдээлсэн билээ. Тус улсын Шинэ Өмнөд Уэльс үерт хамгийн их хохирол амсч, далангууд хальж, суурьшлын бүс эрсдэлтэй болсон тул 18 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, авто болон төмөр зам, тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан байна.  Хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төвөлтэй байгаа юм.

Иймд Шинэ Өмнөд Уэльс муж дахь нүүрсний уурхайнуудын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож, олборлолтын хэмжээг түр хугацаанд бууруулахаар болсон байна. Түүнчлэн тус компанийн нүүрсний экспортын гол зангилаа “Newcastle” боомт руу зорчих хөдөлгөөн саатаад байгаа аж.

Түр зуурын байгалийн үзэгдэл нь нүүрсний зах зээлд шууд ноцтой нөлөө үзүүлэхгүй ч давтамж нь олширох юм бол сэргээн босголт, нөхөн сэргээлийн зардал зэрэг таагүй нөлөөтэйг эдийн засагчид онцолж байна.

Мөн үерийн улмаас тус улсын газар тариалангийн бүс нутгууд ихээхэн хохирол амсаад байгаа юм. Өнгөрсөн жил зуны турш гал түймрийн гамшигтай тэмцсэн Австрали улсын хувьд түймрээс үүдсэн халуун агаар хур тунадас орох магадлалыг улам нэмэгдүүлдэг учир энэ жилийн хувьд ч усархаг бороо үргэлжлэн орохыг цаг уурчид мэдээлжээ.

Эх сурвалж: Bloomberg

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-23 202.9.40.32

Монголчуудын эсрэг сэтгэгдэл бичиж ажиллаж байна гэдэг чинь бидэнд дунд дайснууд их байгаагийн илрэл юм. Сонор сэрэмжээ өндөржүүлэх хэрэгтэй дээ Монголчууд аа

Avatar

Зочин 2021-03-23 202.126.89.64

Chi jinhene Do yamnii chekistiin svns bna.

Avatar

Зочин 2021-03-23 202.9.40.32

Нэг хүн харамсал илэрхийлсэн байна. Манай улсын нүүрсний зах зээлийн өрсөлдөгч муу ажиллавал манайд л сайн баймаар юм. Гэтэл одооны Монгол хүмүүс өөрсдөд нь муу юм хийж байвал баярлаж байдаг, өрсөлдөгч нар нь сайн явбал баярлаж байдаг, өөрсдийг нь муулж зодсон хүмүүст сайн байдаг болсон. үнэн хачирхмаар. Илжиг модон хударгандаа дуртай. Сайн, сайхан яваа Монгол хүнийг Монголчууд л өөрсдөө алдаг

Avatar

Зочин 2021-03-23 192.82.89.87

сайн хэрэг

Avatar

Зочин 2021-03-23 115.130.157.41

Тэнэг мал юм даа чи

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж