АНУ-ын иргэний үхэлд найз нь буруугүй гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.11-нд нийтлэгдсэн

АНУ-ын иргэний үхэлд найз нь буруугүй гэнэ

Төв аймгийн Манзуширийн хийдээс Цэцээ гүний чиглэлд долдугаар сарын 3-ны өдөр АНУ-ын иргэн 25 настай эрэгтэй К.М. Лейн аялж яваад сураггүй болсон. Тухайн үед түүнтэй  хамт явсан Марк Орбирт нь бусдад мэдээлснээр аврах ангийнхан 12 цаг хайсны эцэст  К.М. Лейний цогцсыг олсон тухай бид өмнө мэдээлж байсан. Эл хэрэгт  хамт явсан Марк Орбиртыг  цагдаагийн байгууллагаас сэжиглэн цагдан хорьсон гэсэн мэдээлэл  хэвлэл мэдээллээр цацагдсан. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөн байцаах тасаг шалгаж  Марк Орбиртыг талийгаачийн үхэлд  холбогдолгүй болохыг  тогтоосон байна.  К.М. Лейн осгож нас барсан нь задлан шижилгээгээр батлагджээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж