Тайландын нийслэл Бангкок хотын
гудамжаар 100 гаржй мянган хүн оролцсон сүрт жагсаал өнгөрөгч амралтын
өдрүүдээс эхлэн үргэлжилсээр байна. Нийслэлд нь амгалан тайван байдал
алдагдаж байгаа учраас жирийн иргэд болзошгүй мөргөлдөөнөөс зугатах
бэлтгэлээ хийж эхлэх болсон гэж гадаадын мэдээллйин агентлагууд мэдээлж
байгаа юм. Одоогийн засаг захиргааг эсэргүүцэгчдээс дахин сонгууль
явуулахыг шаардаж тулган шаардах бичиг илгээсэн боловч одоогийн Ерөнхий
сайд Абхисит хүлээж авахаас татгалзжээ. Ингэснээр байдал улам ч
хурцадсан тул тэрээр 50 гаруй мянган цэрэг цагдаагийн хүчээр босгосон
хориглолтын цаана хоргодох болсон байна. Тэрээр ард түмэндээ хандаж
тайван байхыг уриалсан бөгөөд “Босогчдоос гадна цаана нь байгаа бусад
хүмүүсийн дуу хоолойг сонсохыг хүсч байна” гэжээ. Мөн тэрээр одоо болж
байгаа сүрт жагсаал хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээнээс хэтрэлгүй
явагдах ёстой гэжээ. Иймэрхүү сүрт жагсаал хамгийн сүүлд өнгөрсөн оны
4-р сард болсон бөгөөд энэ үеэр 2 хүн нас барж олон арван хүн шархдаж
гэмтсэн билээ. Одоогийн засаг захиргааг эсэргүүцэгчид хуучин Засгийн
газрын тэргүүн байсан Такшиныг эргүүлэн авчрахыг хүсэж байгаа гэж зарим
эх сурвалжууд дүгнэж байгаа юм. Ноён Такшин одоогоор гадаадад байгаа
бөгөөд болж байгаа үйл явдлыг Тайландад ардчиллыг авчрах зорилноор
хийгдэж байгаа гэж мэдээллийнхэнд тайлбарлаж байгаа гэнэ. Тайландын
цэргийн хүчний удирдлагаас хэрэв эсэргүүцэгчид хамгаалж байгаа заагийг
давах л юм бол гал нээнэ гэсэн байна.
бичлэг үзэх…